НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятад орон коммунизмаас хойш: Ирээдүйн шилжилтэд бэлтгэх нь!
АНАЛИЗ

Хятад орон коммунизмаас хойш: Ирээдүйн шилжилтэд бэлтгэх нь!

2026 оны 3-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хадсон институтийн Хятадын төвийн захирал, ахлах шинжээч Miles Yu, Био аюулгүй байдал болон стратегийн асуудлаар мэргэшсэн, шинжээч Ryan Clarke, Хятадын геополитик, гадаад бодлогын талаарх “Улаан төлөвлөгөө: Америкийг сүйрүүлэх Хятадын төсөл” болон "Хятадын ирээдүйн нуралт" зэрэг бүтээлээрээ дэлхийд танигдсан зохиолч, шинжээч Gordon G. Chang, Олон улсын үнэлгээ, стратегийн төвийн (International Assessment and Strategy Center) ахлах ажилтан Richard D. Fisher Jr, Хадсон институтийн Шашны асуудал хариусан захирал Nina Shea нарын хамтарсан “Хятад орон коммунизмаас хойш: Ирээдүйн шилжилтэд бэлтгэх нь” бүтээлийг орчуулан хүргэж байна. Мэргэшсэн шинжээчдийн бичсэн нийтлэлүүдээс бүрдсэн энэхүү тайланд ХКН-ын дэглэм нуран унасны дараах эхний шатанд авах ёстой арга хэмжээ болон тогтворжуулах хугацааны дараах Хятадын урт хугацааны бодлогыг дүгнэн бичсэн байна. Эмхэтгэлд нэг намын тогтолцоотой тус улсын гол салбаруудад засаглалын өөрчлөлт хэрхэн нөлөөлөх, улс төрийн институтууд хэрхэн  яаж өөрчлөгдөх талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

Шинжээчид ерөнхийдөө Хятадын коммунист засаглалын дараах шилжилтийн үеийн эрсдэл, боломжийг хэрхэн давах бодлогын зөвлөмжүүдийг санал болгохыг зорьжээ. Энэхүү тайланг цувралаар орчуулан хүргэх болно.

Хятадын Коммунист нам (ХКН) дэглэмээ бэхжүүлж, дэлхийд ноёрхохыг эрмэлзэж байгаа ч бүтцийн томоохон бөгөөд нарийн төвөгтэй сорилтуудтай тулгарч байна. Дотооддоо, буруу бодлогын улмаас Хятадын эдийн засгийн өсөлт эрс саарч, хүн амын хөгшрөлт болон төрөлтийн түвшин буурсан нь тус улсын ажиллах хүчний нийлүүлэлт, хэрэглээ, нийгмийн хамгааллын тогтолцоонд сөргөөр нөлөөлж байна. Орон сууцны зах зээл хямралд орж, сая сая орон сууц зарагдаагүй үлдэж, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид дампуурч байгаа бөгөөд залуучуудын ажилгүйдэл их байгаа нь тогтворгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. ХКН доторх улс төрийн авлига, хүнд суртлын үр ашиггүй байдал болон бусад үргүй зардал нь эдийн засгийн ахиц дэвшил, олон нийтийн итгэл үнэмшилд саад учруулж байна.

Олон улсын хэмжээнд АНУ болон бусад өрнөдийн оронтой үүсгээд буй худалдааны хурцадмал байдал нь экспорт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтад заналхийлж байна. Мөн Бээжингийн албадлагын бодлого нь Хятадад өртэй байдаг "Глобал өмнөд"-ийн (хөгжиж буй орнууд) орнуудтай харилцах харилцааг хүндрүүлж байна. Олон улсын байгууллагуудын дипломатууд болон бусад албан тушаалтнууд Хятадын дэлхий дэх нөлөөнд улам бүр эргэлзэх болсон нь гадаад бодлогод таагүй байдлыг бий болгож буй юм.

БНХАУ өмнө нь олон хямралыг даван туулж байсан ч үнэндээ тус улсын автократ дэглэм гэнэт нуран унахыг бүрэн үгүйсгэх аргагүй юм.

Дэлхийн хамгийн удаан засаглаж буй коммунист систем, дэлхийн хоёр дахь том эдийн засаг дотоодын хямрал гадаад геополитикийн дайнаас болж нуран унавал юу болох вэ, ямар арга хэмжээ авах шаардлагатайг улс орнуудын бодлого боловсруулагчид анхааралдаа авч үзэх шаардлагатай болсон.

Хадсоны "Хятадын коммунист нам нуран унасны дараах АНУ-ын тусгай хүчний үүрэг" бүлэгт Дэлхийн II дайны үед Хятадад явуулж байсан АНУ-ын ажиллагааг тодорхойлж, тус улсын тусгай ажиллагааны хүчин коммунист засаглалын дараах Хятадыг тогтворжуулахад тусалж чадна гэж үзжээ. Тэд тусгай хүчнийг түр засаг захиргаанд туслах, чухал дэд бүтцийг хамгаалах, дотоодын оролцогчидтой "хамтран, тэднээр дамжуулан" ажиллах замаар шинэ Засгийн газар тайван замаар гарч ирэхэд дэмжлэг үзүүлж буйгаар төсөөлсөн байна.

Мөн уг бүлэгт коммунизмын дараах шилжилтийн үед түүхэн дурсамж болон бэлгэдлийн шинжтэй хууль ёсны байдлын ач холбогдлыг онцолжээ.

Хоёр дахь бүлэг болох "ХКН-ын дэглэм нурсны дараа биологийн зэвсгийн байгууламжуудыг нарийвчлалтайгаар онилох нь" хэсэгт Райан Кларк ХКН-ын биологийн зэвсгийн дэд бүтцэд үнэлгээ өгч, Ардын чөлөөлөх армийн давхар зориулалттай биологийн судалгаа нь стратегийн аюул занал учруулж байгааг анхааруулжээ. Тэрбээр биологийн зэвсгийн лабораториудыг аюулгүй болгох гурван хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд үүнд нэгэн зэрэг ажиллагаа явуулах, байгууламжийн орчныг хяналтад авах, аюултай материалыг аюулгүйгээр гаргах эсвэл устгахад анхаарлаа хандуулсан байна. Цаашид аюул тархахаас сэргийлэхийн тулд эдгээр хөтөлбөрийг бүрэн зогсоох ёстой гэж уг бүлэгт өгүүлжээ.

Шинжээч Кларк "ХКН нурсны дараа Хятадын санхүүгийн тогтолцоог шинэчлэх нь" бүлэгтээ шинэ Засгийн газар хууль бус өр төлбөрөөс татгалзаж, төрийн өмчийг хувьчилж, төвлөрлийг сааруулах замаар улс орныг дахин хөрөнгөжүүлж, эдийн засгийг бүрэн шинэчлэхийг уриалжээ. ХКН-ын бодлого Хятадын эдийн засгийн чадамжийг боомилж ирсэн гэдгийг тэрбээр онцлоод, дотоодын цэцэглэлт болон дэлхийн зах зээлтэй нэгдэхэд чөлөөт санхүүгийн бүтэц нэн чухал гэж үзсэн байна.

"Америк дахь Хятадын хөрөнгийг хамгаалах нь" бүлэгт Гордон Г.Чанг Вашингтонд хандаж "Америкийн бизнесүүд болон иргэдийг Хятадаас гаргах”-ыг зөвлөжээ. Бээжинтэй харилцаатай байхын эмзэг талуудыг онцолж, АНУ дахь БНХАУ-ын хөрөнгөөр юу хийх ёстойг тодорхойлсон байна.

Рик Фишер "Ардын чөлөөлөх арми болон Ардын журамт цэргийг аюулгүй болгох, шинэчлэх нь" бүлэгтээ Хятадын асар том аюулгүй байдлын аппаратыг ХКН-ын дараах үед цомхотгох, мэргэшүүлэх төлөвлөгөөний талаар бичсэн байна. Тэрбээр улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой анги нэгтгэлүүдийг татан буулгахын зэрэгцээ үндэсний батлан хамгаалах болон гамшгаас аврах ажилд чиглэсэн илүү цомхон, хариуцлагатай цэргийн хүчийг авч үлдэхийг зөвлөв. Ноёрхох амбицгүй Хятадын цэргийн хүчин нь шинэ Засгийн газарт энхийг сахиулах ажиллагаа болон сансрын хайгуулын түншлэлд нэгдэхэд тусалж чадна гэж үзжээ.

"Тагнуулчдын эсрэг тагнуулчид: Төвлөрсөн удирдлагагүй үеийн ХКН-ын аюулгүй байдал, тагнуулын аппарат" бүлэгт Улсыг аюулаас хамгаалах яам болон орон нутгийн Нийгмийг аюулаас хамгаалах товчоодын задралын талаар судалжээ. Ингэхдээ Европын орнуудын улс төрийн шилжилтийн туршлагаас, ялангуяа нууц цагдаагийн сүлжээг задлах, архивыг олон нийтэд нээлттэй болгох тал дээр сургамж өгсөн байна.

"Хятадын өөртөө засах бүсүүд болон хүний эрх" хэсэгт шинжээч Нина Шэй шилжилтийн үед хүний эрхийг хамгаалахын ач холбогдлын талаар өгүүлжээ.

Ялангуяа Хятадын өөртөө засах таван бүс болох Гуанши, Шинжаан, Төвөд, Өвөр Монгол, Ниншяд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэжээ. Түүнчлэн Христэд итгэгчид болон Фалун Гун зэрэг шашны цөөнх зэрэг бусад бүлгийн гомдол, хохирлыг барагдуулах арга хэмжээ авах шаардлагатайг тэрбээр онцолсон байна.

"Хятадад үнэн ба эвлэрлийн үйл явцыг хэрхэн эхлүүлэх вэ" бүлэгт Өмнөд Африкийн загвараар үндэсний үнэн ба эвлэрлийн комисс байгуулахыг зөвлөсөн бөгөөд уучлал, эвлэрэлгүйгээр ардчилалд тайван замаар шилжихэд хэцүү байх болно гэж үзсэн байна.

Төгсгөлийн бүлэг болох "Үндсэн хуулийн хурлын төлөвлөгөө" нь коммунизмын дараах Хятад улс хэрхэн Үндсэн хуульт ардчиллыг тогтоож, шинэ Үндсэн хууль боловсруулах талаар өгүүлжээ. Үүнд, Үндсэн хуулийн хурал хэрхэн ажиллах, тодорхой бүс нутгуудын хилийг дахин зурах шаардлагатай эсэх, Тайваньтай тогтоох Хятадын харилцаа хэрхэн өөрчлөгдөх, мөн шинэ улсын нэр юу байх ёстой зэрэг асуудлыг хөндсөн байна.

Үргэлжлэл: https://mono.mn/n/hkn_nuran_unasny_daraah_a

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11