
Монгол хулгайч хуулийг давж гишгэдэг бол гадныхан хатуу чанга шийтгэл хүлээдэг!
Монголын улс төр моралын дутагдалд гүн, гүнзгий нэрвэгджээ. Улстөрчид нь жалгынхаа зодооноос давж, тив, дэлхийд тэнэгээрээ гайхуулах болов. Уг нь “тэнэг хүний дуугүй нь сүртэй” гэдэг худлаа зөвлөгөө биш юм. Ядаж л тэнэг, мангарыг нь олноороо шоолохгүй, онигооны эзэн болохгүй.























