2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8


Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга улс төрд дараалсан хожигдол амсав. Мэдээж, улс орны хувьд Женко хожигдох тусмаа үзэгч бидэнд маш сайн, сайхан ч хожил болох юм.
Нэгэн цагт Монголд бөх бол төр байсан, Ерөнхийлөгч, парламентын нэр бүхий гишүүд, хотын дарга нь хүртэл бөх байлаа. Олзуурхууштай нь, тэднээс монголчууд нэг сургамжит ойлголт авсан нь “Бөх бол төр биш”.
С.Баярцогтыг улс төрд эргэн ирэхтэй зэрэгцэн, түүнийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох үеэс эхлээд Дон ноёнтон чуулганы, байнгын хороодын хуралдаанд мэр, сэр үзэгдэх болсон нь түүний олон жилийн, гол төлөвлөгөө нуран унаж буйтай холбоотой. Улс төр дэх эрх мэдлээ алдаж, намын, нийгмийн дэмжлэггүй болсноо ноён Дон одоо ч олж харахгүй, ухаарч амжаагүй яваа гэлтэй.
Үнэндээ Х.Баттулгад нийгмийн ядаж л багахаан дэмжлэг байсан бол Х.Баттулга хэдийнэ 2 жилийн өмнө нийслэлд ялалт байгуулчихсан, Улаанбаатарын захиргаа “Баянгол hotel"-д нүүгээд ирчихсэн байх байлаа. Тэгэхээр түүний хэлсэнчлэн С.Баярцогтыг олон нийтийн 70-80% нь эсэргүүцэж, Х.Баттулгыг мөн олон нийтийн 70-80% нь дэмжиж буй гэдэг өөрийнх нь фантаз. Фантаз ч гэж хар массынхаа тархинд зориулсан ээлжит нэгэн хар гүтгэлэг. Худлаа ярих, хулгай луйвар хийхдээ Монголдоо мэргэшсэн “тамирчин” бол Х.Баттулга билээ. Гэхдээ монголчууд ийм хүнийг “цайрчихсан луйварчин” гэж хэлдэг.
Л.Оюун-Эрдэнийг огцруулах үеэс төр дэх удирдлагын жолоогоо алдсан тэрбээр сүүлчийн бооцоогоо О.Цогтгэрэл дээр тавьсан нь чухамдаа Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хэн дэвшихийг хөшигний араас, “Баянгол hotel"-оос шийдэхийн тулд байв.
УИХ-ын гишүүн болж, Төрийн ордонд эргэн ирснээсээ хойш зөвхөн томилгоо, мөнгө ярих үед олны өмнө гарч ирдэг байсан Х.Баттулга хэвлэлийнхэнд нээлттэй, чухамдаа дуулгавартай ээжийн хүү болсон нь түүний яаж улс төрд "амьд үлдэх" вэ гэсэн башир заль нь юм.
У.Хүрэлсүхийн суудлыг залгамжлах Ерөнхийлөгчийн “хойт дүр”-ийг тодруулах Ардчилсан намын егзөр ( егүзэр гэж бичдэг ч энэ үг түүнд тохирохгүй) хувилгаан болох гэсэн Женкогийн санаархал нь ийнхүү бүтэлгүйтэж, ёстой л боож үхэхэд бор шидмэс дутуу яваа нь илт.
Х.Баттулга бол ойрын ч, холын ч шуналтай хүн. Тэрбээр УИХ-ын гишүүн болсон нь угтаа алсдаа АН-ын дарга, Ерөнхий сайд, улмаар улсын дарангуйлагч болох гэсэн хорон төлөвлөгөөнийх нь эхлэл байв. Өдгөө түүний төлөвлөгөөг "байв, байлаа" гэж өнгөрсөн цаг дээр бичихэд хүрсэн нь халхын заяа хаячихаагүйн шинж.
Ерөнхийлөгчөөс буусан цагаасаа Ерөнхий сайдын суудлыг мөрөөсөж, Путины хоёрдугаар Лукашенко болох зорилгоо дотроо ихээхэн нууж яваа ч гаднаа энэ нь илэрхий уншигдах болсон.
Зөвхөн энэхүү шуналынхаа төлөө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын институцийг өөрийн болгохын тулд Ардчилсан намыг авлахаар эртнээс бэлтгэсэн. Атал С.Баярцогт намдаа болон улс төрд эргэн ирсэн нь түүний авторитари болох амбицад нь ихээхэн саад, багагүй бэрхшээл тарьчихсан бтлээ. Иймээс тэрбээр эрт урьдын улирсан, баларсан улигт сэдвээ амь оруулж, явахаа больсон гүжир, бузрын технологи дээрээ ая дэвсээд өөрөө хөшигний араас ил гарч ирж байна.
Х.Баттулга хэзээд Оюутолгойн төлөө, баялгийнхаа төлөө бас бидний төлөө ярих, явах хүн биш. Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө чөтгөртэй нөхцөхөд бэлэн, Монгол Улсыг, монголчуудтай нь зарж чадна. Ганзагачнаас тэрбумтан, тамирчнаас улсын Ерөнхийлөгч болж үзсэн, жинхэнэ оффшорчин, зартай луйварчин хүн тул Оюутолгойн өгөөжийг сайн мэдэхтэй. Арвандолоон жилийн өмнө, “Хөдөөд амьдрал маш ядуу байна. Хотод ч дээрдэх юм алга. Тиймээс энэ хоёр толгойг хурдхан хөдөлгөөнд оруулаад, биднийг ажилтай орлоготой болгоод, амьдралыг өөд нь татаад өгөөч гэсэн хүмүүс иргэдийн 80-90%-д хүрч байгаа” гэх ярилцлага өгч байсан нь хэвлэлийн шарласан хуудасны хуучирсан ч үнэ цэнтэй баримт болж үлджээ. Тэндээс харвал Х.Баттулга Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахыг ихээхэн дэмжиж явсан улстөрч аж.
Х.Баттулга Оюутолгой төсөл Монголыг олон 10 жил тэжээнэ, төслийг дагаад мөнгөөр огт тооцох аргагүй шилдэг технологи, ноу-хау, мэргэжлийн боловсон хүчний ур чадвар импортлогдож буйг, ажлын байр мянга, мянгаараа бий болж, асар их татвар, хураамж төлж байгааг мэдэхгүй тэнэг лав биш. Газрын доорх шороо(нөөц)-г өндөр, техник технологи, асар их хөрөнгө мөнгөөр баялаг болгож буйг гадаад, дотоодод явахдаа өч, төчнөөн харсан, танилцсан. Иймээс энэ мэт эрсдэл үүрч “зовлогоо зовоох”-гүйгээр Төгрөг нуурын нүүрсний ордыг хятадуудад шулуухан зарж мөнгө олох нь түүнд амархан байсан биз ээ.
Х.Баттулгын заналт дайсан, хар залуугийн өсөөтөн нь С.Баярцогт яах аргагүй мөн. Х.Баттулгад байхгүй мэдлэг боловсрол С.Баярцогтод бий. Х.Баттулгын хичээгээд ч хийж чадахгүй бүтээн байгуулалтыг С.Баярцогт хийсэн, түүх бүтээсэн. Тиймээс Х.Баттулга С.Баярцогтыг хилсээр яллаж, улс төрөөс үүрд арчихыг өөрөө ч хүссэн, өрөөлөөс ч түүнд даалгасан. Төрийн ордны 3 давхраас С.Баярцогт, М.Энхсайхан, С.Баяр, Да.Ганболд, Ч.Сайханбилэг нарт ял захиалахдаа олон жилийн турш, хар залуугаасаа нууж явсан атаархлаа тайлж, тодорхой хэмжээнд таашаал авсан байх.
Женко бол мэргэжлийн улстөрч биш ч ясны тамирчин. Тамирчин хүн учраас мэх ихтэй. Харамсалтай нь, мэхт мэхэндээ болж, бүтэлгүйтэл нь “бөгсөөрөө эргэчихсэн”-д тэр хамгийн ихээр байж ядан бачимдаж байгаа л харагдана.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэг хүн биш нэжгээд горилогчийг сойж, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Ц.Туваан, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нарын олонд ил болоогүй, бичлэг, CV-г гартаа атгаад “Баянгол”-ынх нь хаалгаар хэн, хэрхэн өрөөлдөж орж ирээд өөрийнх нь гутлыг үнсэх вэ гэж хүлээж суусан гэвэл худлаа гүтгэлэг болохгүй.
Товчхондоо, хэн юу наймаалцана, тэр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг Х.Баттулгаас авах ёстой гэж тэрбээр амбицлаж бас андуурч явсан нь үнэн юм.
Атал Л.Оюун-Эрдэнэ огцорч, 10 жилийн турш бодлогоор харлуулж нүдсэн, хууль хүчнийхнээр дарамтлаж, хилсдүүлсэн С.Баярцогт улс төрд эргэн ирж, түүний олон жилийн хүсэлд нь том тээг болчихсон юм. Л.Оюун-Эрдэнэ огцорсноор Монголын улс төрд олон зүйл өөрчлөгдөж байгаа шиг С.Баярцогт Ардчилсан намд эргэн ирснээр улс төр-эдийн засагт хэдийнэ эерэг хүлээлт үүсчээ. Мэдээж, энэ нь Монголын хөгжил дэвшлийн хувьд сайны дохио. Нэгдүгээрт, 2027, 2028 онд Ардчилсан намаас хэн нэр дэвшихийг Х.Баттулга шийдэхгүй гэдэг нь нэг ёсны урьдчилсан ялалт. Ардчилсан намаас хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг ҮБХ-ны олонх шийднэ. "Нэг Монгол", "хагас Морьтон", "Нэг ардчилал", МоАХ нийлээд ч ҮБХ-нд нөлөөгөө алдсан, тиймээс өмнөх цагийн Х.Баттулга шигээ тодорч, томорч чадахааргүй болжээ. Ердөө жилийн өмнөхөн наанаа Л.Гантөмөр сөрөг хүчний дарга мэт харагддаг ч цаанаа Х.Баттулга Ардчилсан намын нууц ноёнтон явсан нь нууц биш.
Хоёрдугаарт, Х.Баттулга АН-аас салж явлаа гэж айлгах бодолтой байх шиг. Гэвч түүнд алсын газраас тоос татуулах туурай алгай. Алтан улиасыг нь хуга мөргөх эвэр ч алга. Иймээс Женко.Баттулга Ардчилсан намаас зайлах сонголт хийх аваас Монголын ардчилал зөв мөр зүг рүүгээ явж байна гэж дүгнэхэд буруудахгүй. Ардчилсан нам ч идээ бээрээ эртхэн шахаж гаргах нь алсдаа эрүүлжихэд нэн тустай юм.
Эцэст нь товч бөгөөд тодорхой хэлбэл, Х.Баттулгын дарангуйлагч болох дараагийн төлөвлөгөөг С.Баярцогт нураасан учраас унасан бөх ууртай явна!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8