НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ
АНАЛИЗ|Эдийн засаг

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

3 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Монголын хөрөнгийн бирж” ХК зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өдөр тутмын арилжааны гол үзүүлэлтүүдийг илүү ойлгомжтой хүргэх зорилгоор үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг сошиал сувгуудаараа тус тусад нь танилцуулж эхэллээ.

Үнэт цаасны арилжааны тойм нь тухайн өдөр арилжаанд оролцсон компаниудын тоо, хамгийн их өсөлт болон бууралттай үнэт цаасны мэдээлэл, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, компанийн бондын төгрөг болон ам.доллароор илэрхийлсэн арилжаа, багцын арилжааны статистикийг багтаадаг.

Харин уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймд нүүрс, төмөр, зэс, жонш, молибдений арилжааны мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр харуулна. Ингэхдээ арилжаанд бүртгүүлсэн бүтээгдэхүүний дуудах доод үнэ, үнийн өсөлтийн хувь болон үнийн өсөлтөөс худалдагч компаниудад бий болсон нэмэлт орлогыг мэдээлэх юм.

Ингэснээр хөрөнгө оруулагчид болон зах зээлд оролцогчид үнэт цаас, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны идэвх, үнийн хөдөлгөөн, арилжааны үр дүнг зах зээл тус бүрээр нь харьцуулан харах боломжтой болж байна.

Зах зээлийн хөдөлгөөнийг өдөр бүр — Монголын хөрөнгийн биржээс.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

Монгол Улс Бүгд найрамдах Беларусь улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жилийн дараа төрийн тэргүүн Беларусьт айлчиллаа. Харин Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко хоёр жилийн өмнө буюу 2024 оны 6-р сард Монголд анхны айлчлалаа хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хоёр “Беларус” трактор бэлэглэж байсан. У.Хүрэлсүх хариуд нь хоёр адуу бэлэглэсэн.

Oct 28, 2026

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!

ҮХЦ-ийн дүгнэлт УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах нөхцөлийг бүрдүүлэв үү?

ҮХЦ-ийн дүгнэлт УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах нөхцөлийг бүрдүүлэв үү?