2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 8
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 11


Конго улсад бүртгэгдсэн Эбола вирусийн халдварын тохиолдол 2,011-д хүрч, үүнээс 754 хүн нас барсан болохыг Засгийн газрын хамгийн сүүлийн үеийн тоо баримт харуулж байна. Энэ нь түүхэн дэх хамгийн хурдацтай тархаж буй халдварын дэгдэлт болоод байна.
Associated Press
Конго улсад Эбола вирусийн батлагдсан тохиолдол 2,011-д хүрч, амиа алдсан хүний тоо 754 болсон талаар тус улсын Засгийн газраас албан ёсоор мэдээллээ. Эрх баригчдын зүгээс үүнийг түүхэнд бүртгэгдсэн хамгийн хурдацтай тархаж буй эболагийн дэгдэлт хэмээн тодорхойлж байна.
Тус бүс нутгийн хамгийн том эмнэлэг болох Буниагийн ерөнхий эмнэлгийн (Bunia General Hospital) эрүүл мэндийн ажилтнууд цалин хөлсөө аваагүйн улмаас Лхагва гаригт ажил хаялт зарлалаа. Энэхүү эмнэлэг нь халдварын голомтын төвд байрладаг бөгөөд эмч, ажилтнууд эмнэлгийн үүдийг хаан хаалт тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд маш хүнд, аюултай нөхцөлд ажиллаж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар ч нөхөн олговор, цалин хөлс аваагүй гэж мэдэгджээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр дэгдэлт эхэлснээс хойш эрүүл мэндийн 100 гаруй ажилтан халдвар авсан байна.
Тус улс өнгөрсөн 5-р сарын 15-ны өдрөөс хойш эбола вирусийн ховор төрөл болох Бундибугёо (Bundibugyo) вирусээр үүсгэгдсэн халдварын эсрэг тэмцэж байна. Одоогийн байдлаар нийт 753 өвчтөн эмнэлэгт тусгаарлагдан хэвтэж байгаа бол 366 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан гэж Конго улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Гэсэн хэдий ч халдвартай хүмүүсийн хавьтлыг мөшгөх ажил маш хангалтгүй байгаа бөгөөд одоогоор илэрсэн хавьтагчдын ердөө 67%-ийг л хяналтад аваад байна. Халдварын тархалт эрүүл мэндийн байгууллагуудын хяналт болон тандалтын хурдаас хавьгүй илүү хурдтайгаар тэлсээр байна. ДЭМБ-ын мэдээлснээр, шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын 80% нь халдвар дамжих тодорхойгүй сувгуудаас үүсч байна.

Хариу арга хэмжээ авахад тулгарч буй гол бэрхшээлийн нэг нь эрүүл мэндийн байгууллагууд халдварыг анх тараасан "Тэг өвчтөн"-ийг (Patient zero) одоог хүртэл тогтоож чадаагүй байгаа явдал юм. Үүнээс гадна дараах хүчин зүйл нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Үүнд, зэвсэгт мөргөлдөөний улмаас иргэд олноор дүрвэж байгаагаас гадна уул уурхайн салбартай холбоотой шилжилт хөдөлгөөн нь халдвартай хүмүүсийн хавьтлыг илрүүлэхэд асар том саад болж байна.
ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын албаны дарга, доктор Чикве Ихеквеазугийн хэлснээр шинээр бүртгэгдсэн нас баралтын ихэнх нь эмнэлэгт хүрч тусламж авч чадалгүй, өөрийн амьдардаг орон нутаг, гэртээ нас барч байна.
Санхүүжилтийн хомсдол, эмнэлгийн төвүүд рүү чиглэсэн зэвсэгт халдлага, зүүн Конго дахь иргэний мөргөлдөөн болон нутгийн иргэдийн эрүүл мэндийн ажилтнуудад үл итгэх байдал нь сөргөөр нөлөөлж байна.
Итури мужийн дэгдэлт өндөртэй өөр нэг хот болох Рвампара дахь Эбола эмчилгээний төвийн олон арван ажилтан цалин, урамшуулал олгоогүйн улмаас Даваа гаригт ажил хаясан байна. Тэд Мягмар гаригт Засгийн газартай тохиролцоонд хүрч, 72 цагийн дотор цалинг нь олгох амлалтын дор ажилдаа эргэн оржээ. Гэвч зарим ажилтны хэлснээр тэд халдвар дэгдэж эхэлсэн анхны өдрөөс хойш нэг ч төгрөгийн цалин аваагүй байна.
Тулгарч буй бас нэг том хүндрэл бол Бундибугёо вирусийн эсрэг батлагдсан вакцин эсвэл эмчилгээ байхгүй байгаа явдал юм. Өмнө нь Конгод гарч байсан 16 удаагийн дэгдэлтийг үүсгэсэн Заир (Zaire) вирусийн эсрэг тусгай вакцин байдаг бол энэ удаагийн вирусийн хувьд тийм боломж алга байна. Одоогийн байдлаар Итури мужид эболагийн эсрэг хоёр төрлийн туршилтын эмчилгээг нэвтрүүлэх судалгааны ажил эхлээд байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 8
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 11