2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 23


Дэлхийн тэрбум илүү хүн амтай хоёр улсын гадаад бодлогыг тодорхойлогч эрхмүүд арваад хоногийн зайтай Улаанбаатарт айлчиллаа. Хоёр долоо хоногийн өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Ван И айлчилсан бол энэ сарын 22-23-ны өдрүүдэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар айлчиллаа. Жайшанкар Улаанбаатараас Сөүлийг зорьж, тэнд мөн 2 өдөр саатна.
Жайшанкар бол өнөө цагийн Энэтхэгийн гадаад бодлогын архитектор гэгддэг, нөлөө бүхий эрхэм. 2019 оноос хойш Энэтхэгийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа нь Жавахарлал Неругээс хойш тус улсын түүхэнд хамгийн удаан энэхүү албыг хашиж байгаа хүн юм.
Ерөнхий сайд Нарендра Модигийн ойрын холбоотон гэдгээрээ алдартай. Моди, Жайшанкар хоёр 2011 онд Бээжинд танилцсанаас хойш тэр хоёрын холбоо эхэлсэн. Тухайн үед Моди Гужарат мужийн захирагч байхдаа Хятадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хятадад айлчилсан бөгөөд тэр үед Жайшанкар Бээжинд Энэтхэгийн Элчин сайд байсан. Үзэл бодол, зорилго нэг гэдгээ ойлголцсон хоёр эдүгээ Энэтхэгийг удирдан залж байна.
Жайшанкар бол Энэтхэгийг гадаад ертөнцөд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. Түүний 2020 онд хэвлүүлсэн “ The India Way”, 2024 онд хэвлүүлсэн “Why Bharat Matters” хоёр ном нь Энэтхэгийн үндэсний онцлогтой гадаад бодлогын зөөлөн хүчийг гадаад ертөнцөд таниулсан гэж үнэлэгддэг.
ЖАЙШАНКАР УЛААНБААТАРТ
Субраманьяам Жайшанкар айлчлалынхаа эхний өдөр УИХ-ын дарга С.Бямбацогт болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Харин хоёр дахь өдөр Энэтхэгийн татвар төлөгчдийн мөнгөөр босч буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцтай танилцлаа. Урт хугацааны оюун санааны түншүүд гэгддэг Монгол-Энэтхэгийн харилцааны шинэ хуудас бол эдийн засгийн бодит хамтын ажиллагааны илрэл болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл юм. Мөн Гандантэгчинлэн хийдээр зочилж, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяртай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсаныхаа дараагаар Х хуудсандаа "Хамгийн агуу нөхөрлөл бол оюун санааны нөхөрлөл гэсэн түүний үгтэй санал нэг байна” хэмээн бичсэнийг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хоёр сайдын албан ёсны хэлэлцээгээр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцан давуу тал, нөөц боломжийг үр ашигтай ашиглан Монгол Улсаас Энэтхэг Улсад коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хүрээнд түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэл, технологи, хүний нөөцийн солилцоог цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан.
Энэ хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах, хоёр улсын хооронд тогтмол нислэг үйлдэх чиглэлээр талууд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал, манай улсын агаарын тээврийн компани Энэтхэг Улсын Дели хот руу шууд нислэгийг эхлүүлэхээр бэлтгэж байгааг сайд Б.Батцэцэг мэдээлжээ.
Мөн тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэл заах, англи хэлний багш нарыг бэлтгэх төсөл эхлүүлэхээр тохиролцосоноос гадна Энэтхэгийн фермерүүдийн малын бэлчээр, эрүүл мэндийг ухаалаг технологиор хянаж буй туршлагаас судалж, хамтран ажиллах саналыг Энэтхэгийн тал тавьж ажил хэрэг болгохоор тохиролцжээ.
Монгол Улс 1955 оны 12-р сарын 24-ний өдөр Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоож, 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатар хотноо харилцан Элчин сайдын яамаа нээсэн.
СУБРАМАНЬЯАМ ЖАЙШАНКАРЫН НАМТАР, КАРЬЕР
1955 онд Шинэ Делид тамил гэр бүлд төрсөн. Аав нь стратегийн аналитик, Энэтхэгийн “цөмийн онолын эцэг” гэгддэг. Делигийн их сургуульд улс төр судлалын бакалавр, улс төр судлал болон философийн магистр, Жавахарлал Неругийн их сургуульд цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлаар докторын зэрэг хамгаалсан.
Орос, англи, япон, тамил хэлтэй.
1977 онд Гадаад хэргийн яаманд ажилд орж, улмаар 1979-1981 онд Москва дахь ЭСЯ, 1985-1988 онд АНУ дахь ЭСЯ, 1990-1993 онд Румын дэх ЭСЯ-уудад ажиллаж байгаад, 2000-2004 онд Чех Улсад Элчин сайд, 2007-2009 онд Сингапурт Элчин сайд, 2009-2013 онд Хятадад Элчин сайд, 2013-2015 онд АНУ-д Элчин сайдаар ажилласан. 40 гаруй жилийн туршлагатай чадварлаг дипломатч.
Анхны эхнэр нь өвчний улмаас өөд болсоны дараа япон эмэгтэйтэй гэрлэсэн.
Энэтхэгийн гадаад бодлогыг хатуу прагматик чиглэл рүү өөрчилсөн гэгддэг, АНУ, Орос, Хятад улсуудын хоорондын тэнцвэрийг хадгалах замаар Энэтхэгийн үндэсний эрх ашгийг хамгаалах гадаад бодлогыг баримталдаг. Энэтхэг бол “дэлхийн лидер” гэсэн концепцийг гаргаж ирсэн.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 23