
С.Амарсайхан 2 дахь удаагаа огцров
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан удган Б.Булнайтай хэрэг наймаалцахыг завдаж буй бичлэг цацагдсан. Энэхүү дуулиан намжаагүй байхад ШШГЕГ-ын дарга А.Намсаманд түүнтэй холбоотой баримтуудыг ил болгосон. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр хэвлэлийнхэнд мөн хариу тайлбар хийж, энэ бүхний ард Г.Занданшатар бий болохыг мэдээлсэн. Харин Ерөнхий сайд асан Г.Занданшатар түүний баримтуудыг няцааж, нүүр номоороо дамжуулан тэмцэхээ зарлав.













