НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

18 цагийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанк М банкны хувьцаа эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк М банкны хувьцааны 15 хувийг эзэмших бөгөөд энэ нь зөвхөн хоёр улсын хоорондох хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон улсын технологи, инновац, дэлхийн тэргүүлэгч банкны сайн туршлагыг нэвтрүүлж, дижитал банкны хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна.

КакаоБанк нь дэлхийн шилдэг таван дижитал банкны нэг төдийгүй өдгөө 27 сая гаруй харилцагчтай, хөрөнгийн хэмжээ нь 60 тэрбум ам.доллар орчимд хүрсэн, БНСУ-ын хамгийн том бүрэн дижитал банк юм. КакаоБанк Зүүн Өмнөд Азийн орнуудтай стратегийн түншлэлээ өргөжүүлж, технологи, инновацын экосистемийг бий болгох зорилгоор Тайландын BankX, Индонезийн Superbank зэрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд Төв Азид хийх тэлэлтийнхээ гол гүүр болгож Монгол Улсын цор ганц бүрэн дижитал М банкийг сонгон стратегийн түншлэл хийж байна. Энэ нь КакаоБанкны олон улсад хийсэн гурав дахь томоохон стратегийн түншлэл юм.

М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “М банк КакаоБанктай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр бидний хувьд урт хугацаанд илүү тогтвортой, найдвартай банк болж, санхүүгийн чадавхаа илүү бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээл бидний урт хугацааны өсөлт, найдвартай үйл ажиллагаанд итгэж, стратегийн түвшинд үнэлж чадлаа гэж харж байна. Мөн Монгол Улсад иргэдэд зориулсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гаднын банк хувьцаа эзэмшигч болон орж ирж буй анхны тохиолдол болж байна. Цаашид ч бид олон улсын зах зээлд чиглэсэн хамтын ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, монголын банк санхүүгийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байх болно” гэж хэлэв.

КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг “Бид Монголын анхны бүрэн дижитал банк болох М банктай стратегийн түншлэл тогтоож, дэлхийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаадаа туйлын баяртай байна. Бид хоёр компанийн дижитал санхүүгийн чадавхыг нэгтгэснээр Солонгосын санхүүгийн салбарын /K-Finance/ давуу тал, олон улсын өрсөлдөх чадварыг харуулсан, дэлхийн зах зээлд танигдах шинэ боломжийг бий болгохыг зорьж байна” гэж хэллээ.

БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк М банкны хувьцаа эзэмшигч болсноор олон улсын зах зээл, технологи, инновацын экосистемд нэгдэж, харилцаа холбоогоо тэлэх, иргэд, жижиг, дунд хувиараа бизнес эрхлэгчдэд илүү хүртээмжтэй, нээлттэй бүтээгдэхүүн үйлчилгээ, уян хатан нөхцөлийг санал болгох зэрэг иргэд болон бизнесийн харилцагчдад хил дамнасан олон боломж нээгдэх юм. Мөн КакаоБанк БНСУ-ын санхүүгийн хүртээмжийг дэмжих, ялангуяа дунд болон бага зээлийн түүхтэй, зээлийн түүхгүй харилцагчдад чиглэн хэрэгжүүлсэн өргөн хүрээний туршлагадаа үндэслэн зээлийн эрсдэлийн удирдлагын систем бүхий шинэлэг, уян хатан зээлийн онооны системийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар төлөвлөж байна.

КакаоБанкны талаар дэлгэрэнгүйг: https://www.kakaobank.com/

М банкны талаар дэлгэрэнгүйг: https://m-bank.mn/

Шинэ үеийн дижитал банканд нэгдэх

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

АПУ ХК Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 25 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү санхүүжилтээр “Үйлдвэрийн Хаягдал Ус цэвэрлэх байгууламж”, “Хаягдал шаар, хөрөнгө боловсруулах үйлдвэр” болон “Зүүн бүсийн автомат агуулах” гэсэн Тогтвортой хөгжлийн стратегийн өндөр ач холбогдол бүхий гурван том бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх юм.

Nov 17, 2026

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ