НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Усны тухай хуулийн хэрүүлийн алим болсон заалт төслийн эх хувилбарт байгаагүй
ФАКТЧЕК

Усны тухай хуулийн хэрүүлийн алим болсон заалт төслийн эх хувилбарт байгаагүй

2 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

УИХ-д устай холбоотой хоёр хуулийн төсөл өргөн баригдаад байгаа ч аль аль төсөл нь маргаантай байна.

Б.Мөнхсоёл нарын гишүүдийн өргөн барьсан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Л.Мөнхбаясгалан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Б.Мөнхсоёл нарын өргөн барьсан хуулийн төслийн гол зорилго нь 2025 онд Усны тухай хуульд оруулсан өөрчлөлтийг залруулах юм. Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатарын мега төслийн нэг болох Туулын хурдны замыг барих ажил эхлэх үеэр Усны тухай хуульд ийм өөрчлөлт оруулсаныг олон нийт мэдэж авсан. 2025 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барих боломжтой болсоны дагуу Х.Нямбаатар төслөө эхлүүлсэн ч олон нийтийн эрс эсэргүүцэлтэй тулж төслийн ажил зогссон билээ.

Л.Мөнхбаясгалан нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн эхлээд АН-ын бүлэг 11-р сарын 5-нд, дараа нь МАН-ын бүлэг 11-р сарын 13-нд тус тус тав хоногийн завсарлага авсан бөгөөд энэ долоо хоногт хэлэлцэх хүлээлттэй байна.

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг уул уурхайн, ашигт малтмалынхан эсэргүүцэж байгаа нь маргаан дагуулаад байна. Шинэчилсэн найруулгад усыг хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах болон газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, усны нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны салбарын хамгаалалт, нөхөн сэргээлтэд зарцуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Харин уул уурхайхны зүгээс 48.6 дугаар заалтыг эсэргүүцэж, томоохон төслүүдийг гацааж, улмаар салбарын хөгжлийг боомилно хэмээн байр сууриа илэрхийлсээр байна. Энэ заалтад ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд газрын доорх цэнгэг ус ашиглахыг хориглосон юм.

Монголын Геологийн холбооны өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлд дурдсанаар энэхүү заалт нь олон нийтийн хэлэлцүүлгийн үед байгаагүй мөртлөө УИХ-аар хэлэлцэх үед хуулийн төсөлд орж иржээ.

“Дээрх хориглосон заалт батлагдвал геологи хайгуулын үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж Монголын геологийн холбоо үзэж байна. Шинэчилсэн найруулгын төслийн 48.6 дахь хэсэг нь олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлсэн төслийн эх хувилбарт тусгагдаагүй байсныг салбарын мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байна.

Мөн геологи, хайгуулын ажилд шаардлагатай усны бүс нутгийн гидрогеологийн ялгаатай нөхцөл, орлуулах усны эх үүсвэрийн хүртээмж зэргийг харгалзан үзсэн эсэх нь эргэлзээтэй.

Монголын геологийн холбооноос олон мянган геологич, судлаач, гишүүдийнхээ өмнөөс Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дээрх заалтыг эсэргүүцэж, энэхүү мэдэгдлийг хийж байна” хэмээн геологичид мэдэгдэлдээ бичжээ.

УИХ-ын гишүүн Б.Уянга энэхүү заалтын талаар БОУАӨЯ-наас тайлбар хүсэхэд “УИХ шийднэ биз” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь мэргэжлийн яам нь энэ заалт асуудалтайг мэдэж байгаа ч өөрсдөөсөө зайлуулж, УИХ руу хэрүүлийн алимыг чулуудсан хэрэг болж байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

FACTCHECK: Т.Чимгээг орон сууцаар хангахад хүрсэн 5 хардлага ба факт!

FACTCHECK: Т.Чимгээг орон сууцаар хангахад хүрсэн 5 хардлага ба факт!

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны захирамжийн дагуу С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээд СХД-ийн 8-р хороо, Баянхошуунд байрлах 39.4 м.кв 2 өрөө орон сууц олгосон баримт ил болсон.

Oct 4, 2026

Factcheck: Х.Нямбаатарын худал гүтгэлэг буюу MCS АМНАТ-ийн ₮300 тэрбумыг чөлөөлүүлээгүйг нотлох баримт

Factcheck: Х.Нямбаатарын худал гүтгэлэг буюу MCS АМНАТ-ийн ₮300 тэрбумыг чөлөөлүүлээгүйг нотлох баримт

FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн бас нэг худал МЭДЭЭЛЭЛ!

FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн бас нэг худал МЭДЭЭЛЭЛ!

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ