НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов
ШАР МЭДЭЭ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

4 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хэрэг наймаалцаж байсан бичлэг нь дэлгэгдсэн, тиймээс сөрөг хүчний зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулахыг шаардсан. Ерөнхий сайд Н.Учрал лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулж, мөн зарим нэг цагдаагийн албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон.

Пүрэв гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, албан тушаалаасаа огцорсон С.Амарсайханы оронд Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг зуун хувь дэмжсэн. Г.Тэмүүлэнгийн хувьд аль нэг бүлэг, фракцид харъяалагддаггүй. Гэхдээ өнгөрсөн намар Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын "зодоон"-ы үеэр наяад оныхноо дэмжсэн. Тэр ч бүү хэл Үндсэн хууль зөрчсөн гэх Х.Булгантуяагийн асуудлыг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэх үед өмгөөлж, хамгаалж явсан байдаг. Түүний хувьд Н.Номтойбаяртай ойр хэдий ч өчигдрийн үйл явдлаас харахад сайн найзуудын зам салсан бололтой.

МАН-ын “Гэрэгэ” бүлэглэл болон АН-ын бүлэг ийнхүү чуулганы хуралдааныг бойкотлож, байнгын ажиллагаатай парламент гацаанд орсноор Монгол төрийн үйл ажиллагаа ч давхар саатлаа. Өдийд төсвийн хэлэлцүүлэг ид өрнөх цагаар МАН-ын дотоод хагарал улам өрдөж, Ардчилсан нам ч татагдан оржээ.

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 52 гишүүн ирцээ бүртгүүлсэн. Тэгвэл АН-ын бүлгийн 42 гишүүн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарласан. Гэхдээ УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ганцаараа хуралдаандаа оролцоор ирсэн байв.

Харин МАН-ын эсрэг хүчин болон ИЗНН, Үндэсний эвслийнхэн чуулганы хуралдаандаа оролцоогүй. Тэднээс Н.Учралын Засгийн газрын Шадар сайд Н.Номтойбаяр ямар нэгэн тайлбаргүйгээр хурлаа тасалсан бол харин Д.Батлут, Т.Доржханд нар гадаад томилолттой, Б.Дэлгэрсайхан, Ц.Идэрбат дотоод томилолттой гэж бүртгүүлжээ.

Н.Номтойбаярын энэ үйлдэл танхимын тэргүүний шийдвэрийг зөрчиж, Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайдаар нэр дэвшсэн Г.Тэмүүлэнг эсэргүүцэж байна гэсэн үг. Үүний өмнөх өдөр тэрбээр С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөнд харамсаж буйгаа илэрхийлж байсан юм. Н.Номтойбаярын хувьд МАН дахь наяад оныхонтой сүжрэх болсон нь олон шалтгаантай юм. Нэгдүгээрт, бизнесийнх нь эрх ашиг. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд Засгийн газрын бас нэг сайд 53 тэрбумынэ шийдвэр гүйцэтгэлийн өртэй болохыг дэлгэсэн. Тэр нь "МАК" буюу Шадар сайд Н.Номтойбаярын хамаарал бүхий компанийнх юм. Хоёрдугаарт, МАН-д эргэн очихдоо нэлээд томоохон тохироо хийх санаархалтай байж магадгүй. Харин зарчмын хувьд Ерөнхий сайдаа эсэргүүцэж бодлогыг нь дэмжихгүй байгаа бол Н.Номтойбаяр засгаас гарах ёстой юм.

Хэдийгээр сөрөг хүчин Ардчилсан намын бүлгийн шийдвэр олонхыг шахалтад оруулж буй ч угтаа бол Ардын намын нүүрсний хулгайчдад ашиг хонжоо авчирч байна. Учир нь авлига, хулгайн хэргээ шинэ сайдтай тохирох боломжийг Ардчилсан нам олгож байна гэхэд буруудахгүй. О.Цогтгэрэлийн хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших асар их амбицтай, үүнээсээ болоод намын болон Увсын фракцын дэмжлэгээ алдсан. Тиймээс Ардын намын 15 давхрын бүлэглэлийн тохирооны дагуу Ерөнхийлөгчийн сунгаанд өөрийгөө сойх болжээ.

Хоёрдугаарт, С.Амарсайхан нь Женко.Баттулгын худ. Тиймээс худыг нь огцруулсанд Х.Баттулга таатай хандахгүй нь лав. Нөгөөтэйгүүр О.Цогтгэрэл намынхаа ҮБХ-ноос Ерөнхийлөгчид нэр дэвших "виз"-ээ авахын тулд Женко.Баттулгатай тохироонд орох болсон гэх мэдээлэл байгаа. Үүнийг ч батлах мэт сүүлийн үед Женко.Баттулгын фракцынхантай багагүй сүжрэх болсон. Женко.Баттулга бол үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ гэсэн үг.

Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгохыг Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар эсэргүүцээд байгаа нь тэдний хэргүүдийг С.Амарсайхан шиг хав дарахгүй гэж үзсэнийх байх. Үндсэндээ үгээр нь хөдлөхгүй, өөрсдийнх нь тоглоомд татагдан орохгүй учраас л тэд Н.Учралын энэхүү томилгоог тэгнэн хэвтсэн хэрэг.

Мэдээж, МАН-д хуваагдал огт байхгүй гэж хэлэх боломжгүй. Гэхдээ өчигдрийн чуулганы ирцийн мэдээллээс харахад 15 давхрын 17 гишүүн л үлджээ. Я.Содбаатарын зүгээс Засгийн газрын эсрэг ажилласан бүлгийн гишүүдээ хөөнө гэсэн. 17 гишүүнээс 7 гишүүн хөөчихөд л МАН-д "алдагдалгүй".

Тэд нь үсрээд л АН-д эвсэл Н.Номтойбаярын Үндэсний эсвэл руу "урвах" биз. Үгүй бол бүлэг үгүй сул гишүүн явна гэсэн үг. Энэ бүхнээс харагдах эцсийн үнэн бол Н.Учралыг огцруулах захиалга нь АН-ынх биш Ардын намын эсрэг бүлгийнх гэж уншигдаж байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Хотын дарга асан Х.Нямбаатар Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэх явцдаа Хятадын Хаоюань компанид нийслэлтийн татвар төлөгчдийн 500 тэрбумыг шилжүүлсэн. Төслийн хүрээнд хууль зөрчсөн, хуурамчаар гарын үсэг зурсан, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй асуудлууд ил болсон. Тиймээс Туул голоо хамгаалах үүднээс иргэд “Save TUUL” хөдөлгөөнийг эхлүүлж, Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа огцрохыг шаардсан. Мөн түүнтэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн иргэн Г.Уянгааг хотын дарга асан Х.Нямбаатар шүүхэд өгчээ. Уг өргөдөлдөө тэрбээр “Г.Уянга 46 сая дагагчтай хуудсаараа намайг хулгайч гэж бичсэн. Үүнээс болоод иргэд намайг хулгайч гэж харах болсонд сэтгэл санаагаар унаж, ичгэвтэр байдалд оруулж байна” гэжээ.

Sep 16, 2026

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!