НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учрал аа, Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяаг хэзээ чөлөөлөх вэ?!
АНАЛИЗ

Н.Учрал аа, Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяаг хэзээ чөлөөлөх вэ?!

2026 оны 5-р сарын 8
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 2 дугаар сард болсон Бага хурлынхаа  индрээс “ МАН-ын даргын хувьд авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг намын гишүүнээс чөлөөлнө” гэж хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гарсангүй. Ерөнхий сайд Н.Учралын намын дарга, УИХ-ын даргын хувиар хэлсэн үгс “ салхинд хийсч” хариуцлага нэхсэн нь шийдвэр нь сураг алдрав.

Ялангуяа Үндсэн хууль зөрчсөн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал өнөөдөр МАН-ын шударга ёсны “үнэ цэнийг” сорих шалгуур болоод байна. Үндсэн хуулийг уландаа гишгэсэн Х.Булгантуяаг намын гишүүнчлэлээс чөлөөлөх байтугай, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нэн даруй хэлэлцэх учиртай.

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор холбогдох Байнгын хороод хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ёстой. Хэрэв УИХ-ын гишүүдийн олонх Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл тухайн гишүүнийг огцруулах, эгүүлэн татах бусад хариуцлага хүлээлгэх асуудлыг хуулийг дагуу шийдвэрлэхээр заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга байхдаа энэ асуудлыг шийдэж, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх боломж, эрх мэдэл нь байв. Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож чадахгүй байгаа нь Монгол төрийн дархлаа хэрхэн суларсныг илтгэж байна.  Ерөнхий сайд Н.Учрал МАН-ын даргын зангараг зааж, хэлсэн үгэндээ эзэн болох цаг нь болсон. Ард түмэн Н.Учралаас “хэлсэн үгэндээ хүрэх”-ийг биш “хуулийг хэрэгжүүлэх”-ийг шаардаж байна.  Х.Булгантуяа нарт хариуцлага тооцохгүй удах тусам Н.Учралын хэлсэн МАН-ын цэвэрлэгээ, чөлөөлөлт шоу байжээ л гэж олон нийтэд ойлголт төрүүлж мэднэ.

Н.БАЯР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв