НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна
АНАЛИЗ

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

2 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Хөнгөн цагаан үйлдвэрлэгч Оросын “Русал” компани Монголд кабелийн үйлдвэр барихаар судалж байна гэсэн мэдээлэл 8-р сарын эхээр Монголын зарим хэвлэлүүдэд гарч, мөн сошиал сүлжээнд төлбөртэй нийтлэгдсэн.

Уг мэдээлэлд дурдагдсанаар “Русал” $20 сая орчим хөрөнгө оруулалт хийх бөгөөд жилдээ 4500 тонн хөнгөн цагаан кабель, мөн утас үйлдвэрлэх ажээ. Үйлдвэрийг нийслэл Улаанбаатараас холгүй байхаар барихаар төлөвлөсөн гэжээ.

“Русал” компанийн олон нийтэд ил болсон ойрын жилүүдийн стратегийн төлөвлөгөөнд энэ төсөл тодорхой тусгагдаагүй ч Орос-Украины дайны улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдан стратегийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан байх магадлалтай. Гэсэн ч “Русал” компанийн зүгээс албан ёсны мэдээлэл цацагдаагүй байгаа нь төсөл эцэслэн шийдэгдээгүйг илтгэж байна. Барууны хоригийн улмаас Оросын бизнесийнхэн Азийн зах зээлийг илүүтэй сонирхох болсоны нэг илрэл нь энэхүү төсөл болж байна.

“Русал” Оросод олборлосон хүдрийг дотооддоо боловсруулан хөнгөн цагааны цувимал болгосныгоо Монголд авчирч кабель үйлдвэрлэнэ гэж мэдээлэлд дурдагджээ. “Русал” Свердловск мужийн Богословскад кабелийн үйлдвэртэй. Тус үйлдвэрт хөнгөн цагааны хайлшаар хийсэн гүйдэл дамжуулагч утастай уян хатан кабель, мөн хөнгөн цагааны хайлш бүхий утас үйлдвэрлэх ажээ.

Монголын төсөл хэрэгжин үйлдвэр ашиглалтад орвол 150 гаруй ажлын байр шинээр бий болох юм. 2023 онд Владивостокийн Эдийн засгийн форумын үеэр “Русал” компани болон Сибирийн холбооны их сургууль, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хооронд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх 3 талын санамж бичиг зурж байсан. Энэхүү санамж бичгийг “Русал” компанийн санаачилгаар байгуулж байжээ.

Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулагдаж, өнгөрсөн 7-р сарын 22-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү түр хэлэлцээрээр хоёр тал харилцан 357 нэр төрлийн барааг гаалийн татваргүй болон нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөр өөрсдийн зах зээлд нэвтрүүлэх болсон. Евразийн Эдийн засгийн холбооны зүгээс Монголд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний чамгүй хувийг аж үйлдвэрийн бараа эзэлж байгаа боловч энэхүү хөнгөлөлтөд хөнгөн цагааны цувимал багтаагүй юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс хөнгөн цагааны кабелийн хэрэглээнийхээ бараг 90%-ийг урд хөрш Хятадаас хангаж, үлдсэн багахан хувийг ОХУ, Өмнөд Солонгосоос хангадаг. Энэхүү үйлдвэр байгуулагдсанаар зах зээлийн харилцаа өөрчлөгдөх магадлалтай ч Хятадын кабельтай өрсөлдөхүйц өртөгтэй гарах эсэх нь тодорхойгүй. Эрчим хүч, уул уурхай зэрэг салбарын хэрэгцээнд, мөн Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдийг боломжит зах зээл хэмээн “Русал” тооцоолж байх магадлалтай. Үүнээс гадна энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн “Монголд үйлдвэрлэв” шошготой байх тул “Русал”-ын хувьд барууны хоригийг тойрох боломж олгон улмаар Азийн зах зээл рүү гарах боломжийг олгоно.

tradingeconomics.com-ийн мэдээгээр Монгол Улс 2023 онд Хятадаас $26.2 саяын хөнгөн цагааны бүтээгдэхүүн импортолжээ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Улаанбаатарын СОР17: Цаасан дээр төлөвлөөд үлдээх биш бодит шийдэл хэрэгтэй 6 зүйл

Улаанбаатарын СОР17: Цаасан дээр төлөвлөөд үлдээх биш бодит шийдэл хэрэгтэй 6 зүйл