НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

1 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлтэй танилцаж, инфляцыг бууруулах, мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах, Төв банкны алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Уулзалтад Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нар оролцов.

2026 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 13.4 хувьд хүрээд байна. Эдийн засаг 7.6 хувиар өссөн хэдий ч өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж буйг Ерөнхий сайд онцоллоо. Сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц Монголбанкны зорилтот түвшинд ердөө таван жил л хүрсэн тул үнийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв, мөнгөний бодлогын уялдааг нэн даруй сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр тэмдэглэв.

Монголбанкны танилцуулснаар, төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012–2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэхүү алдагдал үүсэхэд 2012 оноос хойш Төв банкнаас хэрэгжүүлсэн нийт 15.8 их наяд төгрөгийн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд (ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, "Сайн" хөтөлбөрүүд зэрэг) голлон нөлөөлсөн байна.

Энэхүү хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас жил бүр 1.5 их наяд төгрөгийн, 25 жилийн хугацаатай тусгай үнэт цаас гарган Монголбанканд эзэмшүүлэх саналыг Ерөнхий сайд дэмжлээ. Уг үнэт цаас нь эхний таван жилд (2027–2031 онд) үндсэн болон хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх тул улсын төсөвт шууд ачаалал үүсгэхгүй юм. Хэрэв энэ арга хэмжээг авахгүй бол 2032 оноос инфляцын нөлөөгөөр төсвийн урсгал зардал жилд дунджаар 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй бол тусгай үнэт цаас гаргаснаар уг зардлыг жилд 0.5 их наяд төгрөг байхаар тооцжээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Учрал дараах чиглэлүүдийг өглөө. Нэгдүгээрт, Монголбанкаар дамжуулан төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхийг хуулиар хориглох, төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах төслийг Сангийн яам, Монголбанк хамтран боловсруулах. Хоёрдугаарт, Монголбанк валютын зах зээл дэх шууд оролцоогоо үе шаттай бууруулж, зах зээлийн зохицуулагчийн үүрэгт шилжих. Гуравдугаарт, төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг (өмнө нь уг хязгаараас давсан алдагдал 12.6 их наяд төгрөгт хүрээд байсан) Засгийн газар цаашид чанд мөрдөж ажиллахыг мэдэгдлээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанк М банкны хувьцаа эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк М банкны хувьцааны 15 хувийг эзэмших бөгөөд энэ нь зөвхөн хоёр улсын хоорондох хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон улсын технологи, инновац, дэлхийн тэргүүлэгч банкны сайн туршлагыг нэвтрүүлж, дижитал банкны хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна.

Nov 18, 2026

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ