2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6


Хэт барууны үзэлтэй Үндэсний нэгдэл намын удирдагч Марин Ле Пен Францын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд албан ёсоор нэгдлээ. Хэрэв тэрбээр ялалт байгуулбал энэ нь Эммануэль Макроны засаглалын үеийн Францын гадаад бодлогын чиг хандлагаас бүрмөсөн ухарсан, цоо шинэ эргэлтийн цэг болох юм.
Францын давж заалдах шатны шүүхээс гаргасан гэнэтийн шийдвэр тус улсын улс төрийн тавцанд томоохон тэсрэлт хийлээ. Тус шүүх хэт барууны чиглэлийн Үндэсний нэгдэл намын удирдагч Марин Ле Пенийг Францын ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа нэр дэвших эрхийг нь нээж өгсөн байна. Ле Пен өөрөө сонгуулийн сунгаанд оролцохоо мэдэгдсэн нь түүнийг өөрийн залгамжлагч, залуу бөгөөд туршлагаар арай дутах намын дарга Жордан Барделлад халаагаа өгч магадгүй гэсэн таамгийг эцэслэн зогсоов. Үүний зэрэгцээ энэхүү алхам нь Үндэсний нэгдэл намын бодлогын мөрийн хөтөлбөр, ялангуяа эдийн засгийн асуудлууд руу чиглэсэн үндсэн чиг баримжааг улам бүр баталгаажуулж байна.
Өмнө нь буюу 2025 онд Ле Пенийг Европын холбооны хөрөнгө мөнгө, санг зориулалтын бусаар ашигласан, завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай гэж үзэн, дөрвөн жилийн хорих ял оноож байсан билээ. Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс түүнийг буруутай гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч оноосон ялын хугацааг нь хөнгөлж, төрийн алба хаших болон сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан хоригийг цуцалсан байна. Одоогийн байдлаар тэрбээр шүүх ажиллагаагаа үргэлжлүүлж, уг шийдвэрийг дахин эсэргүүцэн давж заалдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу зүүх ёстой болсон цахим гавтайгаа сонгуулийн кампанит ажлаа өрнүүлэх шаардлагатай болж байна.
Олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль нь одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макроны арван жил үргэлжилсэн бүрэн эрхийн хугацааг эцэслэх юм. Түүний засаглалын он жилүүд Транс-Атлантын харилцааны хурцадмал байдал, Орос-Украины дайн, эдийн засгийн хямрал болон дотоод дахь олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийн дунд өнгөрсөн билээ. Энэ хугацаанд түүний нам болон улс төрийн төв байр суурьтай бусад хүчнүүд нэлээд суларч, олон нийтийн дэмжлэгийг татах чадвар нь буурсан байна. Гэсэн хэдий ч Ле Пэнд ч бас өөрийн гэсэн сорилтууд бий. Үүний нэг нь түүний эцэг бөгөөд Үндэсний нэгдэлнамыг үндэслэгч, дуулиант улс төрч Жан-Мари Ле Пений үлдээсэн сөрөг өв болон улс төрийн “ачаа тээш” юм.
Макрон анх Францын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхний бүрэн эрхийн хугацаа эхлээд удаагүй байх үетэй давхацсан. АНУ-ын удирдагчтай харилцахад амаргүй, төвөгтэй байсан ч тэрбээр Францын гадаад бодлогын тогтвортой байдлыг хадгалж, АНУ Парисын уур амьсгалын хэлэлцээр болон Ираны цөмийн гэрээнээс гарах шийдвэр гаргах үед нөхцөл байдлыг зохицуулж чадсан. Харин Трамп дахин засагт гарсан нь Макронд илүү том сорилтуудыг бий болгосон юм. Украиныг дэмжихээ зогсоох, Европоос цэргээ татах, тэр байтугай Гренландыг нэгтгэх тухай Трампын сүрдүүлгүүдийн эсрэг Макрон ганцаараа ажиллахаас өөр аргагүйд хүрсэн. Энэ хугацаанд Францын түүхэн хэлхээ холбоо, ашиг сонирхол бүхий Ойрхи Дорнодын бүс нутаг дайны галд автсан юм. Дэлхийн тавцанд Францын нөлөө буурч байсан ч Макрон өөрийгөө олон улсын улс төрд чухал шийдвэр гаргагч хэмээн харуулахыг хичээж, Африкийн хуучин колони орнуудаас Францын цэргийн хүчийг үе шаттайгаар татаж байх явцдаа ч өөрийн хүч чадлыг харуулахыг эрмэлзэж байв.
Хэрэв Марин Ле Пен ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ нь Макроны олон улсын харилцаанд баримталж байсан бодлогыг үгүйсгэж, Францын сүүлийн арван жилийн гадаад бодлогоос бүрмөсөн ухарсан хэрэг болно. Түүний нам эртнээс “систем болон тогтсон дэг журмын эсрэг” хөдөлгөөн гэдгээрээ танигдсан бөгөөд энэхүү үзэл баримтлал нь гадаад бодлогод нь ч тусгалаа олдог.
Макрон Европын холбоог тууштай дэмжигч бол Ле Пен нь Евроскептик бөгөөд Франц улсыг НАТО-гийн цэргийн нэгдсэн командлалаас гаргахыг уриалдаг. Мөн Макрон Оросоос ирж буй аюул заналыг тодорхойлж, НАТО-гийн цөмийн тогтоон барих хүчийг “европжуулах” санаачилгыг дэвшүүлж байсан бол Ле Пен Оросын эсрэг хориг арга хэмжээнд хориг тавьж, Украинд үзүүлэх тусламжийг хязгаарлах магадлал өндөр байна.
Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны тааварлашгүй байдлын дунд Макрон Европын хүрээнд “стратегийн бие даасан байдал” гэсэн Францын алсын харааг урагшлуулахаар ажиллаж, өөрийн улсыг Европын байгалийн удирдагч хэмээн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэсэн хэдий ч Европын олон холбоотнууд Францын энэхүү алсын хараанд эргэлзэж байсан бөгөөд Ле Пений удирдлага дор үүнийг бүрмөсөн үгүйсгэх магадлалтай юм.
Макрон 2027 оны сонгуулиар улс төрийн чиг баримжаа эрс өөрчлөгдөхөөс сэргийлж, Францын цөмийн тогтоон барих хүчийг европжуулах зэрэг зарим санаачилгуудаа урьдчилан хамгаалахаар оролдож эхэлсэн. Гэвч НАТО доторх хариуцлагаа хуваалцах, тус холбоог европжуулах зэрэг бусад ажлууд сонгууль болох үед үргэлжилж байх тул сонгуулийн үр дүн тэдгээрт шууд нөлөөлнө. Францын Европ болон дэлхийд үзүүлэх үүрэг ролийг харгалзан үзэж, Европын Төв Банкны ерөнхийлөгч Кристин Лагард сонгуулийн өмнөх мэтгэлцээнүүдэд Европын байр суурийг хамгаалах үүднээс бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө албан тушаалаа өгч магадгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэдийгээр тэрбээр өөрөө сонгуульд нэр дэвших тухай цуурхлыг үгүйсгэсэн ч энэ нь асуудал ямар түвшинд хүрснийг илтгэж байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард зүүн жигүүрийн намын удирдагч Жан-Люк Меланшон сонгуулийн сунгаанд нэгдсэн. Намрын улиралд сонгуулийн кампанит ажил идэвхжих тусам бусад нэр дэвшигчид ч өөрсдийн албан ёсны мэдэгдлийг хийх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч Ле Пений “Үндэсний нэгдэл” нам ялалт байгуулах, эсвэл наад зах нь сонгуулийн хоёрдугаар шатанд шалгаран үлдэх хамгийн өндөр магадлалтай байна.
Ле Пен шүүх ажиллагаатайгаа зэрэгцэн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байгаа нь тогтсон систем, эрх баригчдаас залхсан олон нийтийн дунд түүнийг “системийн эсрэг” тэмцэгч гэсэн дүр төрхийг нь улам бүр тодотгож өгч байна. Мөн энэ үйл явдал нь Францын олон иргэдийн хувьд шүүх засаглал, шударга ёсны асуудал анхаарлынх нь төвд байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.
Барууны бусад орнуудын адил Франц улс улам бүр туйлширч байгаа бөгөөд энэ нь хэт барууны болон хэт зүүн жигүүрийн намуудад ашигтай нөхцөлийг бүрдүүлж байна. Намрын кампанит ажлын гол сэдвүүд нь дэлхийн бусад орнуудад өрнөж буй асуудлуудтай ижил байх бөгөөд үүнд инфляци, худалдан авах чадвар, хил орчмын хяналт, дүрвэгсдийн урсгал, батлан хамгаалахын зардал болон нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн хоорондох тэнцвэрийг олох зэрэг олон нийтийг түгшээсэн асуудлууд давамгайлах болно.
Ле Пен 2027 оны сонгуульд нэр дэвшихээ зарласан нь Францын сонгуулийн дүр зургийг улам “хурц” болгож, Макроны төлөөлж буй уламжлалт, тогтсон улс төрийн хүчний эсрэг хэт барууны болон хэт зүүн жигүүрийнхэн тэргүүлэгчээр тодорч ирлээ.
Тэд бодлогын хувьд асар том зөрүүтэй ч “Франц хүн гэж хэн бэ”, “Хэнийг франц хүн гэж үзэх вэ” гэдэг дээр өөр өнцгөөс ч гэсэн ижил төстэй популист сэдвүүдийг ашиглаж байна.
Францын ойрын түүхэнд тохиолдож байсанчлан “Үндэсний нэгдэл” нам сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарсан ч цагаачлал, үндэсний ижилсэл зэрэг асуудлуудад баримталдаг үзэл баримтлалаас нь цэрвэсэн Францын олонх сонгогчдын саналаар ялагдал хүлээх магадлал байсаар байна. Гэсэн хэдий ч Ле Пений нэр дэвшилт болон сонгуульд үзүүлэх амжилт нь урьдчилан тааварлахын аргагүй Трампын засаглал, мөн өмнөд болон зүүн жигүүртээ дайны галтай нүүр тулж буй Европ болон НАТО-гийн холбоонд дахин нэг томоохон дарамт, сорилтыг нэмж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6