2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 8
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4


Монголын улс төр моралын дутагдалд гүн, гүнзгий нэрвэгджээ. Улстөрчид нь жалгынхаа зодооноос давж, тив, дэлхийд тэнэгээрээ гайхуулах болов. Уг нь “тэнэг хүний дуугүй нь сүртэй” гэдэг худлаа зөвлөгөө биш юм. Ядаж л тэнэг, мангарыг нь олноороо шоолохгүй, онигооны эзэн болохгүй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Эпштейнтэй холбоотой мэдээлэл манай улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй тул ажлын хэсэг байгуулна” гэж мэдээлжээ. Жалгынхаа авлига, хулгай, луйвартай тэмцэж чадахгүй атлаа дэлхийн дуулианыг шалгана гэдэг тэнэг хүний үг.
Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдалд нөлөөлж буй гол асуудал нь Монголын улстөрчдийн хулгай. Товчхондоо, С.Амарсайханы журмын нөхдүүдийн хулгай манай улсын гол аюул ба асуудал болсон.
Дөрөвдүгээр сарын сүүлээр Өмнөд Солонгосын давж заалдах шатны шүүхээс Ерөнхийлөгч асан Юн Сүг Ёлын эхнэр, тэргүүн хатагтай асан Ким Гүн Хи-д холбогдох авлигын хэргийг хянан хэлэлцээд, түүнд оноосон 20 сарын хорих ялыг дөрвөн жил болгон сунгалаа. Сөүлийн Дээд шүүхээс уг шийдвэрийг гаргахдаа түүнийг хувьцааны ханшийг залилан өсгөсөн, мөн Эв нэгдлийн сүмээс тансаг зэрэглэлийн бэлэг авсан гэх гэмт хэрэгт нь гэм буруутай гэж үзжээ.
Тусгай прокурор Мин Жүн Кигийн баг Ким Гүн Хиг Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Улс төрийн санхүүжилтийн тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн хэргээр яллаж, 15 жилийн хорих ял оноох саналыг шүүхэд тавьж байсан юм.
Тэргүүн хатагтай асан 2010-2012 оны хооронд BMW-ийн дилер "Deutsch Motors" компанийн хувьцааны ханшийг өсгөх замаар 810 сая вон буюу $549 мянган хууль бусаар олсон. Эв нэгдлийн сүмээс "Chanel" цүнх, "Graff" брэндийн алмазан зүүлт зэргийг авсан байдаг.
Шүүх түүнд хорих ялаас гадна 50 сая воны торгууль оногдуулж, очир эрдэнийн хүзүүний зүүлтийг хураах, мөн 20 орчим сая воныг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Үүнтэй ижил төстэй хэрэг Монголд цөөнгүй гардаг агаад хамгийн хамгийн сүүлд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдээс нийтдээ ₮6.6 тэрбумыг гэр бүлийн хүн болон түүний үеэл дүү, найз нөхдийнх нь компанийн дансаар авсан болохыг ЦЕГ-аас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяа нь үеэл дүүтэйгээ үүсгэн байгуулсан компанийнхаа дансаар ₮5.6 тэрбумыг, найзынхаа үүсгэн байгуулсан хоёр ч байгууллагын дансаар ₮709 саяыг, мөн өөр нэг компанийн (50%-ийг эзэмшдэг) дансаар ₮47.9 саяыг авсныг авлига, албан тушаалын хэрэгт буруутган, мөрдөн шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй Туулын хурдны зам болон Сэлбэ сэргэлт гэх төслүүдийн ард албан тушаалтнуудын авлига, хулгай байж болзошгүй асуудалд анхаарал хандуулах ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд нь дэлхийн деррикээр өөрийгөө төсөөлж явна гэдэг үнэнхүү тэнэглэл.
Эсвэл ерөөсөө л Ардын намын цагаан байран дахь журмын нөхдийнхөө авлига, хулгайг ямар нэгэн сенсааци, дуулианаар нуух, хаах даалгавар чиглэл хэн нэгнээс авсан байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан түүний Хууль зүй дотоод хэргийн сайд болохоос өмнө УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай холбоотой хулгай, луйврын асуудал хууль, цагдаа дээр шалгагдаж эхэлсэн билээ. Харин С.Амарсайханыг хуулийн сайдаар томилогдож очсоныхоо дараа Д.Амарбаясгалан өөртэй нь холбоотой нүүрсний хулгай, “Адменирал”-ын асуудал хууль, шүүхээр цагаатгагдана гэдэгт итгэлтэй яваагаа хэвлэлийнхэнд хэлсэн бий.
НПГ-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой гомдлыг иргэдээс ирүүлсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.12.1 дэх хэсэгт заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах", 18.6.1 дэх хэсэгт заасан "Мөнгө угаах" хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгааг мэдээлсэн.
Иргэн П.Хишигбаяр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, түүний төрсөн ах “Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатар нар өөрийн өмч хөрөнгөө зүй бусаар дээрэмдүүлсэн талаар шүгэл үлээсэн бол МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгийн зүгээс үүнийг баталсан. Түүний хэвлэлд хандаж хэлсэн “Хууль бус биш бүр зүй бусаар дээрэмдсэн” гэх товчхон үгнээс харвал өнгөрсөн хугацаанд МАНай төрийн дээрэм ил цагаандаа гарсан байна.
Монголд энгийн иргэн хуулийн хатуу шийтгэл амсдаг бол эсрэгээрээ эрх баригчид албан тушаал ахидаг жишээгээр Цахим хөгжлийн сайд Ч.Номинтой холбоотой асуудлыг дурдаж болно.
Соёлын сайд байхдаа “Рио Тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн $20 саяар “Тамгагүй төр”-ийг тавьсан байж болзошгүй дуулианд нэр холбогдсон тэрбээр Н.Учралын танхимын сайдаар “дэвшин” ажиллаж байна. Гэх мэтчилэн гэмт хэрэг үйлдсэн, авлига, луйврын хэрэгт холбогдсон Монголын улстөрчид хуулийг давж гишгэдэг бол гадныхан хуулийн хатуу чанга шийтгэл хүлээдэг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “Монгол хулгайчийн мөнгө Монголдоо үлддэг” гэх үг манай улстөрчдийн бодигаль төрх нь билээ.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 8
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4