
Сөргөлдөөнөөс санамж бичиг хүртэл!
АНУ болон Иран улсын хоорондын харилцаа олон жилийн турш олон улсын геополитикийн хамгийн тогтворгүй, эрсдэлтэй цэгийн нэг байсаар ирсэн. Ялангуяа сүүлийн саруудад Ойрхи Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөн, Хормузын хоолойн бүслэлт болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаас үүдэн хоёр улс шууд цэргийн мөргөлдөөний хэмжээнд хүрээд байв. Тэгвэл энэхүү хурцадмал байдлыг намжаах зорилготой АНУ-Иран талууд яриа хэлцлийн шатанд асуудал өрнүүлж байна.























