НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Булгантуяа гишүүн ээ, бодит байдалд итгэх үү, эсвэл гаднын зөвлөхийн үгэнд итгэх үү?
АНАЛИЗ

Х.Булгантуяа гишүүн ээ, бодит байдалд итгэх үү, эсвэл гаднын зөвлөхийн үгэнд итгэх үү?

2026 оны 6-р сарын 24
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2026.06.24) хуралдаан дээр Х.Булгантуяа гишүүн “тамхины татварыг өндөр болголоо гээд контрабанд үүсдэг гэдэг нь худал, гаднын мэргэжилтнүүд тэгж хэлдэг” гэж ярив. Энэ үгийг сонсоод үнэхээр гайхлаа. Учир нь, энэ бол онолын маргаан биш, өнөөдөр Монгол Улсад нүдэн дээр өрнөж байгаа бодит үзэгдэл юм.

Өнөөдрийн байдлаар IQOS-ийн TEREA халаадаг тамхи Монгол Улсад импортоор орж ирдэггүй. Онцгой албан татвар төлдөггүй. Гаалийн бүртгэлд байдаггүй. Гэтэл хаана ч очсон зарж байна. Дэлгүүрт байна, онлайнаар байна, хүргэлтээр байна. Хэрэглэгч нь ч байна. Зах зээл нь ч байна. Ойролцоогоор 30 мянга гаруй хүн хэрэглэж байгаа гэсэн тооцоо бий. Сард 450 мянга орчим хайрцаг худалдаалагдаж байна гэж зах зээлийнхэн ярьж байна. Нэг хайрцгийг дунджаар 18 мянган төгрөгөөр бодоход сар бүр 8 тэрбум гаруй төгрөгийн бүртгэлгүй, татваргүй зах зээл Монгол Улсад эргэлдэж байна гэсэн үг.

Энэ контрабанд биш юм уу? Татваргүй худалдаа биш юм уу? Гаалийн бүртгэлээс гадуур орж ирсэн бараа биш юм уу?

Хууль, татвар, хяналтын тогтолцоо байсаар байхад ийм хэмжээний далд зах зээл бий болсон байхад татварыг хэд дахин өсгөж, амт үнэрийг хориглож, хөрш орнуудтай харьцуулахад асар том үнийн зөрүү үүсгэвэл юу болох вэ гэдэг нь бараг л ойлгомжтой асуудал. Хэрэглэгчид гэнэт алга болохгүй. Эрэлт гэнэт зогсохгүй. Хүмүүс хэрэглэдэг зүйлээ хайсаар л байх болно. Харин хууль ёсны худалдаа шахагдана. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд шахагдана. Оронд нь чемодантай наймаа, сошиал худалдаа, хувь хүний зөөвөр, бүртгэлгүй импорт л нэмэгдэнэ.

Монгол Улс бол арал дээр оршдог улс биш. Бид дэлхийн хамгийн урт хуурай газрын хилтэй орны нэг. Өдөр бүр олон улсын нислэгүүд бууж, хөөрч байна. Өдөр бүр мянга мянган хүн хилээр гарч орж байна. ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг хөрш орнуудад тамхи, халаадаг тамхи, цахилгаан тамхи Монголтой харьцуулахад хямд үнэтэй байна. Дээрээс нь Монголд хориглохоор зүтгэж байгаа амт үнэрийн сонголтууд ч тэнд чөлөөтэй худалдаалагдаж байна. Ийм нөхцөлд үнэ болон сонголтын асар том ялгаа бий болгоод байхад хууль бус худалдаа өсөхгүй гэж хэлэх нь зах зээлийн үндсэн логикийг үгүйсгэж байгаа хэрэг юм.

Хамгийн сонирхолтой нь, өнөөдөр Монголын зах зээл дээр хэдийнэ бий болсон 8 тэрбум төгрөгийн бүртгэлгүй худалдааг тайлбарлаж чадахгүй атлаа маргааш үүнээс хэд дахин том эрсдэл үүсэхгүй гэж итгэлтэй ярьж байгаа явдал. Хэрэв төр өнөөдөр байгаа далд худалдааг ч хянаж чадахгүй байгаа бол маргааш татвар 5-10 дахин өсч, амт үнэрүүд хориглогдсон нөхцөлд бий болох шинэ хар захыг яаж хянах юм бэ?

Монголын бодлогыг Монголын бодит нөхцөлөөр боловсруулах ёстой болохоос биш гаднын зөвлөхийн онолоор боловсруулах ёсгүй. Хилийн нөхцөл өөр, эдийн засгийн бүтэц өөр, хяналтын чадавх өөр, зах зээлийн орчин өөр байхад бусдын онолыг шууд хуулж хэрэгжүүлэх нь бодлого биш. Харин эрсдэл юм.

Өнөөдөр Монгол Улсад бүртгэлгүй, татваргүйгээр сар бүр 8 тэрбум төгрөгийн TEREA худалдаалагдаж байгаа нь контрабанд бодитой оршин байгааг харуулж байгаа хамгийн том нотолгоо. Үүнийг хараагүй мэт дүр эсгээд "татвар өсөхөөр контрабанд үүсдэггүй" гэж ярих нь бодит байдлыг үгүйсгэж байгаа хэрэг. Харин бодит байдал бол эсрэгээрээ ярьж байна.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Вашингтон хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа Цагаан ордноос гаргасан албан ёсны баримт бичигт дурдсанаар БНХАУ 2027 болон 2028 онд АНУ-аас жил бүр багадаа 10 сая тонн нүүрс худалдан авахаар амлалт өгчээ. Энэ нь хоёр улсын хоорондох худалдааны зөрчлийг намжаах чиглэлд хийгдсэн томоохон алхам юм.

Sep 29, 2026

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ