2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9


Reuters (2026-06-14)
Австралийн Сидней хотын Күүжи далайн эрэг дээр бямба гаригт нэгэн эмэгтэй акулд хазуулж, биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэний дараа Шинэ Өмнөд Уэльс мужийн аврагчид акулын хөдөлгөөнийг хянах боломжийг бүрдүүлэхийн тулд зохицуулах байгууллагаас дроны нислэгийн хязгаарлалтыг эргэж харахаар болжээ.
Бямба гаригийн өглөө Сидней хотын зүүн хэсэгт орших Күүжи эргээс 30 орчим метрийн зайд 35 настай эмэгтэй том акулд хазуулсан тухай дуудлага яаралтай тусламжийн албанд ирсэн байна. Хохирогч эмэгтэй зүүн хөл болон гарандаа хүнд шарх авсан бөгөөд ням гаригийн байдлаар Сент-Винсент эмнэлэгт биеийн байдал нь хүнд боловч тогтвортой байгааг тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлэв.
Уг халдлагын дараа Күүжи болон Рэндвик орчмын бүс дэх бусад наран шарлагын газруудыг 24 цагийн хугацаатай хааж, яаралтай дрон нисгэн акул байгаа эсэхийг тандаж хайжээ.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Хөдөө аж ахуйн сайд Тара Мориарти "Энэ зун Сиднейд акулуудын идэвхжил болон дайралт ихтэй үнэхээр хүнд зун болж өнгөрлөө. Мужийн засгийн газар үүнд маш нухацтай хандаж байгаа" гээд усанд сэлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд дрон болон бусад дэвшилтэт технологийг ашиглах зэрэг шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
Австралийн аврагчид акулыг хянахын тулд дрон өргөн ашигладаг боловч Күүжи эрэг нь Сиднейн Кингсфорд Смит нисэх онгоцны буудлын нислэгийн зурвас доор байрладаг тул дрон ашиглахыг хязгаарласан байдаг аж. Халдлагын дараа Иргэний нисэхийн аюулгүй байдлын газрын төлөөлөгч одоогийн мөрдөгдөж буй дүрэм журмыг өөрчлөн зохицуулах талаар судалж үзэхээ илэрхийлсэн байна.
Эмэгтэйг аварч, эрэг дээр гаргасан сэлүүрт тавцангийн (paddleboard) тамирчин, чөлөөт аврагч 25 настай Чарли Верко "Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци" (ABC)-д өгсөн ярилцлагадаа “Хэсэг сэлэгчдийн дэргэд 3-4 метрийн урттай аварга акул байхыг хараад маш их айсан" гэжээ.
Тэрбээр "Би эрэг рүү харж, аврагчдад тэнд юу болж байгааг ойлгуулахын тулд 'X' дохио зангаа өгч, уснаас хүмүүсийг яаралтай гаргаж, катер завь ирүүлэхийг хичээсэн. Эмэгтэй хэсэг хугацаанд усан доогуур орчихсон, эргэн тойрон бүхэлдээ улаан өнгөтэй байсан тул би түүнийг харж чадахгүй байлаа. Аз болоход тэр буцаж гарч ирсэн бөгөөд акул түүнийг тавьсан байсан тул би хажууд нь очиж, эрэг рүү авчирч чадсан" гэжээ.
Эрэг дээр тэднийг аврагчид, цагдаа нар болон эмнэлгийн мэргэжилтнүүд угтан авч, улмаар эмэгтэйг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна. Австралийн Эрүүл мэнд, халамжийн хүрээлэнгийн мэдээлснээр, тус улсад жил бүр дунджаар 20 орчим акулын дайралт бүртгэгддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь Австралийн зүүн болон зүүн өмнөд эрэг дагуу гардаг байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9