НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ
ШАР МЭДЭЭ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

1 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Намрын чуулганы хөшиг нээгдэж, төрийн тайзнаа “Тамгагүй төр” тавигдаж эхэллээ. Гол найруулагчид нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нар. Тэдний хувьд улсын төсөв болон Хууль зүйн сайдын томилгоог бойкотлож, парламентын үйл ажиллагааг гацаав. Учир нь, тэдэнд Н.Учралын томилгоог болон төсвийг гацаах амин чухал шалтгаан бий.

С.Амарсайхан Хууль зүйн дотоод хэргийн сайд болсноор цагаан байрны цагаан захтнуудын нүүрсний хулгай болон авлига, луйврын хэргүүд хав дарагдсан. Харин Н.Учрал С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлснөөр тэд Г.Тэмүүлэнтэй хавтаст хэргүүдээ наймаалцахаар чуулганы хуралдааныг бойкотлох болсон нь тэнэг хүнд ч ойлгомжтой болсон. Тиймээс Булганы бүлэглэл өнөөдөр Төрийн ордонд тэвдэнгүй гүйлдэж, сахал Ж.Бат-Эрдэнийн өрөөнд ахин булагнасан нь ганц айраг, архи эргүүлсэн асуудал биш байх. Намын дарга Н.Учралтайгаа Хууль зүйн сайдын томилгоогоор хэргээ наймаалцахаар уулзалт хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Н.Учралын зүгээс хэрэг наймаалцахгүй, ирцээ өөрөө бүрдүүлнэ гэж хэлээд гарчээ.

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН, АН-ынхан хэд хэдээрээ энд, тэнд уулзалджээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын зүгээс О.Цогтгэрэлтэй уулзаж, чуулганы бойкотыг үргэлжлүүлэхээр тохирчээ. Тэгэхээр чуулганы хуралдаан хэр хугацаанд гацахаас тэд ямар тохироо хийсэн нь харагдана.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Хэрэг наймаалцаж байсан бичлэг нь дэлгэгдсэн, тиймээс сөрөг хүчний зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулахыг шаардсан. Ерөнхий сайд Н.Учрал лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулж, мөн зарим нэг цагдаагийн албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон.

Sep 18, 2026

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!