НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
П.Батчимэг: 10 их наядаар хэтэрсэн төсвийн зарлага төсөвт ямар хүндрэл авчрах вэ?
АНАЛИЗ|Улс төр

П.Батчимэг: 10 их наядаар хэтэрсэн төсвийн зарлага төсөвт ямар хүндрэл авчрах вэ?

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2027 оны улсын төсвийг 39.2 их наяд төгрөгийн орлого, 41.5 их наяд төгрөгийн зарлагатайгаар эцэслэн баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр олон гишүүд төсвийн зарлагыг 10 их наядаар хэтрүүлэн батлах гэж байгаад шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлсэн ч эцсийн дүнд олонхын саналаар батлагдлаа.

Төсвийн үрэлгэн зардлыг танаж, үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг хасаж, төсвийг алдагдалгүй батлуулах нь Засгийн газрын нэн тэргүүний бодлого байх учиртай. Гэвч энэ зарчмыг алдагдуулж ийнхүү батлагдсан төсвийн дараа Засгийн газраас хариулт нэхсэн олон асуулт үлдэж байна. Үүнд:

Ирэх жил инфляцыг хэрхэн барьж тогтоох вэ? Үүний дотор хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг яаж тогтворжуулах вэ?

10 их наядаар хэтэрсэн төсвийн зарлага төсөвт ямар хүндрэл авчрах вэ?

Гадаад, дотоод өрийн хэмжээгээр Монгол Улс хаана явна вэ?

41.5 их наядаар хэмжигдэх энэ их мөнгө, энэ том төсөв 2027 онд Монгол Улсын нэг иргэний амьдралд өчүүхэн ч болов нэмэр тус болж чадах уу?

Төсөв хүндэрч, төр данхайж, хувийн хэвшлийг шахсан, хумьсан, төрийн эрх мэдэлд хэт эрдэж бярдах нь иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийг улам сөхрүүлэх, гарцгүй болгох арга гэхээс өөр үг алга даа...

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!