2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6


Өмнөдийн Ерөнхийлөгч И Жэ Мён Монголд гурван өдөр, хоёр хоногийн хугацаатайгаар төрийн айлчлал хийж байна. Түүний айлчлалын гол сэдвүүдийн нэг нь дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай ховор металлын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал болохыг Yonhap агентлаг мэдээлжээ. Сөүл болон Улаанбаатар хооронд эдгээр элементүүдийг олборлох, боловсруулах, нийлүүлэх хамтарсан сүлжээ байгуулах нь харилцан ашигтай стратегийн түншлэлийг бодит эдийн засгийн эргэлтэд оруулах гол хөдөлгүүр болохыг Өмнөдийн хэвлэлүүд онцлон бичиж байна.
Хүйтэн дайны дараах дэлхийн улс орнууд нефтийн төлөө өрсөлдсөн. Тэгвэл өнөөдөр ч “хар алт”-ны төлөөх өрсөлдөөн улам ширүүсч буйн дээр өндөр технологийн салбарт ашиглагддаг газрын ховор элементийн эрэлд улс орнууд мордоцгоосон.
Өөрөөр хэлбэл, их гүрнүүдийн ашиг сонирхол хагас дамжуулагч, цахилгаан автомашин, хиймэл оюун ухаан, батерейн үйлдвэрлэл рүү шилжсэн. Энэ шилжилтийн төвд Монгол Улс зогсож байна.
Үндсэндээ, манай газрын хэвлийд байгаа газрын ховор элемент зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн байхаа больж, стратегийн ач холбогдолтой ашигт малтмал болсон гэсэн үг.
Газрын ховор элементийг ухаалаг утас, цахилгаан машин, салхин турбин болон эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг өндөр технологи, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг. 2035 он гэхэд газрын ховор элементийн хэрэглээ өнөөдрийнхөөс 400% хүртэл өсөх таамаглал бий.
Өмнөд Солонгос дэлхийн хамгийн том хагас дамжуулагч, батерей, электроникийн үйлдвэрлэгчдийн нэг. Гэвч үйлдвэрлэлийнх нь амин судас болсон газрын ховор элементийн нийлүүлэлтийн ихэнх нь нэг улсын хараат байдалд оршсоор байна. БНХАУ нь Өмнөд Солонгосын гол нийлүүлэгч улс. Дэлхийн газрын ховор элементийн ~60-70% орчмыг Бээжин олборлодог. Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэх тусам энэ хараат байдал үндэсний аюулгүй байдлын эрсдэл болж хувирчээ. Бээжин сүүлийн үед Хойдуудтай хэт саймшрах болсон. Нөгөө талд Өмнөдүүд Америктай бат бөх холбоотон.
Эдийн засгийн хувьд Бээжин, Сөүл худалдааны том түншүүд боловч геополитик талаасаа хоорондоо үл итгэлцэлтэй орнууд.
Тиймээс Хятадаас хэт хараат технологийн эдийн засгаа хамгаалах нь Сөүлийн хувьд чухал стратеги болсон. Харин Монгол энэхүү өрсөлдөөнийг зөв ашиглаж чадвал түүхий эд зөвхөн нийлүүлэгч биш, дэлхийн критик эрдсийн нийлүүлэлтийн шинэ тоглогч болж чадна.
Сөүлийн зүгээс Монголд гурван зорилгыг зэрэг хэрэгжүүлэхийг зорьж байна. Нэгдүгээрт, нэг улсаас хараат нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах. Хятадын экспортын хязгаарлалт эсвэл геополитикийн хурцадмал байдлын үед үйлдвэрүүдээ тасалдуулахгүй байхын тулд газрын ховор элементийг Монголоос худалдан авахыг хүсч байна.
Хоёрт, нэмүү өртгийн сүлжээ байгуулах. Солонгосчууд Монголд хайгуул, олборлолт, баяжуулалт, магадгүй оксид боловсруулах хүртэл хамтарсан үйлдвэр байгуулах сонирхолтой. Ганц БНСУ ч биш Америк, ХБНГУ, Япон зэрэг орон манай улсаас газрын ховор элемент авах сонирхолтойгоо олон жилийн өмнөөс илэрхийлэх болсон.
Гуравт, критик эрдсийн стратегийн гол түншлэл байгуулах. Товчхондоо, Сөүл Монголыг урт хугацааны найдвартай нийлүүлэгч болгох хүсэлтэй байгаагаа удаад дараа илэрхийлэх болсон билээ.
Монгол Улс 3.1 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй. Гэхдээ газрын доор байгаа хүдэр болгон баялаг болдоггүй. Бодлогоор хамгаалж чадсан боломж, техник технологи, хөрөнгө оруулалтын хөгжил дэвшлийг ашиглаж чадвал баялаг болдог.
Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Монголын уул уурхайн түүх нэг сургамжийг хангалттай өгсөн. Түүхий эд экспортлох тусам эдийн засаг өссөн мэт харагдсан ч бодит хөгжил төдийлөн бий болсонгүй. Үнэ өсөхөд баярлаж, үнэ унахад хямардаг эдийн засгийн мөчлөгөөс Монгол Улс өнөөдөр ч салж чадаагүй яваа. Нүүрсээ ч түүхийгээр нь бид урд хөршид зардаг хэвээрээ байна.
Тиймээс газрын ховор элементээ эдийн засгийн эргэлтэд оруулахдаа боловсруулалт, баяжуулалт, инженерчлэл, технологийн дамжуулалтыг үндэсний бодлогын хэмжээнд анхаарч, Монгол зөвхөн олборлогч биш, үйлдвэрлэлийн сүлжээний үнэ цэнтэй тоглогч болох ёстой юм.
Өмнөд Солонгос Монголд газрын ховор элемегт боловсруулах үйлдвэр байгуулах, судалгааны төв хөгжүүлэх, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг гурван жилийн өмнөөс тавьж эхэлсэн. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн шинэ сүлжээ байгуулах геоэдийн засгийн хамтрагч болох Монголын хувьд боломж юм.
Монгол Улсын хувьд газрын ховор элементийн гол өрсөлдөгч нь Хятад. Гэтэл бид Хятадаар дамжиж гуравдагч зах зээлд гарах боломжтой. Далайд гарцгүй улс учраас ямар ч экспорт хөршүүдийн тээврийн дэд бүтцээс хамаарна. Өөрөөр хэлбэл, олборлолт Монголд хийгдэж болох ч ложистикийн зангилаа нь өөр улсаас хараат. Энэ нь эдийн засгийн төдийгүй геополитикийн эрсдэлийг дагуулдаг. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тухай ярихад төмөр зам, боомт, далайн гарц нь уурхайн лицензээс дутахгүй үнэ цэнтэй асуудал болдог.
Саяхан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Халзан бүрэгтэй төслийг түр хугацаанд зогсоож буйгаа зарласан. Шалтгаанаа тэрбээр “Зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа хөрөнгө оруулагчдыг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах ёстой. Хуулийн дагуу ажиллаж байгаа бол хамгаалах өмгөөлөх асуудлыг ч ярих ёстой. Халзан бүрэгтэй төсөлтэй холбоотойгоор олон нийтэд асуудлууд үүсэж байгаа. Манай яамны хяналт хэрэгжүүлэх бүтцээс ажлын хэсэг очиж шалгахад хэд хэдэн зөрчил гарсан. Орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Хайгуулын үеийн нөхөн сэргээлтээ дутуу гүйцэтгэсэн байна. Шалгалтын тайлан долдугаар сарын 15-ны дотор гарна. Үүний дараа тухайн аж ахуйн нэгж нь ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхээ тайлагнана. Ингэж байж цаашид нээгдэх эсэхийг нь ярина” гэсэн.
Гэхдээ газрын ховор элемент геополитик гэвэл ганц Г.Дамдинням дур мэдэн шийддэг асуудал биш. Энэ бол гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, тээврийн стратеги, үйлдвэрлэлийн хөгжлийн нэгдсэн бодлого байх ёстой.
Хэрэв өнөөдөр л зөв бодлого боловсруулж, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлээ хөгжүүлж, хөрөнгө оруулагчдаа үндэсний эрх ашигтайгаа тэнцвэржүүлж чадвал газрын ховор элемент дараагийн хөгжлийн гарц байх болно.
Харин гадаад, дотоодын “төсөл”-үүд, даалгавар гүйцэтгэгчид, хулхи эх орончид, хуурамч жагсагчдын үгээр үг хийвэл Монгол моодноос гарна.
Алтан дээрээ сандайлсан Азийн гуйлгачин чигээрээ үлдэнэ!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6