НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Factcheck: Х.Нямбаатарын худал гүтгэлэг буюу MCS АМНАТ-ийн ₮300 тэрбумыг чөлөөлүүлээгүйг нотлох баримт
ФАКТЧЕК

Factcheck: Х.Нямбаатарын худал гүтгэлэг буюу MCS АМНАТ-ийн ₮300 тэрбумыг чөлөөлүүлээгүйг нотлох баримт

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн Ням гаригт сошиал хуудсаараа дамжуулан Монголын нэр бүхий иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон томоохон татвар төлөгч компани руу дайрч, товчхондоо “хуурай агсам” тавьсан.

Түүний оруулсан постод “Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн. (нээлттэй мэдээллийн санд байгаа)” гэсэн хэсгийг баримтаар шалгаж үзье.

Нэг.

MCS компани төсөвт төвлөрүүлэх ёстой ₮300 тэрбумын АМНАТ-өө чөлөөлүүлсэн гэх мэдээлэл ор үндэслэлгүй гүтгэлэг аж. Хотын дарга асан Х.Нямбаатарын бичсэнчлэн нээлттэй мэдээллийн санд ч ийм мэдээлэл байхгүй. Баримтгүй мэдээлэл түгээх нь хуулийн шийтгэлтэй болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хийж явсан хүн эрх биш гадарлахтайгаа байлтай. Нөгөөтэйгүүр өөрийг нь шүүмжилсэн болгоныг хууль, шүүхээр айлгаж, сав л хийвэл SLAPP хийдэг. Атал Х.Нямбаатар өөрөө бусдын нэр хүндэд үндэслэлгүй халдаж болдог засаглалыг автократ засаглал, даабль стандарт гэж хэлнэ.

Хоёр.

Өнгөрсөн оны 8-р сард биржийн арилжааг нэмэгдүүлэх, АМНАТ-ийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газраас 55-р тогтоол гарсан. Гэтэл тухайн үед уг тогтоолыг УИХ-ын зарим гишүүн мушгин гуйвуулж, MCS компани ₮200 тэрбумын АМНАТ-ийг чөлөөлүүлэх гэлээ гэж худал мэдээлэл түгээсэн болох нь тухайн үед нотлогдож байсан. Хэрэв Х.Нямбаатар үүнийг хэлж буй бол энэ нь худлаа болох нь хэдийнэ нотлогдсон.

Нэмээд хэлэхэд 2025 оны 8-р сард Засгийн газрын 55-р тогтоол гарснаар улсын хэмжээнд төвлөрсөн АМНАТ буурах биш эсрэгээрээ өссөн байдаг. Үүнийг дата, тоо уншдаг болгон ороод, олоод үзчихэд нээлттэй юм.

ҮСХ-ны албан ёсны сайтаас харвал тогтоол гарахаас өмнөх буюу 2025 оны 1-7 сарын хоорондох хугацаанд төсөвт төвлөрүүлсэн АМНАТ-ийн сарын дундаж ₮148 тэрбум байжээ. Тэгвэл уг тогтоол УИХ-аар батлагдсаны дараах 9-11 сарын АМНАТ-өөс төсөвт оруулсан дундаж орлоро ₮198.8 тэрбум болж, 34.4%-иар өссөн байна. Тэгвэл 2025 оны 12-р сарын АМНАТ-ийн орлого өндөр, огцом өссөн байгааг графикаас харж болно.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн бас нэг худал МЭДЭЭЛЭЛ!

FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн бас нэг худал МЭДЭЭЛЭЛ!

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр(2026.06.22) Төрийн ордонд улс төрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “С.Молор-Эрдэнийг Хууль зүйн сайд асан С.Амарсайхан шоронд хийсэн юм шиг харагдуулсан. “Ноорог” медиагийн сэтгүүлч О.Уламсайханыг О.Алтангэрэл сайд баривчилсан гэж харагддаг. Гэхдээ үүнийг Хууль зүйн сайд хийдэггүй. Хууль зүйн сайд болсон хүмүүс энэ асуудлууд өөрт нь ирнэ гэдгийг мэддэг. С.Амарсайхан сая мэдрээд бууж байна. Хэлсэн үгнээс нь хүртэл мэдэгдэж байна лээ. Нэг ийм далд систем байдаг юм байна гэдгийг хэлж байсан.

Sep 23, 2026

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?