2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 12


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ирэх долоо хоногоос Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той хэлэлцээ эхлүүлэхээр болсон гэх шинэ мэдээ дуулгасан.
Хэлэлцээ хийх товтой зэрэгцээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоо, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан нар “Рио Тинто”-г Англи, Австралийн хуулийн байгуулагад шалгуулахаар болсон гэж хэвлэлийн хурал хийсэн.
Уг хэвлэлийн бага хуралд оролцож, “Оюутолгой компани ААНОАТ-ыг Монгол Улсад нэг ч удаа төлөөгүй. Цаашид 2026-2035 онд ч төлөхгүй” гэж ярьсан Э.Баясгалан эдийн засагчдын шүүмжлэлд өртсөн. Эдийн засагчдын зүгээс ААНОАТ нь хүлээн зөвшөөрөгдөх бүх орлогоос хүлээн зөвшөөрөгдөх бүх зардлаа хасаад гарсан дүнгээс нь төлдөг татвар. Хөрөнгө оруулалт дууссан ч Оюутолгой дээр зээлийн хүү, бүтээн байгуулалтын зардал өндөр учраас орлогоороо зарлагаа нөхөх болоогүй"-г тайлбарлах болсон.
Аливаа компани татвар хэлбэрээр төрд, цалин шагнал урамшуулал хэлбэрээр ажилчдад, ноогдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэд үр ашгаа өгч байдаг. Оюутолгой татвар хураамж, цалин хэлбэрээр үр ашгаа өгч байгаа. Хөрөнгө оруулалтаа нөхөсний дараа ААНОАТ авах асуудал яригдах нь гарцаагүй.
"Оюутолгой” компани нийт 18 төрлийн татвар, төлбөр, хураамж төлдөг. 2010 оноос хойш нийт 14.4 их наяд төгрөг буюу 5.5 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төрлийн төлбөр, хураамж хэлбэрээр төлжээ.
Ашиггүй ажиллаж байгаа компаниас ААНОАТ авч болохгүйг эдийн засагч хүн мөн бол Э.Баясгалан сайн гадарлах учиртай. Тэрбээр Оюутолгойн ТУЗ-д таван жил буюу 2020-2025 он хүртэл ажилласан албан тушаалтны хувьд ч энэ асуудлыг бүр сайн мэдэх нэгэн. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хэлэлцээний тов зарлагдахтай зэрэгцээд Оюутолгойг улстөржүүлэх болсон тус компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан гэж хэн бэ. Тэрбээр яагаад "гэнэт" олон өмнө хэлд оров болов. Гэж харах юм бол цаана нь өөр зорилго байгаа мэт.
Тэрбээр Улаанбаатарын Ерөнхий боловсролын 11-р дунд сургуулийг төгссөн тэрбээр 2008 онд Болгар дахь АНУ-ын Их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсжээ.
Их сургуулиа төгсөөд “Саусгоби ресурс”-т ажиллаж эхэлсэн байдаг. Ванкуверт төвтэй, ХонгКонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Саусгоби Ресурс” нь таагүй түүхтэй компани. Тус компанийн 47.9 хувийг “Туркоиз Хилл Ресурс” эзэмшдэг гэх мэдээлэл дэлгэгдэж байсан.
“Саусгоби ресурс”-ын гүйцэтгэх захирал асан Жастин Каплад татвараас зайлсхийсэн гэж Монголын шүүх 2015 онд хорих ял оногдуулж, ₮35.3 тэрбумын торгууль ногдуулж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Жастин Каплагийн хорих ялыг уучлал үзүүлж, улсад төлөх хохирлыг барагдуулах ёстой гэх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан билээ.
Ийм намтартай компаниас ажлын гараагаа эхэлсэн Э.Баясгалан улмаар “Саусгоби ресурс”-ийн Хонгконг дахь төв оффист ажилласан байдаг.
Харин 2020 оны сүүлээс "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож ажиллах болсон. Гэхдээ түүнийг Монголд амьдардаггүй Нью-Йоркоос ажлаа хийдэг гэх шүүмжлэл ч гарч байв.
Түүнийг өнгөрсөн оны 10 сард "Оюутолгойн" ТУЗ-өөс чөлөөлснөөр тэмцэгч болж хувирсан нь энэ аж. "Оюутолгойн" ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 1 тэрбум 794 сая төгрөгийн цалин авсан байдаг.
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 12