2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3


Монгол Улс 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэ 17 жилийн хугацаанд Оюутолгой эдийн засгийн хөдөлгүүр гэхээсээ Монголын улстөрчдийн үе үе гаргаж ирээд “зажилдаг”, сонгуулийн өмнө “гал” асаадаг хамгийн мөлжүүртэй сэдэв болжээ. Хачирхалтай нь, манай улстөрчид Оюутолгойн эсрэг чанга хашгирах тусам төслийн үр ашиг Монголын талд биш баавгайн талд шийдэгдсээр ирсэн гэхэд хилсдэхгүй.
Гэрээг байгуулснаас хойшхи 17 жилийн 12-т (АН 2012-2016 оны хооронд засагласан) нь МАН засгийн эрх барьсан. Хэрэв Оюутолгойн гэрээ үнэхээр Монголд ашигггүй, алдаатай байсан бол тэдэнд засах, шинэчлэх хангалттай хугацаа, эрх мэдэл нь бүрэн байсан гэсэн үг. Гэвч тэд гэрээг сайжруулах биш гэрээгээр шоу, энтертаймент хийж л ирсэн.
Камерын өмнө манай тал мэт жүжиглэх атлаа хөшигний ард “Рио Тинто”-д үйлчилдэг улстөрчид Төрийн ордонд ч, ордны гадаа ч цөөнгүй бий. Чухамдаа хэн нь баавгайн тал вэ гэвэл үнэндээ гэрээ байгуулсан хүмүүс биш гэрээгээр шоудаж, хооллож ирсэн улстөрчид юм. Тэдний нас залуужиж, жүжиглэлт ч төгсөрч байна.
Монголын эдийн засагт жим гарган “Оюутолгой”-н гэрээг байгуулсан нь олон жил зодуурын мешок болж, эсрэгээрээ “Оюутолгой”-г байнга шүүмжилдэг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Ж.Батзандан, О.Батнайрамдал, Б.Солонгоо нар “Оюутолгой”-той ямар нэгэн байдлаар холбоотой явж ирсэн байдаг.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнгөрсөн хавар NTV телевизэд ярилцлага өгөхдөө “Рио Тинтод үйлчилдэг улстөрч бол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар болохыг нэр заан, тэд гэрээг өөрчлөхийн эсэргүүцэн дарамтлаж байсныг нуугаагүй билээ. Үнэндээ, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад “Рио Тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой”-д $20 саяыг өгснөөр “Тамгагүй төр”-ийг санхүүжүүлсэн байж болзошгүй баримтууд ч дэлгэгдсэн. Мөн ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоо уг мөнгөнөөс гадаадын иргэдтэй хаалтын гэрээ байгуулсан нь баримттайгаа баригдсан билээ.
С.Ганбаатарын төрсөн дүү С.Гантуяа Оюутолгойн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан, Ж.Батзандангийн эгч Ж.Баттуяа Оюутолгой компанид Ерөнхий нягтлангийн алба хашдаг байсан нь факт.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд байхдаа 2018 онд “Тавантолгойн цахилгаан станц” төслийг зогсоосон. Хэрэв Тавантолгойн цахилгаан станц баригдсан бол Оюутолгой жилд $200 саяыг БНХАУ-д бус, дотоодын эрчим хүчний салбарт төлөх байв. Ц.Даваасүрэнгийн ачаар Оюутолгой эрчим хүчний хувьд Хятадаас хараат хэвээр үлдэж, үр дүнд нь Монгол Улс хохирч, “Рио Тинто” болон хятадууд л хожсон. Тэрбээр одоо ч Оюутолгойтой “ноцолдсон” шударгын дүрээр УИХ-ын танхимд шоудаж суусан хэвээр л байна.
Оюутолгойтой эрчимтэй зууралдсан ээлжит попчин бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тэрбээр Монголын ард түмний $400 тэрбумын баялаг Монголдоо ирэх замдаа гарсан гэж 2012 онд талбай дээрээс мэдээлэл өгч байснаас хойш таван жил өнгөрчээ. С.Ганбаатар ч дахиж тэр талаар яриагүй, тэрхүү баялаг ч “ор сураггүй” алга болсон. Хаана байгааг нь гагцхүү С.Ганбаатар л мэдэх байх.
С.Ганбаатарын үг бол үнэндээ Х.Баттулгын зааварчилгаа байсан нь ойлгомжтой.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 онд Оюутолгойн эсрэг талын тэмцэгчээр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог “томилсон”. Гэтэл Б.Солонгоогийн камерын өмнө ярьдгаас хөшигний ард дахь дүр зураг өөр байв.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын мэдээлснээр Рио Тинтогоос Оюутолгой төслийн удирдлагын чадавхыг сайжруулах зорилгоор шилжүүлсэн $20 саяыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориулалтын бусаар ашиглахдаа зөвлөх Ричард Боули, Маурис Даффи нарт $1.7 саяыг шилжүүлсэн байдаг.
Ричард Боули нь 2026 оны 2-р сард “Рио Тинтогоос Оюутолгой төслийн удирдлага, хяналтын чадавхийг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Оюутолгой” компанид 2021 онд $20 саяыг шилжүүлсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориулалтын бусаар зарцуулсан, Б.Солонгоо энэхүү зарцуулалтыг нууцлахыг тулд байнга холбогдож байсан тухай захидалдаа бичиж баталсан байдаг. Үнэндээ, Монголын талын эрх ашгийг хамгаалах ёстой хүн нь Рио Тинтогийн мөнгөнд барьцаалагдсан нь хөдлөшгүй баримтаар баталгаажсан. Өнөөдөр энэ мөнгөний хариуцлагыг хүлээх эзэн алга. Тэгэхээр Монголын ард түмний эрх ашгаас илүү эзний эрх ашиг л нэгт байсан нь ойлгомжтой.
Ричард Боули гэх хүний захидалд Наагий гэж дурдагдсан нэгэн бол шинэ үеийн топ попчин болохоор нотлон харуулж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдал. Лондонд очиж 2025 онд Ричард Боули болон түүний хамтрагчтай уулзсан О.Батнайрамдалыг “Оюутолгойн талаар ямар ч ойлголтгүй” гэж тэд захидалдаа дурдсан. О.Батнайрамдалын Оюутолгойг улстөржүүлэх зорилго нь гэрээг Монголд ашигтай болгох биш юм байна. УИХ дээр хийсэн сонсголын үр дүн, баталсан тогтоолын төслөөс нь харахад О.Батнайрамдал Орос, Хятад, “Рио” гуравт үйлчилж байна уу гэх хардлага. Учир нь, Хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан С.Бямбацогт “О.Батнайрамдал гишүүнээс түр хорооны тогтоол мэдээллээ өгөөч ээ гэж их гуйсан. Гэтэл өгөөгүй. Засгийн газар байр сууриа илэрхийлмээр байна гэхэд нууц гээд өгөөгүй. Тэгээд өнөөдөр чуулганд оруулж ирж тараагаад хэлэлцүүлэх гэж байна. Ингэж болохгүй. Тэр тогтоолд юу байгааг бид бүхэн мэдэх хэрэгтэй” гэж шүүмжилж байсан билээ. Нээлттэй сонсголын үеэр ч Оросод Оюутолгой холбоотой шүүх хурал болж буйг С.Баярцогт ил шулуухан зарласан. Үнэндээ ч Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр “Русал” компани нэхэмжилж буй үнийн дүндээ Рио Тинтогийн эзэмшлийн аль нэг активыг авах сонирхолтой, энэ нь Рио Тинтогийн 66%-ийг нь эзэмшдэг Монголын Оюутолгой төсөл байх магадлалтайг бичсэн нь О.Батнайрамдалын сонсголтой давхцсан нь санамсаргүй үйл явдал биш юм.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал 2019 оноос эхлэн Оюутолгой төслийн талаар ярьж яваа. Угтаа тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд гэрээг шинэчлэхэд оролцох боломжтой хүн байсан. Гэвч тэр тайзан дээр уйлахаас хэтэрсэнгүй.
Эцэст нь жинхэнэ баавгайн талынхан чинь гэрээг байгуулсан нь биш гэрээг шүүмжилдэг манай топ популистууд байжээ.
Б.ГЭРЭЛЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3