2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 5


“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группыг Англи болон Австралийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад өгч шалгуулна гэж экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Харвард бүлэглэл"-ээс өчигдөр /2026.05.13/ мэдэгдэв. Энэ бол тэдний ээлжит нэг жүжиг юм.
Эхлээд Эпштейн, араас нь Оюутолгой гэх манай төрийн мафистуудын сэвж буй сэдэв үнэндээ санамсаргүй давхцал огт биш. Зорилготой, зохион байгуулалттай тархи угаалт гэж хэлж болохоор.
Үндсэндээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын зохиолын дагуу "Херо" энтертайментын Б.Баатарын найруулга бүхий ээлжит "Тамгагүй төр" хэмээх эмгэнэлт жүжиг ийнхүү улирлын хөшгөө нээж байна. Мэдээж, энэ удаагийн "Оюутолгой" сэдэвт драмын гол дүрээр О.Батнайрамдал, Б.Солонгоо, Э.Баясгалан нар сонгогдсон бол "Эпштейн"-ий булшийг ухагчдаар УИХ-ын гишүүн, хошин шогийн авъяаслаг жүжигчний хүү Б.Баярбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарыг тоглуулж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн оны 12 дугаар сард Төрийн ордонд хийсэн Оюутолгойн сонсголын үеэр цугларсан 92 мянган хуудас баримтыг гадаадын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхээ хэвлэлийнхэнд зарлажээ.
Монгол Улс туурга тусгаар улс. Хуультай, шүүхтэй, ардчилсан засаглалтай. Хэрэвзээ асуудал бий бол эхлээд Монголын хууль шүүхдээ хандах ёстой болохоос тив алгасан тэнэглэж болохгүй. Угаасаа "Рио Тинто"-той маргаан үүсвэл гэрээнд заасны дагуу олон улсын арбитрын шүүхэд хандах эрх ч нээлттэй. Тэгэхээр О.Батнайрамдал, Б.Солонгоо, Э.Баясгалан нарын Англи болон Австралийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад хандана гэдэг үнэмшил муутай, үр дүн багатай жүжиг юм.
Монгол Улс 2009 онд "Рио Тинто"-той гэрээ байгуулж, Оюутолгой төслийг хөдөлгөснөөр өнөөдөр тус төсөл Монголын эдийн засгийн тулгуур цэг болж хувирчээ. Улсад төлдөг татвар хураамжаараа топын топод бичигддэг, хоёр жилийн дараагаас 2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн агаад оргил үедээ өдөрт 17000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм. Үүний ашиг шимийг хамгийн их хүртэгсэд нь өнөөх л С.Баяр, С.Баярцогт нарыг "үзэн ядагчид" билээ.
Юуны өмнө хэлэхэд Оюутолгойн гэрээ бол цаг хугацаа, улс төрийн хувьд эдийн засаг маш хүнд үед хийгдсэн гэрээ юм. Ерөнхий сайд С.Баярын хэлсэнчлэн хоёр УИХ, гурван Засгийн газар дамжин байж, монголчууд анх удаа бие даан байгуулсан гэрээ. Энэ утгаараа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ч үнэ цэнтэй. Товч агаад тодорхой хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж, улмаар 2015 онд Дубайд далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталснаар өнөөдөр монголчууд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсөө цагтаа авч байна.
Нэг үеэ бодвол монголчуудын Оюутолгойн талаарх ойлголт эерэгжсэн. С.Баяр, С.Баярцогт нар Оюутолгойн төслийг хөдөлгөөгүй бол Монгол Улс тартагтаа тулчихсан гэдгийг ч ойлгох хүмүүс олширсон. Харин тэднийг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хөлсний ботууд элдвээр бичихээс бусдаар иргэд Оюутолгойн талаар огт өөр бодолтой болсон байна.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Харвардын бүлгэм ондоо сэдэв олохгүй бол олон нийт гөлөөг ч гэж тэдний хэлсэн, ярьсныг тоохгүй болжээ.
Нэгэнтээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 онд “Рио Тинто”-той хэлэлцээр хийсний дүнд Монголын талын $2.3 тэрбумын өрийг тэглэсэн гэж сүр дуулиантай пиар хийснийг сүүлд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг залруулж, Монголын талын $2.3 тэрбумын өрийг тэглэнэ гэдэг зүгээр л санхүүгийн бичилт. Энэ нь үндсэндээ залилан. “Рио Тинто” өөрөөсөө $2.3 тэрбумыг гаргаж, олон улсын санхүүгийн 15 байгууллагад төлсөн тохиолдолд зээл хүчингүй боллоо гэсэн үг. Төрийн ордонд цугласан 300 хүн энэ асуудлыг хөндсөн үү. Улсаараа ийм гэнэн байж болох уу” гэж лавласан нь харах ёстой өнцөг, асуух ёстой асуулт.
Үнэндээ "Харвард бүлэглэл"-д улс орны эрх ашиг нэгд байсан юм бол Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто”-д үнэхээр хууртсан уу эсвэл хамтдаа биднийг хуурсан уу гэх зүй ёсны асуултын хариуг нэхэж байх ёстой юм.
Болсон явдлыг товчхон тоймлоход, Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанийн 2013-2023 онд 1.2 их наяд төгрөгийн акт тавьсныг “Рио Тинто” хүлээн зөвшөөрөхгүй гэж Олон улсын арбитрын шүүхэд хандсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ маргааны гол асуудал нь татварын бодолт. Монгол Улсын нягтлан бодох “хэл”-ний зөрүүгээс болж хоёр тал маргалдахад хүргэсэн. Татварын маргааныг хэрхэн зохицуулах нь Л.Оюун-Эрдэнийн засгийн хийх ёстой үүрэг даалгавар юм. Л.Оюун-Эрдэнэ шиг эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, тогтвортой засаглаж ирсэн, сөрөг хүчнээ өвөртөө хүртэл хийчихсэн Ерөнхий сайд Монголд байгаагүй. Түүнийг Монгол төрийн оройд "заларч" явах үед өчигдрийн мэдээлэл хийсэн О.Батнайрамдал, Б.Солонгоо, Э.Баясгалан нар Оюутолгойн маргааныг цэгцлэх боломжтой байсан. Э.Баясгалан гэхэд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн гээд өндөр цалин хөлс аваад сууж байсан хүн.
ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоо "Эрдэнэс Оюутолгой"-н өгсөн мөнгөөр Л.Оюун-Эрдэнийн хулгай, луйврыг нуух хаалтын гэрээ хийхээс өөр чухамдаа Монголын эрх ашгийн төлөө хэрхэн ажилласан бэ гэдгийг түүнээс лавлах зүй ёсны асуулт юм.
Өөрөөр хэлбэл, Оюутолгойн удирдлагын чадавхыг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн $20 саяыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ямар учраас зориулалтын бусаар ашиглав, Б.Солонгоо “Рио Тинто”-гийн зөвлөх байсан Ричард Боули, Маурис Даффи нартай холбогдож ямар асуудлыг нууцлахыг хичээв, Оюутолгойн талаар огт ойлголтгүй явсан О.Батнайрамдал Английг зорьж тэдэнтэй уулзахдаа юу ярив?!. Энэ бүхэн хачирхалтай агаад хардах сэдэв мөн.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хуулийн сайд байхдаа "Ричард Боули, Маурис Даффи нарт гэрээний төлбөрт $1.7 сая, дээрээс нь $642 мянгаар нууц эвлэрлийн гэрээ байгуулсан" гэх ноцтой баримтуудыг ил болгосон. Тэрбээр 2025 оны 10 дугаар сард “халхавч шинжтэй, мөнгө угаах шинжтэй хэлцлүүд, шилжүүлгүүд байсан гэж урьдчилан дүгнэсэн” гэж мэдээлж байв. Тэрхүү гэмт хэргийн шинжтэй баримтуудад нэр нь ил дурдагдсан албан тушаалтнуудын нэг нь ЗГХЭГ-ын дэд сайд асан Б.Солонгоо. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа хаалтын гэрээ байгуул сан нь ил болсон агаад үүнийг хууль, шүүхийнхэн заавал нягтлаж, Б.Солонгоог шалгах ёстой юм. Тэгж байж хэн нь худлаа, хэн нь үнэн яриад яваа нь тогтоогдоно.
Ирэх долоо хоногоос Монголын Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээ хийнэ. Гэтэл үүний өмнө гэнэт "Харвардын хурган коммунист"-ууд 92 мянган хуудас материалыг Англи, Австрали руу бариад гүйх тухай яриад эхлэв. Гэдэг нь бас хардлага мөн.
Хөрөнгө оруулагчидттай хэлэлцээ хийх болгонд элдэв хов, матаас яриад явдаг О.Батнайрамдал, Б.Солонгоо, Э.Баясгалан гэх мэтийн хүмүүс яг үнэндээ хэний захиалгаар, аль талд ажиллаад байна вэ?!
Б.ГЭРЭЛЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 5