2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 12


АНУ-ын Ерөнхийлөгч болон Хятадын удирдагч нар Ираны дайн зэрэг тулгамдсан асуудлуудаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
The Wall Street Journal
Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр тус улсад газардлаа. Энэ нь сүүлийн есөн жилийн хугацаанд болж буй хоёр талын анхны уулзалт юм. Төлөвлөгөө ёсоор Трамп пүрэв гаригийн өглөө орон нутгийн цагаар 10:00 цагт Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны угтах ёслолд оролцоно. Ирэх хоёр хоногийн хугацаанд хоёр гүрний удирдагчид худалдааны харилцаа болон Иран дахь дайны нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна.
Дэлхийн супер гүрнүүдийн энэхүү уулзалт нь Ираны дайны аюул хоёр улсад хоёуланд нь нөлөөлж, АНУ-ын зүгээс Хятад руу чиглэсэн Ираны газрын тосны тээвэрлэлтэд хориг тавьж, бүслэлт хийж буй эгзэгтэй үед тохиож байна. Ерөнхийлөгч Трамп Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын тулд Бээжингийн дэмжлэгийг авахыг эрмэлзэж байгаа юм.
Трампыг Хятад руу мордохоос хэдхэн цагийн өмнө Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет Капитолын толгойд хууль тогтоогчдод хандан хэлэхдээ, Хятад улс Иранд "маш том нөлөөлөлтэй" байгааг онцолсон юм. Харин Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэм Хятад улсыг Иран болон Оросын дэглэмийг хоёуланг нь дэмжиж, хөл дээр нь тогтоож байна хэмээн шүүмжилжээ.

Энэхүү айлчлал нь 2017 оны сүүлчээр Ши Жиньпинтэй уулзахаар Бээжинд очиж байснаас хойш бараг 10 жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд Хятадад хийж буй анхны айлчлал болж байна.
Трамп Хятадын зах зээлийг "нээх" зорилгоор АНУ-ын томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудыг (CEO) дагуулан ирсэн. Тэрээр Air Force One хөлөг дээр байхдаа Truth Social хуудсандаа "Тэд БНХАУ-ыг бүр ч өндөр түвшинд хүргэхэд тусална!" гэж бичжээ.
Трамп эдийн засаг, худалдааны шинэ хэлэлцээрүүдийг байгуулахыг эрмэлзэж байгаа бол Ши Жиньпин АНУ-тай үүссэн ерөнхий хурцадмал байдлыг намжаахын зэрэгцээ Тайванийн асуудлаарх Америкийн хатуу бодлогыг зөөлрүүлэх зорилготой байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 12