НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн бас нэг худал МЭДЭЭЛЭЛ!
ФАКТЧЕК

FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн бас нэг худал МЭДЭЭЛЭЛ!

11 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр(2026.06.22) Төрийн ордонд улс төрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “С.Молор-Эрдэнийг Хууль зүйн сайд асан С.Амарсайхан шоронд хийсэн юм шиг харагдуулсан. “Ноорог” медиагийн сэтгүүлч О.Уламсайханыг О.Алтангэрэл сайд баривчилсан гэж харагддаг. Гэхдээ үүнийг Хууль зүйн сайд хийдэггүй. Хууль зүйн сайд болсон хүмүүс энэ асуудлууд өөрт нь ирнэ гэдгийг мэддэг. С.Амарсайхан сая мэдрээд бууж байна. Хэлсэн үгнээс нь хүртэл мэдэгдэж байна лээ. Нэг ийм далд систем байдаг юм байна гэдгийг хэлж байсан.

Хэдэн жилийн өмнө Н.Энхбаярыг баривчлахыг мэдээгүй гэж Ц.Нямдорж хэлэхэд бөөн инээдэм болж байсан. Үүнийг  би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа ойлгож байсан. Далд давхар систем яваад байгааг ойлгодог болсон. Үндэсний аюулгүй байдал гэдэг нэрийн дор Хууль зүй, дотоод хэргийн сайд нь мэдэхгүй байхад ийм систем ажиллаж байдаг” гэх тодруулга өгсөн. Тэгвэл түүний энэ мэдээлэлд FACTCHECK хийе.

FACTCHECK1: О.Алтангэрэл: “Ноорог” медиаг мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргээр шалгаж байгаа

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу 2025 оны 3 дугаар сарын 17-ны шөнө хойшлуулшгүй ажиллагаа нэрээр ЦЕГ-аас “Ноорог” медиагийн залуусыг баривчлан саатуулсан байдаг. Тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг Л.Оюун-Эрдэнэ 2023 онд өөрөө томилж байсан билээ. Тэднийг нэг нутаг ус гэх мэдээлэл ч бий. 

Уг хэргийн талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан Цагдаагийн хурандаа С.Тайван гэх хүн "Хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой шинж тэмдэг байсан учраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж хэвлэлийн бага хурал хийсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл өгсөн мэдээлэлдээ бүрэн итгэлтэй байгаагаа дурдаад “Биеэ өмөөрч байгаа мэт болчих гээд байх юм. “Ноорог”-ийн ажилчдын нэгийнх нь дансаар 9.3 тэрбум төгрөг эргэлдсэн байна. Мөн бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх, хүний хувийн нууцад халдсан гэх хэргүүдэд шалгагдаж байгаа. Тэднийг хэвлэн нийтлэх контенттой нь холбогдуулан биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн шалгаж байсан гүйлгээний баримтууд урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэж мэдэгдэж байв.

FACTCHECK2: С.Амарсайхан: Би философич С.Молор-Эрдэнийг хуулийн хүрээнд шалга гэсэн

Философич С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд зааснаар үндэсний эв нэгдлийг бусниулах гэх зүйл ангид холбогдуулан баривчлан саатуулсан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан түүнийг шалгах үүрэг даалгаврыг цагдаа, хуулийнханд өгсөн гэх мэдээлэл цацагдсан. Мөн тэрбээр “Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой аливаа ноцтой асуудал үүсвэл түүний учир шалтгааныг тодорхой болгох, үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагаар холбогдох байгууллагаар шалгуулах чиг үүрэгтэй. Хэрхэн яаж шалгах нь хууль хяналтын байгууллагын асуудал. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудлыг хэн нэгний дур зоргоор ярьдаг асуудал биш. Монгол хүн бүрийг хооронд нь эр эмгүй, хүүхэд багачуудгүй сайн муугаар нь хэлж талцуулдаг, нийгмийн хуваадаг байсан бол сүүлдээ даамжраад айл гэрийн ариун нандин хил хязгаар, гэр бүлийн үнэт зүйл рүү ордог болсон. Цаашлаад төрөө үгүйсгэдэг болсон. Явж явж улс үндэстний түүх үнэт зүйл, ирээдүй хойч үеийн итгэл үнэмшлийг устгах гэсэн оролдлогыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд зүгээр хараад суухгүй. Би философич С.Молор-Эрдэнийн учир шалтгаан, нөхцөл байдал, зорилгыг хуулийн хүрээнд шалгаж тодорхой болгож үнэлэлт дүгнэлт өгч тогтоо гэсэн” гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Factcheck: Х.Нямбаатарын худал гүтгэлэг буюу MCS АМНАТ-ийн ₮300 тэрбумыг чөлөөлүүлээгүйг нотлох баримт

Factcheck: Х.Нямбаатарын худал гүтгэлэг буюу MCS АМНАТ-ийн ₮300 тэрбумыг чөлөөлүүлээгүйг нотлох баримт

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн Ням гаригт сошиал хуудсаараа дамжуулан Монголын нэр бүхий иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон томоохон татвар төлөгч компани руу дайрч, товчхондоо “хуурай агсам” тавьсан.

Sep 29, 2026

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?