
“ОТ”-н дэд захирал асан Оле Сэверүд Х.Булгантуяатай ойрын харилцаатай байжээ
Австралийн "ABC News", "Daily Mercury", "Couriermail" зэрэг олон улсын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн агентлагууд уул уурхайн чиглэлээр олон улсын корпорациудад удирдах албан тушаал хашиж байсан Оле Сэверүд гэх этгээд бага насны хүүхдийн бэлгийн мөлжлөгийн материал хадгалсан, түгээсэн хэргээр баривчлагдсан тухай шуугиж байна. Түүнтэй холбоотой хэвлэлүүдээр цацагдаж буй мэдээлэлд тэрбээр Монголын улс төрийн өндөр албан тушаалтантай хувийн холбоотой байсан баримтуудыг дэлгэжээ.























