НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гадаадын дохиур болсон дотоодын улстөрчид илүү аюултай
АНАЛИЗ

Гадаадын дохиур болсон дотоодын улстөрчид илүү аюултай

2026 оны 6-р сарын 22
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Монголчууд уянгалах ч дуртай, улстөржих ч дуртай ард түмэн. Гэлээ гээд улаан шугам давсан улс төр хийж болохгүй. Тэр нь үндэсний аюулгүй байдал, улсын тусгаар тогтнол, дотоодын эв нэгдэл. Монголчууд үүнийг нуур амгалан бол нугас амгалан гэж хэлдэг.

Үндэсний эв нэгдэл бол чухамдаа Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Харамсалтай нь, жилүүдэд манай нийгэмд нэг гаж үзэгдэл тогтсон. Бүх сэдвийг талцуулах замаар улс төр хийдэг бохир технологи.

Сонгууль болохоор жалга дов, намын батлахаар нь хуваана. Сонгууль дуусахаар баян, хоосноороо, хот хөдөөгөөр нь талцуулна. Сонгуулийн талцал, намуудын зодоон, улстөрчдийн зөрчилдөөнийг ардчилсан нийгэмд байх ёстой хэвийн үйл явдал гэж бодоход аймаг, сум, яс үндсээр нь иргэдээ талцуулахыг яагаад ч зөвтгөх аргагүй. Ардчилал бол хэн дуртай нь амныхаа зоргоор бурахыг хэлдэггүй. Үг хэлэх эрх чөлөө гэж үндэсний аюулгүй байдлаар талцахын нэр бүр биш

Байтлаа улстөрч нэртэй утсан хүүхэлдэйнүүд өдгөө үндэс угсаа, үүх түүхээр нь хувааж, үзэн ядуулах үг нийгэмд шидэлдэг болжээ. Хамгийн гол нь улстөрчдийн амнаас унасан үг болгон улс оронд эерэг, сөрөг үйлдэл дагуулдаг. Тэдний үндсэн мэх нь олон нийтийн анхаарлыг хэрүүл талцал руу чиглүүлж, араар нь хулгай луйвраа хийнэ. Аль эсвэл хэн нэгэн даргын авлига, хулгайг нуухын тулд аль болохоор нь яс хаяна. Эрх мэдлийн төлөө ах дүүс, анд нөхдийг ч өстөн дайсан болгохоос сийхгүй. Энэ аргад мэргэшсэн бүлэглэл ч Монголд бий болоод удаж байна.

Уг нь улстөрчийн үг болгон хариуцлагатай, хэлсэн үгэндээ ч тэд эзэн болох ёстой. Харамсалтай нь, Монголд чуулганы танхимд хэлсэн үгэндээ эзэн болж байсан улстөрч байхгүй. Халдашгүй бүрэн эрх нэрээр тэд хэн нэгнийг хаа хамаагүй гүтгэнэ, харлуулна. Бүр сүүлдээ улс орны эв нэгдлээр улс төр хийдэг болсон байна.

УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа гэгчийн үг бол жирийн нэг лайвчны галзуурал биш. Түүний үг болгон экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төр гэж уншигддаг болоод удаж байгаа. Тэр мөртлөө УИХ-ын гишүүдийг эгүүлэн татвал иргэний дайн гаргана гэж Л.Оюун-Эрдэнэ өөрийн амаараа нэгэнтээ хэлчихсэн.

Үндсэн хуулиа дээдэлдэг улсад тэрбээр эл үгнээсээ болж шоронд ордоггүй юм аа гэхнээ ордноос хөөгдөх ёстой байв. Учир нь, Монголоос бусад улсад хэн нэгэн улстөрлч эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд хатуу, хүнд шийтгэлтэй. Харин Монголд өндөр дээд албан тушаал хашиж ирсэн нөхөд үндэсний аюулгүй байдлаар улс төр хийх нь хэвийн үзэгдэл. Үндсэндээ Үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалт угтаа цагаан цаасан дээрх хоосон уриа лоозон мэдээж биш билээ.

Улс орны эдийн засаг, геополитикийн том давалгаа, засаглалын гүн ангал, авлигын сүлжээ гээд уг нь тархиа гашилгаж, гарцаа хайх ёстой бодит асуудлууд үй түмээрээ байна. Гэтэл сошиал лайвчин, популистуудын шидсэн яс үндэс угсаагаараа хуваагдан хэрэлдэж сууна. Нэг ёсондоо нийгмийн сэтгэл зүй маш гүн доройтолд орсны нэг илрэл. Цаашлаад үндэсний аюулгүй байдалд бодитоор нүүрлэж буй аюул. Тиймээс УИХ-ын гишүүдтэй ёс зүйн хариуцлага тооцохгүй бол улс орны эв нэгдлээр туг тахиж мэдэхээр болжээ.  

Үндэс угсаа, шашин шүтлэгээр нь ялган гадуурхаж, "чи, би"-дээ тулах нь улс төр, нийгмийн хамгийн бүдүүлэг, хамгийн аюултай хэлбэр. Үүнийг ч Үндсэн хуулиар хориглож өгсөн. Казак түмэн бол харь элэгтнүүд гэхээсээ Үндсэн хуулиар хамгаалагдсан манай улсын цөөнх. Үндсэн хуулийн эсрэг бусдыг үндэс угсаа, үзэл бодлоор нь гадуурхсан М.Нара-Нарантуяаг Үндсэн хуулийн цэцэд өгөх ёстой.

Нөгөөтэйгөөр УИХ-ын гишүүдийг хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болгохын тулд тэднийг эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авдаг болох ёстой. Учир нь, парламентын дархлаанаас илүү үндэсний дархлаа чухал. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль бол нийгмийн нэг захиалга гэж хэлэхэд ч буруудахгүй болсон байна.

Хэн нэгэн улстөрч, аль нэг улс төрийн бүлэглэлийн луйвар, авлигын асуудал хурцдаж эхлэхэд олны анхаарлыг сарниулах ажиллагаа нь "үндсэрхэг үзэл" гэх хэзээд бэлэн, хамгийн амархан шатах хөзрийг шиддэг.

Томоохон мега төслүүд, төсвийн хуваарилалт, авлигын хэргүүд ар араасаа сөхөгдөж буй яг энэ цаг үед үндэстэн хоорондын зөрчлийг дэвэргэх нь хэнд ашигтай вэ? Эх орон нэрээр эх орноо тонож, улстөрч нэрээр улсаа хорлодог хэдхэн хүний тоглоом нь сүүлдээ шоглоом болох вий. Монголчууд өөр хоорондоо үндэс, угсаагаараа хэрэлдэх нь эцсийн дүндээ Монголд хортой.

Бид хоёр том гүрний дунд оршдог, геополитикийн хувь ч, газарзүйн хувьд албан бус хоригтой ард түмэн. Дотоодын  жижиг хагарал, үндэстэн хоорондын зөрчил нь гадныханд хамгийн том "өгөөш" нь болдог.

Гадаадын ил дайснаас дотоодын дайсан илүү хортой. Гадны явуулгад автсан дотоодын "хөлснийнхний" үг-үйлдэл л чухамдаа Монголыг хорлоно!

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11