НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ҮХЦ-ийн дүгнэлт УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах нөхцөлийг бүрдүүлэв үү?
АНАЛИЗ

ҮХЦ-ийн дүгнэлт УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах нөхцөлийг бүрдүүлэв үү?

4 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Өмнө парламентын үед буюу 2024 оны 5-р сарын 16-ны өдөр батлагдсан УИХ-ын тухай шинэ хууль таван намаас бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент тангараг өргөх өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд зааснаар УИХ-ын гишүүдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглосон. Тэгвэл өнгөрөгч даваа гаригт Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн.

Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хэлэлцэж, хүлээж авах эсэх шийдвэрээ гарна. Монголын парламент уг шийдвэрийг хүлээж авахгүй тохиолдолд нийгмийн асар том эсэргүүцэлтэй нүүр тулна. Хоёрт, Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэнэ. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх, санал хураах, татгалзах эрхгүй.

Харин Монголын парламент Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авбал УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орно гэсэн үг.

Энэ тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон парламентын гишүүдийн гэр, автомашин, албан өргөөнд хуулийнхан нэгжлэг хийх эрхтэй болно. УИХ-д авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон нэжгээд гишүүн бий.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас шалгаж хэргийг нь нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. НПГ-аас түүнийг Эрүүгийн хуульд заасан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан.

Тэгвэл УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан болохоор прокурорын байгууллагаас мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл, түүнийг их хэмжээний хахууль авсан, улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй юм.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн, авлига, албан тушаалын шинжтэй асуудлаар шалгалт эхлүүлсэн талаар мэдээлж байсан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг тэрбээр өөрөө мэдээлсэн. Түүнд хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэж буруутган ТЕГ-аас яллагдагчаар татсан.

Гэвч хуулийнхан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гишүүдийн гэр, албан өргөө, ажлын байранд нэгжлэг хийхэд  УИХ-ын тухай шинэ хууль тээг болж буйг ч УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж шүүмжилж байв.

Харин ҮХЦ-ийн шийдвэрийг парламент хүлээж авах, авахгүйгээс үл хамаараад УИХ-ын гишүүдийн автомашин, албан өргөөнд нэгжлэх хийх эрх хуулийнханд нээгдэж байна. Ингэснээр УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УЕП-оос парламентад оруулж ирэх боломжтой болно гэсэн үг.

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тус тусад нь хүргэж эхэллээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өдөр тутмын арилжааны гол үзүүлэлтүүдийг илүү ойлгомжтой хүргэх зорилгоор үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг сошиал сувгуудаараа тус тусад нь танилцуулж эхэллээ.

Oct 29, 2026

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

Монгол-Беларусийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ХАА, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл байна

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

40 мянган вьетнамыг хохироосон “Tatao live”-ийн луйвар ба монголчуудын сургамж

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!

Хөндүүр сэдэв: Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр!