НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Д.Амарбаясгалангийн анд найз АТГ-ын гадна үлдэв үү?!
АНАЛИЗ|Улс төр

Д.Амарбаясгалангийн анд найз АТГ-ын гадна үлдэв үү?!

2025 оны 12-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, үгүй юу. Хилээр гараад явчихсан уу. Энэ дээр шийдэмгий баймаар байна. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирвэл яасан юм бэ. Юунаас айгаад байна. Түдгэлзүүлээд шалгая”. Энэ бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлсэн байр суурь.

Тэрбээр өнгөрсөн сард Д.Амарбаясгаланг “Админерал” компанитай холбоотой байсныг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэж байсан гэдгийг бичлэгээр олон нийтэд баталсан. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог тэргүүлж байхдаа “Админерал” компанийн толгой Хятад компаниудаас туршилтын нүүрс авах гэрээг байгуулсан гэх зэрэг олон баримтыг ил болгосон юм.

Эдгээр баримтыг үндэслэн АТГ-аас прокурорын хяналт дор Д.Амарбаясгаланг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.

Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Рио Тинто"-гоос $20 саяын гэрээ байгуулсан. Үүнээс $1.9 саяыг Их Британийн 2 хүнтэй компани руу шилжүүлсэн. “Эрдэнэс Оюутолгой” компани хууль бусаар албаны нууцын тамга дарсныг тагнуулаас тогтоосон зэрэг баримтыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мөн дэлгэж байснаас сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн “Бодь компанитай байгуулсан оффтейк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нууцын тамгатай байгуулагдсан. Үүнийг түүнээс асуух хэрэгтэй” гэж байв

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нэгэнтээ хэлсэнчлэн “Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэж хэзээ ч байгаагүй. Цаашдаа ч бас хэзээ ч байхгүй” гэвэл тэднийг хамтад нь шалгах ёстой. Түүнээс Д.Амарбаясгаланд гэмтэн Л.Оюун-Эрдэнэ гэмгүй гэвэл үүн шиг "үлгэр" байхгүй.

Үндсэндээ, тэдний андлал Монголын түүхэнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёул авлига албан тушаалын хэрэгт холбогдож ар, араасаа огцорсон гашуун сургамж болно.

Иймээс Д.Амарбаясгаланг яллагдагчаар татчихаад Л.Оюун-Эрдэнийг "үлдээх" нь иргэдийн бухимдлыг өрдөнө үү гэхээс намжаахгүй. ХЗДХ-ийн сайд Б. Энхбаяр нэгэнт баримтаа дэлгэсэн учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах ёстой бол хоёуланг нь шалгах учиртай. Түүнээс АТГ-аас Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэчхээд Л.Оюун-Эрдэнийг одоо хүртэл шалгахгүй байгаа нь шударга бус.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг олны эсэргүүцэлд оруулсан “бэрийн брэндийн цүнх”, хүүгийн тансаг хэрэглээг хэзээ орхих ёсгүй асуудал. АТГ одоо ч Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлоогүй байгаа. Орлого нотолно гэдэг санхүүгийн баримттай тайлан тооцоог хэлдэг болохоос "охин нь эцэгээ бээби" гэж дууддаг нь үнэн гэж хүн ёсноос гаж дүгнэлт гаргахыг хэлэхгүй. Д.Амарбаясгаланг ч Л.Оюун-Эрдэнийг ч АТГ адилхан шалгаж байж гэм буруутай эсэхийг нь тогтооно. Учир нь тэд адилхан асуудлаар огцорсон, авлига, хулгайн хэрэгт нэр холбогдсон.  

Гэтэл Д.Амарбаясгаланг яллагдагчаар татчихаад Л.Оюун-Эрдэнээс хуулийнхан тойрч гүйх тусам АТГ-ыг хардах хардлага нэмэгдэж байна.

Д.Амарбаясгаланг прокурорын зөвшөөрөлтэй, нотлох баримттай, тодорхой хэрэг зүйл ангиар яллагдагчаар татсан атлаа улсын мөнгийг захиран зарцуулж ирсэн гол хүн нь яагаад АТГ-ын гадаа үлдэв гэдэг нь асуултын тэмдэг. Аль эсвэл АТГ жалга довны ялгаа гаргав уу. АТГ-ын дарга З.Дашдаваа чинь Л.Оюун-Эрдэнийн нутгийн ойрын ах шүү дээ!

Н.УУГАНБАЯР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна