2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Удиртгал ба стратеги
Хятадын коммунист нам (ХКН) нь Хятад дахь иргэний болон цэргийн байгууламжуудыг хамарсан дэлхийн хамгийн аюултай "давхар зориулалттай" биологийн зэвсэгтэй болсон. Хятадын Цэрэг-иргэний хууль нь Ардын чөлөөлөх армид (АЧА) тус улсын хэмжээнд өрнөж буй, тэр дундаа олон улсын оролцоотой явуулж буй аливаа био зэвсгийг хэзээ ч хамаагүй ашиглаж болох баталгааг олгодог.
НАТО болон Америкийн холбоотнуудаас ялгаатай нь Ардын чөлөөлөх армийн олон ахлах офицер болон ХКН-ын стратегичид биологийн зэвсгийг ердийн бус хэрэгсэл гэж үздэггүй. Харин ч тэд биологийн зэвсгийг Ардын чөлөөлөх армийн байлдааны гол зэвсэг гэж үзэж байгааг нотлох баримтууд нэмэгдсээр байна.
ХКН нь дотоодын Био-аюулгүй байдлын 3 болон 4 дүгээр түвшний (BSL3/4) лабораторийг бий болгоход хэдэн арван жилийн турш асар их хөрөнгө оруулалт хийсэн. Мөн олон улсын, ялангуяа Өрнөдийн өндөр эрсдэлтэй "Gain-of-Function" (GoF-вирусийн үйлчлэлийг эрчимжүүлэх) арга техник, мэргэжлийн ноу-хауг өөртөө шингээж ирсэн. Үүний үр дүнд төрөлжсөн, газар зүйн хувьд тархсан, байлдааны шинж чанартай болсон био зэвсэг бий болов. АЧА нь Америкийн холбоотнуудын (НАТО-г дурдалтгүйгээр) эсрэг стратегийн ялагч болж чадахгүй. Харин биологийн зэвсэг нь ХКН-ын хувьд дайснуудынхаа эсрэг ашиглаж болох асимметр давуу тал юм.
ХКН-ын дэглэм нуран унасан тохиолдолд Хятадын давхар зориулалттай эмгэг төрүүлэгч судлалын дэд бүтцийг бүхэлд нь онилох, шууд хэрэгжүүлэх боломжтой багц хувилбар АНУ-д байх нь нэн чухал юм. ХКН одооноос өөрийн сүлжээгээ олон улсын хэмжээнд, ялангуяа Пакистанд дэлгэж эхлээд байна. ХКН-аас үүдэлтэй биологийн зэвсгийн тархалт нь бусад дайсагнагч улс орнууд, гэмт хэргийн бүлэглэлүүд болон террорист бүлэглэлд очвол дэлхийн аюулгүй байдлыг эргэж буцалтгүйгээр өөрчилж болзошгүй. Ийм нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхэд нарийвчлалтай онилох (precision targeting) ажиллагаа шаардлагатай.
Энэхүү бүлэгт ХКН-ын биологийн зэвсгийн судалгааны гол хүрээлэнгүүд болон тэдгээрийн явуулж буй өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгч судлалын тодорхой төрлүүдийн талаарх стратегийн түвшний тоймыг толилуулж байна. Эдгээр хувилбар дээр үндэслэн нарийвчлалтай онилох номлолын гурван хувилбар, түүнийг хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөөг танилцуулна. Эцэст нь, эдгээр биологийн зэвсгийн байгууламжуудыг бүтцийн өөрчлөлтөд оруулах биш, харин бүрмөсөн устгах (outright destruction) шаардлагатай гэсэн цэвэр үнэлгээгээр дүгнэнэ.
Энэхүү бичвэрт Хятадын биологийн судалгааны хоёр томоохон төв болох Уханийн Вирус судлалын хүрээлэн (WIV) болон Харбины Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн (HVRI) үйл ажиллагаа, тэдгээрийн эрсдэлтэй туршилтуудын талаар өгүүлжээ.
Уханийн Вирус судлалын хүрээлэн (WIV) ба эрсдэлтэй судалгаанууд
Тэдний судалгаанууд нь сарьсан багваахайн коронавирусыг дундын дамжуулагч (хөхтөн амьтан) шаардахгүйгээр хүнийг шууд халдварлуулах чадвартай болгох шинэ аргуудыг ашигласан байна. Жишээлбэл, 2003 оны SARS коронавирус нь сарьсан багваахайнаас гаралтай байж болох ч гахай эсвэл шилүүс (civet cat) зэрэг өөр төрлийн хөхтөн амьтнаар дамжиж хүнд халдсан байх магадлалтай байдаг. Гэтэл эрдэмтдийн хийсэн нэмэлт туршилтууд нь байгаль дээр байдаг хамгийн аюултай сарьсан багваахайн коронавирусаас ч илүү хурдан халдварлах чадвартай эрлийзжүүлсэн шинэ төрлийн вирус гаргаж авах боломжийг олгожээ.
WIV нь биологийн бодит материалтай ажилладаг "нойтон лаборатори" (wet lab) болон хиймэл оюун ухаан, робот машин зэрэг дэвшилтэт тооцооллын аргуудыг ашигладаг "хуурай лаборатори" (dry lab)-ын хосолмол. Энэхүү цогц чадамж нь WIV-д вирус судлалын салбарт, тэр дундаа сарьсан багваахайн коронавирусын чиглэлээр олон талт, орчин үеийн туршилтуудыг явуулах боломжийг олгодог.
Өмнө нь WIV-ийн бүрэлдэхүүнд Цэргийн удирдлагын хэлтэс (MMD) байдаг байсныг тус хүрээлэн хүлээн зөвшөөрч байсан. Энэхүү зохион байгуулалт нь WIV-д ажиллаж буй зарим эрдэмтдийн судалгаа "давхар зориулалттай" (иргэний болон цэргийн) байж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн юм. Одоо WIV-ийн вэбсайтад Цэргийн удирдлагын хэлтсийн талаарх шууд мэдээлэл байхгүй болсон бөгөөд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчдийн тус хүрээлэнд хийж байсан айлчлалын тухай албан ёсны мэдээллүүдийг ч устгасан байна.
Мөн WIV нь Ухань дахь бусад байгууллагатай нягт холбоотой ажилладаг. Үүнд:
-Уханийн технологийн хүрээлэн;
-Уханийн Их сургууль (ялангуяа анагаахын сургууль);
-Уханийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль;
-Хятадын өвчний хяналт, сэргийлэх төвийн (Chinese CDC) Ухань дахь салбар. (Энэ салбар нь ХКН-ын мэдээлж буйгаар COVID-19 цар тахлын албан ёсны голомт болох далайн бүтээгдэхүүний Хуанань захаас ердөө 200 орчим метрийн зайд байрладаг).
Харбины Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн (HVRI)
Харбины Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн (HVRI) нь 1948 онд буюу БНХАУ албан ёсоор байгуулагдахаас нэг жилийн өмнө байгуулагдсан. Хэйлунзян мужийн Харбин хотод байрладаг тус хүрээлэн нь мал амьтан болон хүнд үхлийн аюул учруулж болзошгүй амьтнаас хүнд халдварладаг (зооноз) вирусуудын талаарх гол судалгааны төв юм. HVRI нь шувууны гриппийн вирус (тухайлбал H5N1 ба H7N9)-ийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатайгаас гадна гахайн грипп болон бусад амьтдад халдварладаг вирусуудыг судалдаг. Тус хүрээлэн нь Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн (CAAS) харъяанд байдаг бөгөөд 2018 онд Хятадын хоёр дахь BSL-4 түвшний лаборатори болсон.
HVRI-ийн хамгийн алдартай судлаачдын нэг бол мал эмнэлгийн вирус судлаач, доктор Чэнь Хуален юм. Тэрбээр 1999-2002 онд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэх төвд (CDC) ажиллаж байсан туршлагатай. Чэний сүүлийн үеийн ажил нь шувууны гриппийн вируст төвлөрч байгаа бөгөөд түүний зарим туршилт, ялангуяа шувууны гриппийн вируст биоинженерчлэл хийсэн нь маргаан дагуулаад байна.
Ялангуяа 2013 оны 6-р сард хэвлэгдсэн маргаантай судалгаагаар H5N1 (шувууны грипп) вируст 2009 оны дэлхийн цар тахлыг үүсгэсэн маш аюултай H1N1 вирусээс бүтэн генүүдийг авч суулгах замаар цар тахал үүсгэх чадварыг нь хөгжүүлэх аргуудыг шинжилжээ. Доктор Чэнь лабораторийн нөхцөлд H5N1 болон H1N1 вирусийн хэсгүүдийг нэгтгэснээр хөхтөн амьтдын дунд агаар дуслын замаар халдварлах чадвартай химера буюу эрлийз вирус гаргаж авсан байна. Ийм төрлийн эрлийз вирус байгаль дээр байдаггүй.
Японы санаачилга ба Харбины хүрээлэн хоорондын холбоо
Халдварт өвчний олон улсын судалгааны сүлжээний Японы санаачилга (J-GRID) нь Японы вирус судлалын шилдэг мэргэжилтнүүд болон холбогдох салбарын эрдэмтдийг нэгтгэдэг байгууллага юм. Тус байгууллага нь Тайланд, Вьетнам, Замби, Энэтхэг, Индонез, Филиппин, Гана, Мьянмар болон Хятад улсуудад хэрэгжиж буй хамтарсан хөтөлбөрүүдийг удирддаг. Үүнд Осака, Нагасаки, Токио, Хоккайдо, Кобэ, Тохоку зэрэг Японы 9 том их сургууль оролцож байна.
Токиогийн их сургуулийн J-GRID-ийг ахлах судлаачид Хятадтай түншлэх асуудлыг хариуцдаг бөгөөд Харбины Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй (HVRI) маш нягт харилцаа тогтоожээ. Токиогийн Их сургуулийн баг нь HVRI-ийн дотор хамтарсан лаборатори ажиллуулдаг цорын ганц олон улсын бүлэг юм. Уг багийн ахлагч, доктор Йошихиро Каваока нь HVRI-д байрлах "Шувууны гриппийн вирус судлалын Хятад-Японы хамтарсан судалгааны групп"-ийн даргаар ажилладаг. Тэрбээр япон хүн боловч Хятадын транснационал вирус судлалын сүлжээний гол хүн бөгөөд АНУ-ын Висконсин-Мэдисон их сургуульд багшилдаг, Нидерланд болон Хятадын "Gain-of-Function" (вирусийн үйлчлэлийг эрчимжүүлэх) чиглэлийн мэргэжилтнүүдтэй олон жил хамтран ажиллаж байна.
Каваока болон түүний баг COVID-19-ийн судалгаанд ч оролцсон. 2020 оны 7-р сарын судалгаагаар тэд SARS-CoV-2-ын сорьцуудыг сирийн үхэр зараа (hamster)-нд халдварлуулж, уушгинд хүнд гэмтэл учруулдаг болохыг тогтоосон. Тэдний үзэж буйгаар энэхүү "Сирийн үхэр зарааны загвар" нь вакцины болон вирусийн эсрэг эмийн туршилтыг илүү үр дүнтэй болгодог байна.
Токиогийн их сургуулийн J-GRID (Глобал судалгааны сүлжээний Японы санаачилга)-ийг удирдан чиглүүлэгч судлаачид Хятад улстай тогтоосон түншлэлийн харилцаатай. Харбины Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй (HVRI) бат бөх холбоо тогтоожээ. Токиогийн их сургуулийн баг нь HVRI-ийн дотор хамтарсан лаборатори ажиллуулдаг олон улсын цорын ганц шинжлэх ухааны бүлэг гэдгээрээ онцлог юм.
Энэхүү удирдлагын багийн гишүүн бөгөөд HVRI-д байрлах "Шувууны гриппийн вирус судлалын Хятад-Японы хамтарсан судалгааны групп"-ийн даргаар доктор Йошихиро Каваока ажилладаг. Тэрбээр япон хүн боловч Хятадын хил дамнасан вирус судлалын сүлжээний гол түлхүүр эрдэмтэн юм. Доктор Каваока нь дараах олон улсын холбоо хамааралтай. АНУ-ын Висконсин-Мэдисон их сургуульд багшилдаг.
Нидерландын Эразмус их сургуулийн "Gain-of-Function" (вирусийн үйлчлэлийг эрчимжүүлэх) чиглэлийн мэргэжилтэн, доктор Рон Фучиертай олон жил хамтран ажилласан. HVRI-ийн доктор Чэнь Хуалантай шинжлэх ухааны урт хугацааны түншлэлийн холбоотой.
Үргэлжлэл бий.
ӨМНӨХ НИЙТЛЭЛҮҮД:
Хятад орон коммунизмаас хойш: Ирээдүйн шилжилтэд бэлтгэх нь!

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19