НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!
АНАЛИЗ

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

1 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээргүй халдан довтлож байна. Хүнд онц ноцтой гэмт хэрэгт холбож Ерөнхийлөгчийг гүтгэн доромжилж байна.

Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй байх ёстой. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө.Миний нэр хүндэд халдаж, гутаан доромжилж байгаа хүмүүсийг холбогдох газарт өгч нэр хүндээ сэргээлгэнэ.

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнөөдрийн (2026.11.17) мэдэгдлийн товч тойм. Тэрбээр нэр хүндийнхээ төлөө Төрийн тэргүүний албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, нэр хүндээ сэргээлгэнэ гэлээ. Ингэснээр У.Хүрэлсүх бүх ард түмний эв нэгдэл гэсэн хүлээснээсээ чөлөөлөгдөж, иргэн хүнийхээ хувиар үгээ хэлж, өөрийгөө өмгөөлөх боломжтой болж байна.

Тэгвэл түүний эсрэг талын гол дүр болсон Х.Нямбаатарыг Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар яллагдагчаар татсан болохоо өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Тодруулбал, Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төсвийн ₮500 тэрбумыг олгохдоо хуулийн тодорхой заалтыг зөрчиж, мөнгө шилжүүлэх эрхийг өөрийнхөө нэгдүгээр орлогч асан Б.Даваадалайд хууль бусаар шилжүүлсэн хэрэгт буруутгасан байна. Туулын хурдны замын хэрэгт сэжигтэн Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж агаад төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компанийн 14 данс дахь  ₮339 тэрбумыг битүүмжилжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын “Шинэ тойрог авто зам”-ын ТЭЗҮ-ийг  боловсруулах ₮16.9 тэрбумын санхүүжилттэй тендерийн шалгаруулалтад хотын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн “Анка урбан дизайн энд инженеринг” компани давуу байдал олгосныг хууль хяналтынхан тогтоосон.

Мөн ₮226.4 тэрбумын өртөгтэй Сэлбэ дэд төв төслийг өөрийнхөө туслахаар ажиллаж байсан, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын компанид давуу байдлаар олгосон гэх зэрэг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар олгосон гэж хотын дарга асан Х.Нямбаатарыг 3 үсэгтэй хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн.

Тэрбээр У.Хүрэлсүх гэж хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан өдөр Монголд очно гэдгээ өөрийн лайваараа, өөрийн амаараа зарласан. Хэрэв Х.Нямбаатар хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг бол тэрбээр зангиагаа зүүгээд, гутлаа тослоод Монголд ирж гэмт хэргээ шалгуулах ёстой.

Тэр тусмаа хулгай, луйврын хэрэг хийгээгүй, АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсан ажлын баг Х.Нямбаатарыг гүтгэж, харлуулж байна гэж үзэж байгаа бол Монголд ирж шүүхийн өмнө өөрийгөө өмгөөл. Түүнээс улсаа тонож, луйвардчихаад эцэстээ үнэнд гүйцэгдэнгүүтээ улс төрийн орогнол хайж утасны цаанаас бусдыг баримтгүйгээр гүжирдэх хэрэггүй.

Үнэхээр Х.Нямбаатарт баримт байгаа бол түүнийгээ цүнхлэж ирээд хуулийн өмнө гэрч бол. Бас гэмт хэргээ шалгуул. Түүнчлэн Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төсвийн ₮500 тэрбумыг олгохдоо хуулийн тодорхой заалтыг зөрчиж, мөнгө шилжүүлэх эрхийг өөрийнхөө нэгдүгээр орлогч асан Б.Даваадалайд хууль бусаар шилжүүлсэн асуудалдаа ирж тайлбар хий. Монголын хууль таныг эрэн сурвалжилж байна, Х.Нямбаатар аа!

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Женкогийн дэглэлт ба АН-ын тоглолт: Тамгагүй төр

Женкогийн дэглэлт ба АН-ын тоглолт: Тамгагүй төр