2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8


Шатарт хэн түрүүлж нүүсэн нь хождоггүй, хэн бодож нүүсэн нь хождог. Улс төр ч мөн шатартай адил, стратеги ба тактикийн тоглолт байдаг. Өрсөлдөгч талаа сандаргах, урхидах, шаглах, мадлах гэх мэт шатрын бүхий л арга тактикийг ашигладаг.
Өрсөлдөгчийнхөө юу бодож байгааг, дараагийн нүүдлээрээ ямар занга тавих гэж буйг урьдчилан тааварлах нь ялалтын үндэс болдог. Энэ удаад Н.Учрал тактикийн “тайван” нүүдлийг сонгож, Х.Нямбаатарыг хэзээ шаглахаа тооцсон бололтой.
Хотын дарга Х.Нямбаатарын хамгийн том алдаа нь хэт хөөрсөн, хэт шатсан. Ноён нь морины шалаанд байхад хүний тэрэг идэх гээд чичирсэн нь тэрбээр шатарт ч, улс төрд ч муухан тоглогч болохоо харуулав.
Шатрын хөлөг дээрх өрөгөө харалгүй зөвхөн үзэгчдийг татах шоу хийсэн нь Х.Нямбаатарыг мэргэжлийн шатарчин биш болохыг харуулсан үйлдэл юм. Товчхондоо, Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын суудлаа алдах нь хэзээ мөдгүй болсныг хот тойрсон томилгооноос харж болно.
Монголчууд зөөлөн нь хатуугаа иддэг гэж хэлдэг. Н.Учрал үнэндээ Х.Нямбаатар шиг сэлэм эргүүлээд яваагүй ч Улаанбаатарын удирдлагыг нэг, нэгээр нь түүж байна. Улмаар намын хороогоо ч Х.Нямбаатар алдах нь тодорхой болов. Х.Нямбаатарын арын түз болж байсан Л.Оюун-Эрдэнэ огцорсноор Монголын улс төрд олон зүйл өөрчлөгдөж буйг мөн ахин, дахин тодотгох ёстой. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол иргэд Туулын хурдны замыг эсэргүүцэж чадахгүйд хүрэх байлаа. Магад дийлэнх нь шоронд суусан байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь, Туулын хурдны замыг эсэргүүцсэн хэн нэгнийг захиргаадалтын арга хэмжээ авна гэж Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилийн өдийд мэдэгдэж байв. Түүний үг бол Туулын хурдны замыг эсэргүүцсэн хүн болгон хууль, хүчний үүдийг сахина шүү гэсэн нэг ёсны сүрдүүлэг, дарамт байсан юм.
Х.Нямбаатарын хувьд хэт дарангуйлал тогтоосон нь өөрт нь хасах оноо авчирч, олон нийтийн шахалтад орсон. Хэдийгээр түгжрэлийг бууруулах зорилго нь зөв ч арга нь авлигын шинж агуулсан нь түүний хувьд “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан” гэдэг л болж байна.
Туулын хурдны зам бол хулгайн зам болохыг иргэд олон баримтаар илчилсэн. Төслийг хэрэгжүүлэхээр ₮500 тэрбумыг урьдчилж шилжүүлсэн компани нь Хятадын хөрөнгө оруулалттай гэж байгаа ч цаасан дээрх баримтуудаас нь харвал олон ноцтой луйврын гэмт хэрэг уншигдаж байна.
Тендерийн баримт бичиг дээрээ “China hyway group” буюу бүр тодорхой хэлбэл, “Туулын хурдны зам”-ын тендерт “China Hyway group” компанийг шалгарсан тухай Төрийн худалдан авах ажиллагааны “tender.gov.mn” сайтад нийтэлсэн атлаа төсөл хэрэгжүүлэх, ажил гүйцэтгэх гэрээгээ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “ХаоЮань групп” болон “Тяньжин ӨүБайВэй”гэх хоёр компанитай байгуулсан байдаг.
Урьдчилгаа ₮500 тэрбумыг “ХаоЮань женерал констракшн” гэх байгуулагдаад удаагүй компанийн данс руу хэд, хувааж шилжүүлсэн баримт ч ил гарсан. Иймээс Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч 4-р сард Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замыг зогсоох шийдвэр гаргасан. Туулын хурдны замын төсөлд зарцуулсан нэг зоос ч хуудуугүй гэдгийг батлаж, эцсийн цэг хатгах хүртэл энэ төслийг зогсоосон гэх байр сууриа ч Н.Учрал илэрхийлсэн.
Туулын хурдны замаас болж хотын дарга Х.Нямбаатар бусдын гэрийн гадаа гүйж очин, бахирч хашгирах хүртлээ галзуурсан. Түүний эл галзуурал Туулын хурдны замын төслийг Монгол Улсын бүх л хуулийг зөрчин хэрэгжүүлж буйн цаана амин хувийн асар том эрх ашиг бийг харуулсан үйлдэл болсон билээ.
Үүнийхээ дараа НИТХ-ын дарга А.Баяртайгаа ил цагаан үзэлцэж, эцэст нь Н.Учрал тэдний зөрчлийг ашиглан эхний хожлоо эвтэйхэн авсан. НИТХ-ын даргаар ойрын хүн болох Д.Ихбаярыг тавьсан нь Н.Учралын нүүдэл юм.
Ердөө 3 жилийн өмнө Д.Амарбаясгалан, Д.Сумъяабаатар нарын хотын намын хорооны төлөөх том зодооны дундуур Л.Оюун-Эрдэнэ хар муур болон гүйж байгаад Х.Нямбаатарыг дээрээс шууд нийслэлийн Засаг даргаар томилуулсан. Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар эртний тааламжгүй харилцаатай. Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар хуурай ах дүүс. Энэ үүднээс Д.Сумъяабазар ганц Х.Нямбаатарт л суудлаа өгнө гэж Л.Оюун-Эрдэнэтэй тохирсон гэх. Мэдээж, үүнийг л хүлээж суусан Л.Оюун-Эрдэнэ өөрийн үеэлээ “фронт” руу явуулсныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдээлж байв.
НЗД-ын нэгдүгээр орлогчоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханыг томилуулсан нь Х.Нямбаатар шалдаа буусны илрэл. Э.Бат-Амгалангийн хүнийг хажуудаа байлгана гэдэг Х.Нямбаатар дэргэдээ “хяналтын камер”-тай болсон гэсэн үг. Харин нийслэлийн авто замын түгжрэлийг Б.Ану-Үжинд хариуцуулсан нь Х.Нямбаатарын биш, Н.Учралын томилгоо гэж уншигдаж байна. Б.Ану-Үжин нь УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцангийн бэр, Н.Учралын нийслэл дэх багийн гишүүн гэж харвал шүү дээ.
Ерөнхий сайдын тушаалыг зөрчин, Туулын хурдны замын төслийг хулгайгаар хэрэгжүүлж байсныг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар газар дээр нь очиж зогсоосноо бичлэгээр цацсан. Нийслэлийн замын хөгжлийн дарга Б.Одбаяр ямар ч ажил яваагүй гэж хэлсэн ч үнэндээ баахан цутгалт явуулсан нь баригдсан. Гэх мэтээр Х.Нямбаатарын хууль бус үйл ажиллагаа, хулгай луйвар алхам бүрдээ баригдаж, тэрбээр үеэл ахтайгаа хөтлөлцөөд хууль хүчний үүдийг сахих нь цаг хугацааны асуудал гэж харагдаж байна.
Туулын хурдны зам, Сэлбэ сэргэлт гэх нийслэлээс хэрэгжүүлж буй мега төсөл болгоны ард Х.Нямбаатарыг багийнхны хулгай байсан нь баримт нотолгоотойгоо ил болсон. Х.Нямбаатарын баруун гар Б.Сэргэлэнбаатар, Үнэн ба зөв намын нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарын 200 тэрбумын хулгайн асуудлыг хуулийнхан мухарлахгүй бол МАН-ын ирэх сонгуулиудын дараалсан ялагдлын шалтгаан болно.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8