НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?
ШАР МЭДЭЭ

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

5 цагийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтран залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Б.Баатарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг өчигдөр (2026.10.14) Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцэж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Тодруулбал, найруулагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, түүний сулласан агаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хориглосон байна.

Улс төрийн хүрээнд яригдаж буй “тамхины цэг”-ийн мэдээллээр Б.Баатар хуурай ах Х.Баттулга, төрсөн дүү Л.Оюун-Эрдэнэдээ ихээхэн гомдсон бололтой. Өнгөрсөн хугацаанд сайн, муу бүхнийг хамт хийлцсэн атлаа хамгийн хүнд үед нь хуурай ах нь Б.Баатарыг өмөөрч ганц үг ганхийгээгүй төдийгүй гар утсыг нь ч аваагүй аж. Харин төрсөн дүү Л.Оюун-Эрдэнэ нь хилээр зугатан гарсан, мөн л ахынхаа талаар ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй.

Атал 10 жилийн өмнө Х.Баттулгыг Шинэ төмөр замын төсөл, Сайншандын аж үйлдвэрийн паркаас мөнгө угаасан гэх асуудлаар цагдаа нар шалгах явцад “Херо энтертаймент”-ийн Б.Баатар л хамгийн түрүүнд очиж, хамгаалж явсан байдаг.  Харамсалтай нь, Б.Баатарыг хоригдох үед “Монгол хаан” жүжгийнх нь хэдэн уран бүтээлчдээс өөр хүн үзэгдэж, харагдаагүй байна.

Нэг сарын хугацаатай хорих шийдвэрийг шүүхээс гаргасан атлаа Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаантай гэж 9 хоногийн дараа сулласан нь олон нийтэд хардлага төрүүлж буй юм.

Түүнийг хуурай ахынхаа болон төрсөн дүүгийнхээ хэргээр тохирсон байж болзошгүй гэсэн хардлага ч байна. Учир нь, Б.Баатарт үнэндээ өөрийгөө аварч гарахаас өөр арга зам байхгүй болсон. Учир нь, хуурай ах нь ч, төрсөн дүү нь үнэндээ амь, амиа бодоод “алга болсон”-д Б.Баатар гомдож буйгаа ч ойр дотныхондоо ярьж байсан гэнэ.

Ялангуяа өнгөрсөн хугацаанд сайн, муу бүхнээ хийлгэж ирсэн атлаа УИХ-ын гишүүн Х.Баттулга түүнтэй холбогдохыг хүсэхгүй байгаа нь улс төрийн гол найруулагчаа солихоор шийдсэнээ илэрхийлсэн үггүй хариулт байж болох юм. Учир нь, Х.Баттулга өнөөдөр чуулганы хуралдаандаа суугаад Б.Баатарын талаар нэхэж, шалгаагаад сууж байж болох л байв. Тэрбээр чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь хэвлэлийнхэнд баригдаж, Б.Баатартай холбоотой асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлэхээс зугтсан үйлдэл гэж хардах ч үндэслэлтэй.

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

Намрын чуулганы хөшиг нээгдэж, төрийн тайзнаа “Тамгагүй төр” тавигдаж эхэллээ. Гол найруулагчид нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нар. Тэдний хувьд улсын төсөв болон Хууль зүйн сайдын томилгоог бойкотлож, парламентын үйл ажиллагааг гацаав. Учир нь, тэдэнд Н.Учралын томилгоог болон төсвийг гацаах амин чухал шалтгаан бий.

Sep 21, 2026

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа