Төсвийн тодотгол 2026: Төсвийн орлогыг хэт өөдрөг төлөвлөдөг байдлыг зогсоохыг зөвлөлөө
УИХ-ын ээлжит бус чуулган Даваа гаригт (2026.09.07 ) Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хуулийн Цэцэд өгч буйгаа зарласан. Сөрөг хүчин үүнийгээ тайлбарлахдаа “Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл эдгээр төсөл нь Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн байж болзошгүй асуудал тавигдаж байна. Учир нь, төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудал бий. Тиймээс Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно” гэжээ.