2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


1949 оноос хойших Хятадын түүх бол антагонист (үл эвлэрэх) зөрчлүүдийн орооцолдоон байлаа. Масс дайчилгааны аян ба өлсгөлөн, үзэл суртлын туйлшрал ба нийгмийн үймээн, цэвэрлэгээ ба нөхөн сэргээлт, туршилтын шинэчлэл ба цуст дарангуйлал. Коммунизмын дараа Хятадын хамгийн тулгамдсан зорилт бол ХКН-ын үзэл суртлын үлдэгдлийг дахин нэг масс аянаар үгүйсгэх явдал биш байх болно. Угаасаа ХКН-ын гишүүдийн ихэнх нь Марксизм-Ленинизмд хэзээ ч чин сэтгэлээсээ итгэж байгаагүй. Үүний оронд тус улсын зорилт нь хамтын ой санамжаа сэргээх буюу дэлхий ертөнцийн эсрэг тасралтгүй тэмцэлдэгч нам-төрөөс тулгасан албан ёсны номлолын оронд Хятадын ард түмний түүхэн туршлага, хүсэл эрмэлзлийг тусгасан үндэсний легитим (хууль ёсны) байдал, төрт ёсны үндэс суурийг эрэх явдал юм.
ХКН-ын мэдээллийг бүрэн хянах дэглэм нь энэхүү иргэний үйл явцыг тэтгэх ёстой байсан санаа бодлын чөлөөт солилцоог хэдэн арван жилийн турш боомилж ирсэн. Хятадын ард түмний зөвхөн хувийн хүрээнд тунгааж эсвэл асар их эрсдэл гарган дамжуулж байсан зүйлс анх удаа төрийн хяналтаас гадуур өргөн хүрээнд хэлэлцэгдэх болно. Өнгөрсөн үеийн утга учрын талаарх үндэсний хэлэлцүүлэг нь "Хятадын ард түмэн ардчилалд бэлэн үү?" гэх түгшүүртэй асуултаас ангижруулах болно. Өөрсдийн түүхээ чөлөөтэй эргэцүүлэн бодохын тулд ямар ч үндэстний адил тэд бэлэн байх нь гарцаагүй. Ингэснээр тэд чөлөөт, пост-коммунист Хятадын суурийг тавих юм.
Энэхүү үйл явцад Хятадын болон гадаад орнуудын Засгийн газрууд зөвхөн "ёслолын мастер"-ын үүрэг гүйцэтгэх ёстой. Олон нийтэд нээлттэй хэвлэл мэдээллийн форум бүрдүүлэх, олон талт үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангах, судалгаанд зориулж албан ёсны архивуудыг нээх зэрэг болно. Харин гол дүрд оюутнууд, түүхчид, зохиолчид, уран бүтээлчид, сэтгүүлчид, тэрс үзэлтнүүд болон Хятадыг удаан хугацаанд ажиглагчид тоглоно. Пастернактай адил эдгээр оролцогч эхлээд "илбэ шид"-ийг (sorcery) таньж, нэр өгөх хэрэгтэй болно. Энэ нь ХКН-ын өнгөрсөн түүхийг албан ёсоор тайлбарласан хувилбар болон түүний олон удаагийн засварласан түүхээс эхэлнэ.
СЭТГЭЛ ЗҮЙН АЖИЛЛАГАА БА ОЙ САНАМЖИЙН СЭРГЭЛТ
1949 оноос хойш дэлхийн хамгийн том сэтгэл зүйн ажиллагаа бол БНХАУ-ын Засгийн газраас өөрийн ард түмний эсрэг зохион байгуулсан ажиллагаа байв. Түүний боловсронгуй үзэл суртлын зааварчилгаа болон мэдээллийн хяналтын дэглэм нь боловсрол, шашин шүтлэг, хэл, урлаг, гэр бүл, ажил хөдөлмөр, хувь хүний сэтгэлгээг бүхэлд нь хамарсан. ХКН дэлхийн түүхийн онолыг зохиож, түүгээрээ дэлхийн хамгийн олон хүн амтай үндэстний олон нийтийн болон хувийн амьдралыг нямбайлан өөрчилсөн.
Коммунизмын дараах эхний алхам бол энэхүү хэдэн арван жил үргэлжилсэн сэтгэл зүйн төслийн зорилго, аргуудыг ил тодоор шинжлэн судлах явдал юм. Энэ нь кино, баримтат нэвтрүүлэг, комеди, уран зохиол, сэтгүүл зүй, онлайн тайлбар болон түүхийн судалгааны сонирхолтой сэдэв болох болно. ХКН-ын төөрөгдүүлэлтийн эрин үеийг туулсан Хятадын иргэд мэдээж "энгийн үнэнийг" нягтлахыг хүснэ.
Дараа нь эдгээр шинжээч "газар шороо"-г (the land) таньж, нэр өгөх хэрэгтэй болно. Өмнө нь сайн санаат шинэчлэгчид болон орчин үеийн талыг баримтлагчид газар шороог (эх газрын мөн чанарыг) дутуу үнэлж байсан. ХКН үүний хариуд "далайн" (гадаад ертөнцийн) эсрэг "газар шорооны" үзэл суртлыг сөргүүлэн тавьж, бүх өрсөлдөгч сэтгэлгээний урсгалуудыг дуугүй болгосон. Коммунизмын дараа Хятадын дотогшоо чиглэсэн өнгөрсөн үе болон олон улсын системтэй хийх орчин үеийн тулгарлын асуудал дахин томоор гарч ирнэ.
Хятадын бахархалт соёл, оюуны өв нь ХКН-ын номлолын үлдээсэн хоосон орон зайг нөхөхөд хангалттай байх болно. Өнөөгийн "Пастернакууд" (сэхээтнүүд) тэдний өвөг дээдсийн орхисон цэгээс үргэлжлүүлэн, тасалдсан түүхийг үргэлжлүүлэн бичихэд л хангалттай. Тэд Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн эсвэл 1840 оноос хойших өөрийгөө хүчирхэгжүүлэх үеийн ойлголтоос эхэлж болно. Тайванийн жишээ нь удаан хугацааны тэнцвэрт байдал боломжтой гэдгийг баталж байна.
Эцэст нь тэд "далай"-г (the sea) таньж, нэр өгөх хэрэгтэй болно. ХКН өөрийн мандалт болон засаглалынхаа хугацаанд "хөрөнгөтний", "хувьсгалын эсрэг", "империалист" гэж нэрлэсэн далайгаас ирсэн санаа бодол, институциудын эсрэг хувьсгалт тэмцэл өрнүүлэхдээ газар шорооны (ард түмний) зүй ёсны гомдол, дургүйцлийг ашигласан. Хятадын орчин үеийн урам хугаралт Британийн зэвсэгт завинаас (gunboat) эхэлсэн нь үнэн. Гэвч далай нь Пандорагийн хайрцаг шиг нэгэн амин чухал санааг нууж байсан. Энэ нь орчин үеийн дэлхийн дэг журмын үндэс болох улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын номлол юм.
Үргэлжлэл: https://mono.mn/n/hyatadyn_biologiyn_zevsgi
Х.ХАНДМАА
ӨМНӨХ НИЙТЛЭЛҮҮД:
Хятад орон коммунизмаас хойш: Ирээдүйн шилжилтэд бэлтгэх нь!

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19