2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15


Монголын эдийн засаг, нийгмийн амьдралыг өнгөлж, ачааны хүндийг үүрч яваа шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг уламжлалт "ТОП-100" жагсаалтыг “М-Си-Эс Групп” амжилтаараа дахин тэргүүллээ. Борлуулалтын орлого, улсад төлсөн татвар, ажилчдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гээд эдийн засгийн хатуу шалгуураар шүүдэг энэ жагсаалтад тус группийн охин болон хөрөнгө оруулалттай 11 компани зэрэгцэн жагссан байна.
Уул уурхайн салбарыг өнгөлж буй "Энержи Ресурс"-ээс эхлээд мэдээлэл технологийн "Юнител", "Юнивишн", үйлчилгээ, дэд бүтцийн "Юнисервис Солюшн", "М-Си-Эс Проперти", "М-Си-Эс Интернэйшнл", "Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс", хэрэглэгчдийн fmcg салбарын "М-Си-Эс Кока-Кола", "Тотал Дистрибюшин", улмаар санхүү, эрүүл мэндийн салбарт цахиур хагалж буй "М банк", "Интернэйшнл Медикал Сентер" (IMC) хүртэлх урт жагсаалт бол зүгээр нэг нэрс биш, Монгол Улсын татварын бааз суурь юм.
3.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ
Төрийн мөнгө гэж байдаггүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Том компаниудын төлсөн татварын мөнгө тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, ажлын байр, эмнэлэг сургууль, цэцэрлэг болдог. М-Си-Эс Групп сүүлийн 5 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 4.7 их наяд төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлжээ. Зөвхөн 2025 оныг аваад үзэхэд энэ тоо 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна.
Үүнийг илүү амьд, энгийн тоонд шилжүүлбэл тус групп улсын төсөвт сард 100 гаруй тэрбум, өдөр бүр 3.3 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг тогтмол тушааж байна гэсэн үг.
Эдийн засгийн ийм хүнд хэцүү цаг үед өдөр бүр улсын санд ийм хэмжээний цэвэр цутгал хийнэ гэдэг бол зөвхөн бизнесийн амжилт биш, улс орныхоо өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага, эх оронч үйлс мөн үү гэвэл мөн.
САРД 60 ТЭРБУМЫН ЦАЛИН БА 44 МЯНГАН ӨРХИЙН АМЬЖИРГАА
Бизнесийн хамгийн том нийгмийн хариуцлага бол ажлын байр. Ажилтай, тогтмол орлоготой иргэн олон байх тусмаа улс орны дундаж давхарга зузаарч, нийгмийн нуруу тэгширдэг.
Өнөөдөр М-Си-Эс Групп 14 мянган хүний ажил, амьдралыг залгууж байна. Эдгээр ажилтнууддаа тэд сар бүр дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгодог аж.
Үүнээс гадна бизнесийн өргөн хүрээний экосистем, түншлэлээрээ дамжуулан хувийн хэвшлийн бусад салбарт 30 мянган иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж байна. Эцсийн дүндээ энэ бүхэн нийтдээ 44 мянган гаруй өрхийн тогтвортой амьжиргааг дэмжиж, Монголын мянга мянган гэр бүлд гэрэл гэгээ, баталгаа авчирч байна гэсэн үг юм.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ТЭТГЭСЭН "ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ"
"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье" гэж уриа лоозон хашхирахаас илүүтэйгээр бодитоор дотоодын бизнесүүдээс худалдан авалт хийх нь хамгийн том дэмжлэг болдог. М-Си-Эс Групп хувийн хэвшлээ манлайлж, өөрсдийн бүтээн байгуулалт, төслүүддээ үндэсний компаниудаа татан оролцуулах бодлогыг тууштай баримталж иржээ.
Тус групп 2025 онд хийсэн 4.8 их наяд төгрөгийн нийт худалдан авалтынхаа дийлэнх хэсэг буюу 3.5 их наяд төгрөгийг дотоодын 6,706 аж ахуйн нэгж болон 2,708 хувь хүнд зарцуулсан байна.
Энэ нь тус групп сар бүр дунджаар 292 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг Монголынхоо компани, иргэдээс худалдаж авч, тэдний бизнесийг амьд байлгах, томорч хөгжихөд нь бодит хөрөнгө оруулалт хийсний илэрхийлэл юм. Магадгүй энэ худалдан авалт байгаагүй бол олон зуун жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үүдээ барих эрсдэлтэй байсныг үгүйсгэх аргагүй.
БИЗНЕСИЙН ЦААДАХ СЭТГЭЛ БУЮУ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Бизнес зөвхөн ашгийн төлөө гүйх биш, нийгэм болон байгаль орчиндоо ээлтэй байх ёстой гэдгийг тэд үйлдлээрээ харуулсаар ирсэн.
2025 онд л гэхэд иргэдэд өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагын 101 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд эдгээр ажилд нийт 106 тэрбум төгрөг зарцуулжээ.
Эцэст нь тэмдэглэхэд, М-Си-Эс Группийн ТОП-100-г дахин тэргүүлсэн амжилт бол ердөө нэг компанийн баяр хөөр биш юм. Энэ бол өдөр тутмын үйл ажиллагаа, татвар төвлөрүүлэлт, ажлын байр болон дотоодын худалдан авалтаараа дамжуулан улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангалцаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж буй үндэсний хөрөнгөтнүүдийн Монгол Улсын хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр, түүчээлэл билээ. ТОП-ыг тэргүүлнэ гэдэг нь зөвхөн том байхын нэр биш, хамгийн их хариуцлага үүрэхийн нэр юм.
Х.ГҮНЖЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15