НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!
АНАЛИЗ

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

1 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд үүсээд байгаа асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээргүй халдан довтлож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь бүх ард түмний эв нэдлийн тэргүүн, Зэвсэгт хүчний командлагч, ҮАБЗ-ийн даргын үүрэгт албатай. Гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлдөг ганц хүн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр рүү халдана гэдэг ард түмний эв нэгдэл рүү, гадаад харилцаа руу халдаж байна гэсэн үг. Хүнд онц ноцтой гэмт хэрэгт холбож Ерөнхийлөгчийг гүтгэн доромжилж байна.

Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй байх ёстой. АН-аас өчигдөр үүрэгт ажлаа өгөөд үнэн, зөвөө тогтоолго гэсэн шаардлага хүргүүлсэн байна лээ. Үүнтэй би санал нэг байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө.

Миний нэр хүндэд халдаж, гутаан доромжилж байгаа хүмүүсийг холбогдох газарт өгч нэр хүндээ сэргээлгэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар өнгөрсөн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласан. Би иргэн хүн болж байна” гэлээ.

Ерөнхийлөгч өөрийн зүгээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэдэг. УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч түр эсвэл бүрэн эрхийн хугацаанаас өмнө огцорсон, нас нөгчсөн, чөлөөлөгдсөн үед шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга бүрэн эрхийг нь түр орлон гүйцэтгэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцорвол УИХ Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах хуультай. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг УИХ дэмжвэл 2027 оны зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сард болох юм.

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Женкогийн дэглэлт ба АН-ын тоглолт: Тамгагүй төр

Женкогийн дэглэлт ба АН-ын тоглолт: Тамгагүй төр