2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Гордон Г.Чанг
Саяхныг хүртэл хүн бүр БНХАУ-ыг мандан бадарч байна гэж боддог байв. Гэвч одоо нөхцөл байдал орвонгоороо эргэжээ. Тус улсад шийдвэрлэх боломжгүй асуудлууд нүүрлэсэн нь илт байна. Яг одоо томоохон компаниуд өрөө төлж чадахгүй дефолт зарлаж, үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, эдийн засаг нь хямарч, хүнсний хомсдол нэмэгдэж, байгаль орчин доройтож, орон нутгийн засаг захиргаа дампуурч байна. Валютын ханш суларч, бизнесүүд Хятадыг орхин гарч, хөрөнгө мөнгө тус улсаас гадагшаа урсаж байна.
Хятадын ард иргэд засаглалдаа дургүйцэж, 2022 оны сүүлээс 2023 он хүртэл ер бусын эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн бөгөөд зарим нь Хятадын Коммунист намын (ХКН) засаглалыг зогсоохыг уриалж байв. Олон хүн итгэл алдарч, улсаа бүрмөсөн орхин гарч байна. 2023 оны эхээр АНУ-ын өмнөд хилээр нэвтэрсэн Хятад цагаачдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэдний нэг нь энэ нөхцөл байдлыг "газар хөдлөлтийн өмнөх амьтдын дайжилт"-тай зүйрлэжээ. Ерөнхийлөгч Жо Байден 2023 онд Хятадыг "тэсрэхэд бэлэн буй цаг хугацааны бөмбөг" гэж нэрлэсэн бол 2025 оны 5-р сард Дональд Трамп "Хятад улс АНУ-тай худалдаа хийхгүй байгаа тул эдийн засаг нь маш их хохирол амсч байна" гэж мэдэгдсэн байна.
Хятадад хамгийн сүүлд 1949 онд дэглэм солигдоход (Мао Зэдуны арми Чан Кайшиг Тайвань руу шахах үед) хилийн чанад дахь хөрөнгийг шууд хураагаагүй. Гэвч 15 сарын дараа Солонгосын дайнд Хятад оролцсоны хариуд Трумэний засаг захиргаа АНУ дахь Хятадын 80.5 сая долларын хөрөнгийг царцаасан түүхтэй.
Вашингтоны хийж чадах хамгийн зөв алхам бол Америкийн хөрөнгийг Хятадаас яаралтай гаргах явдал юм. Хятадад байгаа хөрөнгө бага байх тусам АНУ-ын үйл ажиллагаа явуулах орон зай нэмэгдэнэ. Ши Жиньпинь 2023 оноос Тагнуулын эсрэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, бизнесийн хэвийн мэдээлэл цуглуулахыг хүртэл гэмт хэрэгт тооцох болсон нь Хятадыг хөрөнгө оруулалт хийх боломжгүй ("uninvestible") газар болгож байна.
Хэрэв Хятадын коммунист дэглэм нурвал Америк улс юу хийх ёстой вэ? Энд гурван үндсэн хувилбар байна.
ХКН нуран унасны дараа АНУ-д ээлтэй бүлэглэл засгийн эрхийг тайван замаар хүлээн авах.
ХКН нуран унасны дараа АНУ-д дайсагнасан бүлэглэл засгийн эрхийг тайван замаар хүлээн авах.
Хэн засаглаж байгаа нь тодорхойгүй эмх замбараагүй байдал үүсэх эсвэл засаг төр тогтохгүй удаан хугацаа өнгөрөх.
Эхний хувилбар буюу Америкийн талыг баримтлагч бүлэглэл засгийн эрхэнд гарвал, шинэ удирдлагууд Вашингтоноос Хятадын сөрөг хүчний хөрөнгийг хураахыг хүсэхээс нааш АНУ ямар нэгэн алхам хийх шаардлагагүй. Тэрхүү сөрөг хүчнийхний зарим нь АНУ-ын "ногоон карт" эзэмшигч, бүр АНУ-ын иргэн ч байж болзошгүй. Түүнчлэн Хятадын шинэ засгийн газрыг эсэргүүцэгчид Америкт орогнол хүсэж магадгүй тул АНУ-д томоохон шүүхийн маргаанууд өрнөж болох юм.
Ийм төрлийн шүүхийн тэмцэл нь 1986 онд Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос гэр бүлийн хамт Хавай руу дүрвэн гарсны дараа өрнөсөн үйл явдалтай ижил "туульсын" хэмжээнд хүрч мэднэ. Дарангуйлагч асан Маркос дүрвэхдээ 15 сая долларын бэлэн мөнгө болон хөрөнгө авч гарсан ч түүнийг дэлхий даяар 10 тэрбум долларын хөрөнгийг хянадаг гэж таамагладаг байв.
Түүний халааг авсан, АНУ-д ээлтэй ерөнхийлөгч Коразон "Кори" Акиногийн засгийн газар "Филиппинд болон хилийн чанадад байгаа хууль бусаар олж авсан бүх хөрөнгийг" эргүүлэн авах зорилгоор Сайн засаглалын ерөнхийлөгчийн комиссыг байгуулсан юм. АНУ болон бусад улс оронд үүнтэй холбоотой шүүхийн хэргүүд үүссэн бөгөөд зарим нь хэдэн арван жилийн турш үргэлжилсэн.
Эдгээрээс хамгийн сонирхолтой нь 1789 оны "Гадаадын иргэдийн эрх зөрчсөн тухай хууль" (Alien Tort Claims Act)-ийн дагуу Хавайн холбооны тойргийн шүүхэд Маркосын эсрэг гаргасан хүний эрхийн нэхэмжлэл юм. Энэхүү хууль нь гадаад улсад эрүүдэн шүүгдсэн хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд АНУ-ын шүүхээр нэхэмжлэл гаргах боломжийг олгодог. Өмгөөлөгчид Маркосын дэглэмийн үед эрүүдэн шүүгдсэн 10,000 хохирогчийн нэрийн өмнөөс хамтын нэхэмжлэл гаргаж, 1995 онд Хавайн холбооны шүүхээс бараг 2 тэрбум долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж байв. Энэ хэрэгтэй холбогдуулан АНУ-ын шүүхүүд хэд хэдэн удаа хөрөнгө царцаах шийдвэр гаргаж байсан. Тухайлбал, 1991 оны 11-р сард Калифорни мужийн холбооны шүүгч Маркосын эзэмшлийн Хонконг болон Швейцарын банкны дансан дахь 320 сая долларыг шүүхийн шийдвэр гарах хүртэл царцаасан байдаг. Энэхүү царцаалт нь Филиппиний засгийн газраас Маркосын дээрэмдсэн хөрөнгийг нэхэмжилсэн Лос-Анжелес дахь иргэний залилангийн хэргийг шийдвэрлэснээс ердөө 11 хоногийн дараа болсон юм.
Маркосын хэрэг АНУ-ын дипломат харилцаанд одоо ч төвөгтэй байдал үүсгэсээр байна. 2011 онд Хавайн шүүх Маркосын эхнэр Имельда болон хүү Фердинанд "Бонгбонг" Маркос нарыг шүүхийн шийдвэр зөрчиж Америк дахь хөрөнгөө зарсан хэргээр "шүүхийг үл хүндэтгэсэн" гэж үзсэн. Гэтэл Бонгбонг Маркос 2022 онд Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар АНУ-д хэд хэдэн удаа айлчилсан бөгөөд Төрийн тэргүүний халдашгүй дархан эрхийн асуудал хууль эрх зүйн хувьд бүрэн тодорхой болоогүй хэвээр байна. Энэхүү жишээ нь Хятадад засаглал солигдох үед (бүр АНУ-д ээлтэй засаг гарсан ч) эрх зүйн маш ээдрээтэй асуудлууд үүсэхийг сануулж байна.
Маркосын хэргээс ялгаатай нь Хятадын албан тушаалтнуудын асуудал илүү хурцаар тавигдана. Учир нь, АНУ-ын Төрийн департамент Хятадыг Уйгур болон бусад цөөнхийн эсрэг төрлөөр устгах гэмт хэрэг (генноцид) үйлдсэн гэж албан ёсоор дүгнэсэн.
Хятадын эрх баригчид хууль бус фентанилоор дамжуулан Америкчуудын аминд хүрсэн асуудалд буруутгагдаж байгаа. "Гадаадын иргэдийн эрх зөрчсөн тухай хууль"-ийн дагуу хохирогчид Хятадын албан тушаалтнуудын эсрэг олон тооны нэхэмжлэл гаргах нь гарцаагүй.
АНУ болон Хятадын хооронд гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх гэрээ байхгүй тул дүрвэж ирсэн Хятадын албан тушаалтнуудыг шинэ засгийн газарт нь хүлээлгэн өгөх эрх зүйн механизм тодорхойгүй байна.
Хоёрдугаар хувилбар: АНУ-д дайсагнасан засгийн газарт эрх мэдэл шилжих Хэрэв Хятадад АНУ-д дайсагнасан бүлэглэл засгийн эрхэнд гарвал АНУ дараах арга хэмжээг авах ёстой:
Хөрөнгийг нэн даруй царцаах: Хятадын төрийн болон ХКН-ын бүх хөрөнгийг яаралтай царцаах хэрэгтэй. Үгүй бол тэд хөрөнгөө нуун далдлах эрсдэлтэй.
Үүсэх гурван төрлийн маргаан:
Шинэ эрх баригчид Хятадаас дүрвэсэн хүмүүсийн хөрөнгийг эргүүлэн авахыг оролдоно.
Шинэ засаглал Вашингтоноос хөрөнгө царцаах шийдвэрээ цуцлахыг шаардана.
Хувийн этгээдүүд (хохирогчид) Хятадын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана.
Өнөөг хүртэл Вашингтон Хятадын төр болон ХКН-ыг нэг гэж үзэж ирсэн. Гэвч хууль эрх зүйн хувьд Хятадын төв засгийн газар нь "тусгаар улс" (state) бөгөөд бүрэн эрхт байдлын дархан эрх (sovereign immunity) эдэлдэг бол, Хятадын Коммунист нам нь техникийн хувьд тусдаа байгууллага тул ийм дархан эрх эдлэх ёсгүй юм.
Хятадын тогтолцоонд "өмчлөл" гэхээсээ илүү "хяналт" гэдэг ойлголт чухал байдаг. Техникийн хувьд Хятадын төв засгийн газар (Төрийн зөвлөл) хөрөнгө эзэмшигч гэж тооцогддог боловч бодит байдал дээр бүх төрийн өмчит үйлдвэрүүд, банкууд, тэр байтугай арми нь намд тайлагнадаг.
"Нам бууг хянадаг" гэж Мао Зэдуны хэлсэн энэ зарчмын дагуу Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) нь төрийн байгууллага биш, харин ХКН-ын харьяа зэвсэгт хүчин юм. Хятад дахь бүх байгууллага, хувь хүн төрд биш, харин намд үнэмлэхүй захирагдах үүрэгтэй. Улс төрийн эрх мэдлийн оргил нь Төрийн зөвлөл биш, харин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо юм.
Хэдийгээр ХКН нь Хятадын төрөөс илүү хүчирхэг боловч хууль эрх зүйн хувьд "Төрийн бүрэн эрхт байдал" (Sovereign Immunity)-ын хамгаалалтыг эдлэх ёсгүй.
Нам өөрөө төрөөс тусдаа байх бүтцийг сонгосон. Хятадад ХКН-аас гадна өөр 8 улс төрийн нам (хэдийгээр бэлгэдлийн шинжтэй ч) байдаг. Хэрэв ХКН нь эдгээр намын л нэг юм бол түүнийг "Тусгаар улс" (Sovereign) гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв нам өөртөө ашигтай байх үедээ төрөөс тусдаа байж, харин хариуцлагаас зугтах болохоороо "төр" гэж өөрийгөө өмгөөлөх нь хууль бус юм.
3-р хувилбар: Хятадын эдийн засаг ковидын дараа сэргэж чадаагүй бөгөөд бүтцийн гүн хямралд орсон. Ши Жиньпиний маоист үзэл суртал нь хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа аврах бодит шийдлүүдэд саад болж байна. Хятадын ард түмэн удаан хугацааны эдийн засгийн хямралыг тэсвэрлэх дадалгүй. Токвилийн парадоксоор "хүлээлт талаар болж, нөхцөл байдал огцом муудах үед хувьсгал гардаг".
Эмх замбараагүй байдал үүсэх үед АНУ дараах стратегийг баримтлах ёстой. Банкуудыг хяналтад авах: ICBC, Хятадын банк зэрэг дэлхийн хамгийн том банкууд Хятадад тогтворгүй байдал үүсэхэд дампуурах эрсдэлтэй. Эдгээр банк АНУ-ын санхүүгийн системд гүн холбогдсон тул Америкийн хадгаламж эзэмшигчдийг хамгаалахын тулд АНУ-ын зохицуулагч байгууллагууд (FDIC гэх мэт) Хятадын банкуудын АНУ дахь үйл ажиллагааг яаралтай царцаах эсвэл хяналт тогтоох шаардлагатай.
Хятадын компаниудын эзэмшилд байгаа Америкийн хүнсний үйлдвэрүүдийг (жишээ нь, дэлхийн хамгийн том гахайн мах боловсруулагч Smithfield Foods) хураан авах асуудлыг хөндөх ёстой. Цар тахлын үед эдгээр компани Америкт махны хомсдол үүсч байхад Хятад руу мах экспортолж байсан тохиолдол бий.
Вашингтон хямрал болохыг хүлээх биш, харин "хожимдсоноос эрт" гэсэн зарчмаар Хятадын хөрөнгийг хяналтдаа авах бэлтгэлээ одооноос базаах хэрэгтэй.
Хятадын хувийн хэвшлийнхэн ч Хятад дотор өөрийн ашиг сонирхлын төлөө ажиллах эрх чөлөөгүй, харин Намын зааварчилгааг үг дуугүй дагах үүрэгтэй байдаг. Иймээс АНУ-ын засаг захиргаа Хятадын арилжааны байгууллагуудыг "дайсагнагч улсын зэмсэг" гэж үзэх ёстой.
Хятадын компани Америкийн мах боловсруулах томоохон үйлдвэрийг худалдаж авсан нь хямралын үед Америкийн зах зээлд хохирол учруулж, Хятадын хэрэгцээг нэгдүгээрт тавих боломжийг олгосон. Зохиогч "Хямралыг хэзээ ч дэмий бүү өнгөрөө" гэсэн зарчмаар Хятадад улс төрийн тогтворгүй байдал үүсэх үед эдгээр хөрөнгийг хураан авахыг санал болгож байна.
АНУ-ын хөдөө аж ахуйн газрыг Хятадын тал худалдан авч байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Оклахома зэрэг мужид Хятадын эзэмшлийн газруудад хууль бус марихуан тариалах, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэж, зэвсэгт хамгаалагчид эргүүл хийж буй мэдээлэл байна.
Хойд Дакота дахь Агаарын хүчний баазын ойролцоо Хятадын "Fufeng USA" компани газар авсан нь стратегийн чухал сансрын холбоо болон нисгэгчгүй төхөөрөмжийн дохиог замаас нь барих, тагнах, цаашлаад хорлон сүйтгэх ажиллагаа явуулах эрсдэлийг бүрдүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах хороо (CFIUS) зарим тохиолдолд ийм худалдан авалтыг зогсоох эрх зүйн чадамжгүй байгааг шүүмжилж, хуулиа яаралтай шинэчлэхийг уриалжээ.
Хятадын дэглэм хууль дүрмийг огт хүндэтгэдэггүй бөгөөд америкчуудыг "барьцааны хүн" болгон ашиглаж, АНУ-д царцаагдсан хөрөнгөө суллуулах хэрэгсэл болгож болзошгүй. Тиймээс Хятадад байгаа иргэдээ нөхцөл байдал бүрмөсөн муудахаас өмнө яаралтай гарахыг зөвлөж байна.
Хоёр "Майкл"-ын жишээ: Канадын иргэд болох Майкл Спавор, Майкл Ковриг нарыг баривчилсан нь Хятад улс дипломат зорилгоор барьцааны хүн ашигладгийг нотолсон.
АНУ-ын бодлого боловсруулагчид Хятадын дотоод тэмцэлд хөндлөнгөөс оролцож, "сайн талыг" дэмжих гэж оролдох нь ихэвчлэн бүтэлгүйтдэг. Учир нь, тэд Хятадын дотоод нөхцөл байдлыг бүрэн ойлгодоггүй бөгөөд Хятадын удирдагчдад амархан манипуляци хийлгэдэг.
Вашингтоны нэн тэргүүний үүрэг бол Хятадын аль нэг бүлэглэлд туслах биш харин Америкийн аюулгүй байдал, Америкийн иргэдийг хамгаалах явдал юм. Хятадад хямрал тохиолдоход АНУ зөвхөн өөрийн үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, шийдвэртэй алхам хийх ёстой.
ӨМНӨХ НИЙТЛЭЛҮҮД:
Хятад орон коммунизмаас хойш: Ирээдүйн шилжилтэд бэлтгэх нь!
ХКН нуран унасны дараах АНУ-ын тусгай хүчний оролцоо
Хятад улс коммунист намын дараа: Тэд ардчилалд бэлэн үү?
Хятадын биологийн зэвсгийн лабораториудыг онилох нягт төлөвлөгөө!
Хятадын биологийн зэвсэг: Сирийн үхэр зарааны загвар
БНХАУ-ын биологийн зэвсгийн хөтөлбөрийг саармагжуулах стратеги: Цохилт өгөх гурван хувилбар

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19