НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-аас хөөхийг шаарджээ
АНАЛИЗ|Улс төр

Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-аас хөөхийг шаарджээ

2026 оны 3-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

МАН-ын генсек асан Д.Амарбаясгаланг намын гишүүнээс чөлөөлөх асуудал Хяналтын хороонд шилжсэнтэй холбогдуулан МАН-ын гишүүдээс “УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн нарыг намаас хөөх шаардлага” тавьж эхэлжээ.

МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн сарын 27-нд болсон Бага хурлынхаа үеэр “МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхаруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан, Монголын “Үнэн” сонин эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна" гэснээр дээрх хүмүүсийн асуудал Хяналтын хороонд шилжсэн.

Тэгвэл орлогоо нотолж чадаагүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг намаас чөлөөлөх асуудлыг Хяналтын хороо хамтатган хэлэлцэж магадгүй байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өдөр тутмын арилжааны гол үзүүлэлтүүдийг илүү ойлгомжтой хүргэх зорилгоор үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг сошиал сувгуудаараа тус тусад нь танилцуулж эхэллээ.

Oct 29, 2026

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!