2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3


Хаврын хуйсагнуур өдрүүд үргэлжилсээр. Засгийн газар Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд "уян хатан" бодлогыг тунхаглаж буй бол загварын ертөнцөд "ая тух" болон "эрх чөлөө" гэсэн эсрэг тэсрэг трэнд ноёлж байна.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хувийн хэвшлийг дэмжих зорилгоор Татварын багц хуулийн шинэчлэлийг парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Энэхүү алхам нь зөвхөн тоон өөрчлөлт биш, харин "төр-хувийн хэвшил"-ийн харилцаанд шинэ эринийг эхлүүлж буй Ерөнхий сайд Н.Учрал тайлбарлаж байна.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн тэрбээр сүүлийн үед улс төрийн бодлого болон хувь улстөрчийн имиж дээрээ ихээхэн анхаарч байгаа нь илэрхий байна.
Дэлхийн улстөрчид өмссөн хувцсаараа улс төрийн гол бодлогоо илэрхийлэх нь цөөнгүй. Товчхондоо, “дипломат имиж” ба “имиж дипломат” гэх загварын трэнд дэлхийн улс төрд шинэ давалгаа үүсгэж байна.
Дэлхийн загварын чиг хандлагын дагуу Ерөнхий сайд Н.Учрал улстөрд хэрэгжүүлж буй татварын реформ, эдийн засгийн чөлөөлөлтөө өөрийн имижээрээ ч тодотгож, "Би чадна" гэх итгэл үнэмшил олон нийтэд төрүүлэхийг зорьж байна. Тэрбээр тод биш завсарын өнгийн зангиа зүүх болсон нь түүнийг илүү залуу, илүү загварлаг харагдуулах болсон билээ.
2026 оны хаврын загварын чиг хандлагад "quiet luxury" буюу чимээгүй тансаглал хүч түрэн орж иржээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макроноос эхлээд Европын удирдагчид хэт чамирхсан брэндээс татгалзаж, дээд зэргийн чанартай атлаа даруухан харагдах хувцаслалтыг илүүд үзэх болжээ.
Нөгөө талаас, Украины ерөнхийлөгч В.Зеленскийн бүрдүүлсэн "casual diplomat" стиль буюу ажил хэрэгч-чөлөөт загвар нь улстөрчдийг ард иргэдтэйгээ илүү ойр, прагматик, итгэл даахуйц харагдуулах шинэ стандарт болсон. Эмэгтэй удирдагчдын хувьд тод өнгийн хослолоор дамжуулан "power dressing" буюу хүчирхэг байдлаа илэрхийлэх хандлага энэ хаврын гол тренд хэвээр байна.
Ингээд энэ хавар улс төрийн ертөнцөд ноёрхож буй загварын 5 өнгийг сонирхуулъя.
1. ЦӨЦГИЙН ТОСОН ШАР: ЭДИЙН ЗАСГИЙН "ДУЛААН" ХҮЛЭЭЛТ
Энэ улирлын хамгийн чухал өнгө бол "butter yellow" буюу цөцгийн тосон шар өнгө юм. Засгийн газраас өргөн барьсан татварын хөнгөлөлтүүд бизнес эрхлэгчдэд итгэл найдвар төрүүлж буй шиг энэхүү зөөлөн дулаан шар өнгө нь даашинз, пиджак, гудамжны загварт хүч түрэн орж ирлээ. Энэ бол хэт хурц биш ч, ирээдүйг өөдрөгөөр харах мэдрэмж гэх ойлголт төрүүлнэ.
2. "CORPORATE CHIC": ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭ ИМИЖ
Ажил хэрэгч хувцаслалт зөвхөн дөрвөн хананы дунд үлддэг цаг ард хоцорчээ. Татварын алба "хянагч"-аас "зөвлөх" рүү шилжиж буй шиг, "corporate chic" тренд нь оффисын хувцсыг илүү чөлөөтэй, хүртээмжтэй болгож байна. Хэт томдсон (oversized) пиджак, өргөн өмдийг спортлог гуталтай хослуулах нь орчин үеийн, уян хатан удирдагчдын гол сонголтуудын нэг болсон. УИХ-ын хавар, намрын чуулганы нээлт улаан хивсний ёслол мэт эсвэл загварын тайзархуу харагддаг нь хэвийн үзэгдэл болсон. Хэт чамирхал нь улстөрчдийг ажил хэрэгч гэхээсээ мода хөөсөн хоосон толгойтой алиалагч болж харагдуулдаг гэмтэй.
3. "CAPRI PANTS": СОНГОДОГ ШИНЭЧЛЭЛ
Загварын тойрог эргэсээр 1990-ээд оны сүүл үеийн капри өмдийг загварын тайзнаа эргүүлэн авчирлаа. Улс төрд хуучин хуулиудыг шинэчлэн найруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлж буйтай адил, өвдөгнөөс арай доогуур татсан энэ өмдийг балетчик (ballerina flats)-тай хослуулснаар эмэгтэйлэг, сонгодог атлаа шинэлэг төрхтэй харагдах юм. Улстөрч гэхээрээ уйтгартай, уламжлал харагдах ёсгүй. Гэхдээ бас хэт гял, цал хувцаслах нь улс төрийн стратегийн алдаа болох талтай.
4. "BOHO REVIVAL": ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИЛЭРХИЙЛЭЛ
НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгож өсгөсөн нь иргэдийн санхүүгийн эрх чөлөөг дэмжиж буй бол загварт "boho revival" хэв маяг эрх чөлөөг тунхаглаж байна. Шифон материал, нугалаас болон нэвт харагддаг (sheer) деталь нь таныг илүү романтик, чөлөөт сэтгэлгээтэй харагдуулна. Энэ бол хязгаарлалтаас ангижрахын бэлгэдэл юм. Улстөрчид уламжлалт имижээс татгалзаж хайрцагнаасаа гарах нь эерэг ойлголт төрүүлнэ. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Туулын хурдны замын хулгай, луйврыг эсэргүүцэхдээ "saveTUUL" гэх бичигтэй цэнхэр майк өмссөн нь мэдрэмжтэй агаад итгэл төрүүлэхүйц улстөрч болохоо харуулсан имиж нь байлаа. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед эмэгтэй гишүүд ягаан өнгөөр ижилссэн нь олон нийтийг шүүмжлэлийг хүлээсэн билээ.
5. ЖИЙНСЭН ДЭЭР ЖИЙНС: ТҮНШЛЭЛИЙН ХЭЛХЭЭ
Төр, хувийн хэвшлийн түншлэл улс төр, эдийн засагт мөнхийн сэдэв шиг жийнсэн материал хэзээ ч моодноос гардаггүй. Энэ хавар "denim on denim" буюу бүхэлдээ жийнсээр гоёх нь тренд болж байна. Ялангуяа бараан өнгийн жийнсэн хослолууд давамгайлж байгаа нь улс төрийн шийдвэрүүд илүү "бат бөх", "суурьтай" байх ёстойг сануулах мэт. Жийнсэн өмд, хүзүүтэй цамц эрчүүдийг илүү галбирлаг, чөлөөтэй, мэдрэмжтэй, залуухан харагдуулдаг бол жийнсэн өмд, хөнгөн шаахай, жирийн хүрэм эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, илүү энгийн болгодог.
УЛААН ӨНГӨ БА "ТОМ" ШИЙДВЭРҮҮД
Энэ хаврын өнгө төрхийг улаан өнгийн гутал (Red shoes)-аар тодотгохоо бүү мартаарай. Улс төрд зоримог шийдвэр үгүйлэгддэг шиг, загварт энэхүү хурц акцент иргэдэд таашаагддаг. Гэхдээ мэдээж урт түрийтэй улаан гутал, ув улаан хумс таныг улстөрчид биш эсрэгээрээ "ягааны гудамж"-ны хатагтай шиг харагдуулж мэднэ. Улаан өнгө зохьдоггүй хүн гэж бий. Бүхэлдээ ув, улаан өнгөөр гоёвол таныг хүмүүс галзуугийн хурц өвчтөн гэж харж мэдэх л юм.
Мөн бүхнийг багтаах хэт том (oversized tote bag) цүнх нь энэ хаврын амжилтын гол дагалдах хэрэгсэл байх болно. 2026 оны хавар бол хуучинсаг үзлээс салж, ая тух болон дэгжин байдлыг хослуулах нь улс төр болон загварын аль алинд нь "амьсгал" авах улирал юм.
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3