2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9


Гучин жилийн өмнө гар утсаараа мэдээлэл авч, гар утсаараа төлбөр хийж, гар утсаараа гадаадад зугаална гэж хэн ч төсөөлөхгүй байсан биз. Гар утас, датаны тухай ойлголт тэнгэрийн санагдах байсан нь лав. Тэгвэл эсрэгээрээ өнөөдөр гар утас, датагүйгээр хэн ч амьдрал, ажил албаа төсөөлөх аргагүй болсон.
Орчин цагийн амьдралын хэмнэлийг дата, интернетгүй дээр л оршиж байна. Угтаа дата гэдэг нь өнөөдөр зүгээр нэг цахим хэрэглээ биш, улс орны эдийн засгийн судсаар гүйх цусан хангамж, хөгжлийн шинэ цагийн түлш болжээ. "Скайтел" групп зөвхөн ярианы үйлчилгээ үзүүлдэг оператор байхаас аль эрт татгалзаж, Монгол хүн бүрийн амьдралыг технологийн дэвшлээр гэрэлтүүлсэн үндэсний номер 1 оператор болохоо жилээс жилд баталсаар ирсэн.
Өнөөдөр дэлхий дахин дөрөвдүгээр индустриал хувьсгалын тухай ярихаа больж, хиймэл оюун ухаан (AI), үүлэн технологи (Cloud computing), болон 5G сүлжээн дээр суурилсан ухаалаг амьдралын хэв маягт хэдийнэ шилжчихлээ. Хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд технологийн эдгээр ололтыг ашиглан хотын түгжрэл, эрчим хүчний хомсдол, төрийн хүнд суртлыг шийдэж байна.
Гадаадын энэхүү бэлэн туршлага, дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг Монголынхоо хөрсөнд цаг алдалгүй нутагшуулах, монгол хүн дэлхийн иргэнтэй мөр зэрэгцэн алхах тэрхүү гүүрийг "Скайтел" групп барилцаж байна.
Дижитал шилжилт гэдэг уриа лоозон биш. Энэ нь Улаанбаатарын түгжрэл дунд суугаа хэн нэгэн хиймэл оюуны тусламжтайгаар ажлаа хөнгөвчлөх, алс холын бэлчээрт яваа малчин цаг агаарын дата мэдээллийг хоромжхон хугацаанд гар утсаараа хүлээж авах тэрхүү мэдээллийн тэгш боломжийг хэлж буй хэрэг юм.
Тус группийн нэвтрүүлсэн өндөр хурдны интернетийн сүлжээ, олон улсын жишигт нийцсэн ухаалаг шийдэл бүхэн Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдэд дэлхийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж, бизнесийг нь дэмжиж, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг гар утаснаасаа бэлхнээ авах боломжийг бүрдүүллээ.
Тэдний дэд бүтцэд хийсэн хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл нь зүгээр нэг хаа нэгтээ антен, станц зоохоос хальж, Монголын дижитал шилжилтийн суурь хөрс, ирээдүйн ухаалаг эдийн засгийн зүтгүүр хүрд нь болж байна. Гадны орнууд технологиор дамжуулж үсрэнгүй хөгжилд хүрсэн шиг Монгол Улс ч гэсэн энэхүү дата хурдны ачаар хөгжлөөрөө бусдаас хоцрохгүй, магадгүй зарим салбарт түрүүлж алхах боломж нээгдэж буйг тэдний бүтээсэн экосистем бэлхнээ гэрчилнэ.
Бизнесийн хамгийн том амжилт бол тогтвортой байдал. Сүүлийн хорин жилд манай улсын эдийн засаг хэчнээн ч удаа савлав, хямрал хэчнээн ч удаа нүүрлэв. Энэ бүх шуурган дунд ажлын байраа хадгалж, улсад төлөх татвараа тогтмолжуулж, хуримтлуулсан баялгаараа нийгмийн томоохон төслүүдийг санхүүжүүлж ирсэн нь Скайтел группийн хамт олны Монгол Улсынхаа өмнө хүлээсэн хариуцлагын тод илэрхийлэл мөн.
ТОП-100 жагсаалтад багтана гэдэг зөвхөн ашиг орлогоороо уралдахын нэр биш. Энэ бол хэдэн зуун залуусыг орчин үеийн, чанартай ажлын байраар хангаж буй нийгмийн баталгаа, улсын сан хөмрөгт оруулж буй цэвэр цутгал, нийгэмдээ өгч буй бодит өгөөжийнх нь үнэлгээ байдаг.
Эцэст нь тэмдэглэхэд, "Скайтел" групп ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарсан нь Монгол инженерүүдийн ухаан, үндэсний компанийн чадвар чансааг харуулсан, Монгол хүний бүтээсэн үнэ цэнэ дэлхийн жишигт хүрч чаддагийн нотолгоо билээ. Үндэсний тэргүүлэгч байна гэдэг зөвхөн түрүүлж алхахын нэр биш, ардаа байгаа мянга мянган хэрэглэгчдийн итгэлийг үүрч, эх орныхоо маргаашийг түүчээлэхийн нэр ажгуу.
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9