НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Х.Нямбаатар өөрөө “Бодь” компанитай ₮500 тэрбумын гэрээ байгуулжээ
АНАЛИЗ

Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Х.Нямбаатар өөрөө “Бодь” компанитай ₮500 тэрбумын гэрээ байгуулжээ

3 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар ээлжит лайв хийхдээ “Бодь интернэшл”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж асан А.Амундра нэр бүхий хүмүүст доллараар авлига өгсөн тухай ярьсан.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэд $10 саяыг А.Амундра аваачиж өгсөн гэсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ түүний гүтгэлэгт няцаалт өгчээ. Тэрбээр “Нийслэл хотод тулгамдсан асуудлуудыг шийдэхээр хотын захиргаанд ажиллаж байсан хүмүүсийн нэг болохын хувьд би Х.Нямбаатарын талаар элдэв юм ярьж байсангүй. Бас ч гэж хотын даргын ажил амаргүйг гадарлана! Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийнх нь талаар ч хавтаст хэргийг нь уншаагүй, баримт яг таг харж үзээгүй тул гэм буруутай эсэхийг нь шүүх шалгаж тогтоох биз гэж боддог байв. Харин Х.Нямбаатарыг эх орноо орхиод хилийн дээс алхан явсныг сонсоод гэм буруугүй юм бол яагаад ийм үйлдэл хийв гэж гайхаж л байлаа! Гэтэл саяхан лайв хийнгээ ямар ч баримтгүйгээр, хэдэн зураг, бичиг эвлүүлж харуулан Хууль зүйн дэд сайд 10 сая ам.доллар авсан гэж гүтгэснийг нь хараад энэ хүн бол ямар ч ёс суртахуунгүй, хэнийг ч, яаж ч мэдэх, хулгай зэлгий юу ч хийж чадах хүн гэдэгт хувь хүний дотоод итгэл үнэмшлийн хувьд бат итгэлээ. Нэг ч нотлох баримт хараагүй, нягтлан шалгаагүй байж нотлох баримт гэж зураг эвлүүлэн, чавганцын яриа багцаагаар ярьдаг хуульч гэж хаана ч байхгүй ээ. Хэрэв тэгж ярьж байвал тэр хүн хуульч биш!

Х.Нямбаатар бол 2016-2026 оны 5 сар хүртэлх 10 жилийн хугацаанд Монголын улс төрд хамгийн нөлөөтэй байсан 10 улстөрчийн нэг! Өөрийнх нь яриад байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил баригдаж эхлэн, ашиглалтад орсон 2020-2023 онд үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Мөн 2023 оны 10 сард хотын дарга болоод өнөөдөр гэнэт ухаарсан мэт буруутгаад байгаа “Бодь” компанитай түмэнд ил байгаагаар лав л 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн захирлын дэргэд нь шахуу ажиллаж байсан Т.Даваадалай гэж нам, улс төрд хэн ч танихгүй залууг гэнэт Хотын намын хорооноос нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлж, дэд бүтэц, төсөв, санхүү хариуцсан өөрийн орлогчоор томилсон. Өнөөдөр түүний дэмжсэн, хамтарсан ойр тойрныхон нь үндэслэлгүй хөрөнгөжиж, авлигын хэрэгт шалгагдан, эхнээсээ шүүхэд шилжиж байна!

Гэтэл би тэр үед буюу 2019-2021 онд хувийн хэвшилд, их сургуульд ажиллаж, төрөө авлигачдаас цэвэрлэхээр намаас гарч “Авлигын хана хэрмийг нураая” гэсэн уриатай 2020 онд сонгуульд хүртэл нэр дэвшиж явлаа. 10 сая ам.доллар гэдэг асар их мөнгө! Яаж сэтгэхээрээ дугаар хорооны иргэнд тэр их мөнгийг өгнө гэж сэтгэдэг байна!? Арай өөрийнх нь авдаг хэмжээ биш биз!? Авлигачид үнэхээр мөнгөний баримжаа алдаж, өөрийнхөө ярьдаг, хэрэглэдэг, үрдэг хэмжээгээр ярьдаг болжээ.

Х.Нямбаатар аа, одоо элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол! Ардчилсан Монголын хууль, шүүх гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэхгүй! Гагцхүү нотлох баримтаа л бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл!

Нотлох баримт гэж хэдэн зураг эвлүүлээд тэр тэгсэн, энэ ингэсэн гэж хов ярих хөгийн чадваргүй хуульч, хийсэн үйлийнхээ арыг дааж чадахгүй гадаад руу зугтсан арчаагүй ч эр бол доо, чи! Олон аавын хүү гэмт хэрэг хийгээгүй бол шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод, хийсэн бол хариуцлагаа үүрээд нэр төртэй гардаг юм шүү. Адгийн шаарууд л хулгай нь илрэхээр, хувьсгалч болж, худал гүтгэлэг тараагаад эхэлдэг юм!

Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю эх орон, ард түмнийхээ төлөө өөрийн намын олон авлигачид, хулгайчидтай хатуу тэмцэж, хууль, шүүхээр шалгуулан шударга ёсыг тогтоож, хариуцлага тооцсон. Авлигач, хулгайчдын зарим нь яг “түүн” шиг эх орноосоо зугтааж, Ли Куан Ю-г дарангуйлагч, улс төрийн өрсөлдөгчдөө намнаж байна хэмээн зүхэж байв. Гэхдээ ардчилсан, авлигагүй, цэцэглэн хөгжсөн Сингапурын ард иргэд Ли Куан Ю-д талархаж, “Сингапурын эцэг” хэмээн өргөмжлөн, өдгөө ч хүндэтгэн дурсдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, авлигачдын нуруу тэнийж, ард түмний нуруу бөхийлөө, ардын хүүхдүүд шоронд орж, асар их баяжсан авлигачид гадаад руу зугтаж, Монгол төрийг барьцаалж, доромжилж, ард түмнийг хагалан бутаргаж байна! Тэдний үйлдсэн олон арав, зуун тэрбум, их наяд төгрөгийн хулгай, жинхэнэ нотлох баримттай гэмт хэргүүд өнөөдрийг хүртэл шүүх дээр очоогүй байна!

Хэн, ямар албан тушаалтан хаацайлаад байна вэ!? Зарим хэргийг шалгах ажлыг тэд 2026 оны 4 сард Хууль зүй, дотоод хэргийн сайдыг сольж байгаад дарсан, удаашруулсан! Ард түмэн шударга ёсыг шаардаж байна! Одоо цаг нь болсон!
#АвлигынХанаХэрмийгНураая!!!” гэсэн байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!