2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11


Женко.Баттулга хуучны шигшээ багийн тамирчдаа талбай дээр жагсааж, өөрөө утасны цаанаас Оюутолгойн эсрэг пост, постеруудыг шейрлэсэн шигээ сууж байна. Тэрбээр 10 жилийн өмнө Тавантолгой дээр ашигласан технологио Оюутолгой дээр хэрэглэхээр шийдсэн нь нэн ойлгомжтой болсон. Товчхондоо, нүүрсний мафийнхан зэсийн мафи болох сценарийн дагуу үйл явдал Монголд ид өрнөж байна.
Л.Оюун-Эрдэнийн Харвардын бүлэглэл болох О.Батнайрамдал, Б.Солонгоо, Э.Баясгалан нар эхлээд Оюутолгойн эсрэг лайваар өдөр өнжихгүй олны тархийг угаасан. Нэг ёсондоо Женкогийн жагсагчид талбай дээр гарч ирэх хөрс суурийг Л.Оюун-Эрдэнийн харвардистууд бэлдэж өгсөн хэрэг. Энэ нь илбэт цурхайн (РЦНК-ийн) тушаалаар, экс Ерөнхийлөгчийн санхүүжүүлсэн, Л.Оюун-Эрдэнийн найруулсан Оюутолгой гэх олон ангит драмын эхний хоёр үзэгдэл байв.
Гуравдугаар анги нь өмнийн говьд үргэлжилж, өнөөдөр Оюутолгойн зэсийн экспорт тасалдахад хүрлээ. Үүний хариуцлагыг мэдээж, цаад эзэд нь хүлээхгүй. Зам хаасан нөхдүүд хуулийн өмнө дуудагдана. Хамгийн хоржоонтой нь, хулхи эх орончдын үгэнд хууртаж суугаа ард иргэд төлөөсийг нь төлнө.
Нэг.
Экспортын гол судас болсон замыг хааснаар Монгол Улс нэг өдөрт ₮4.3-5 тэрбумын орлогоо алдаж байгааг Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням хэлжээ. Уул уурхайн салбар өнөөдөр улсын төсвийн 31%, ДНБ-ийн 27%, нийт экспортын 95%-ийг бүрдүүлдэг. Эдгээр тоонууд үнэн хэрэгтээ, монголчууд хэдэн малынхаа буянаар биш зэс, нүүрсний орлогоор амьжиргаагаа залгуулдгийг харуулсан үзүүлэлт юм.
Оюутолгой төслийн өгөөжийг маш ойлгомжтойгоор тайлбарлавал тэнд ажилладаг 17 мянган хүнийг гэр бүлтэй нь тэжээдэг. 700 ханган нийлүүлэгчийг ажлын байраар хангадаг. Ахмад настан, айлын хүүхдийн мөнгийг бүрдүүлж өгдөг, манай улсын топ 5 татвар төлөгчийн нэг. Яваандаа зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийн 4 дэх том уурхай болно. Тэр хэрээр Монголын төсөвт төвлөрөх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.
Хэдийгээр Монгол ардчилсан улс мөн боловч, энэ нь хэн нэгэн хуулиас гадуур дур зоргоороо авирлах, төртэйгөө тэрсэлдэх эрхтэй гэсэн үг биш. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдэг хуулийн хүрээнд үгээ хэлж, үзэл бодлоо хамгаалахыг хэлнэ. Түүнээс хуулийг давж задарч болохгүй. Энэ тохиолдолд төр төмөр нүүрээ харуулах ёстой.
Зэсийн экспортыг зогсоох нь дан ганц Рио Тинтог хохироож буй юм биш ээ. Үүний ард Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлого, валютын урсгал, цаашлаад тусгаар улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдал хөндөгдөж байна. Тэгэхээр энэ хэргийн цаад эздийг, гол санхүүжүүлэгчдийг, учир холбогдлыг цагдаа, тагнуул, АТГ заавал шалгаж тогтоох ёстой болж байна.
Экспорт зогсвол татвар зогсоно. Татвар зогсвол төсөвт орох мөнгө тасарна. Төсөв тасарвал эмч, багш, цэрэг, цагдаа нарын цалинг цагт нь тавьж чадахгүй болно. Тэтгэвэр, тэтгэмж ч хүндэрнэ. Иймээс экспортын замыг хааж буй нь эх орныхоо эрх ашгаас урвасан чанга хатуу ялтай эрүүгийн гэмт хэрэг. Гэхдээ бодит үнэн нь иргэдийг хөлсөлсөн, турхирсан Женко.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар шоронд орохгүй.
Хоёр.
Төрийн төмөр нүүр гэдэг нь үндсэндээ иргэдийн хуулийн хүрээнд ажиллаж, амьдарч, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахыг хэлнэ. Хуулиас давж, улс орноо тонодог, луйварддаг, эх орныхоо эрх ашгийн эсрэг гадныхны гар хөл болдог хүмүүстэй хатуу хариуцлага тооцохыг бас хэлнэ.
Монголчууд төр төмбөгөр, ёс ёмбогор гэж хэлэлцдэг. Энэ нь хэн ч байсан хуульд захирагдах, хууль хэнд ч ижил тэгш үйлчлэх тухай юм. Төрийн гол үүрэг нь хууль боловсруулж, батлаж, баталсан хуулиа сахиулах.
Тэр утгаараа хэн нэгний улс төрийн ашиг сонирхлын дагуу аль нэг бүлэглэлийн зохион байгуулалттай, тодорхой санхүүжилттэй акц улс орны эдийн засгийн амин судас болсон экспортын үйл ажиллагааг саатуулж байхад төр ажиглагчийн байр сууринаас хандаж болохгүй .
Үндсэн хуульд заасан эрхээ хэтрүүлж, Үндсэн хуулийн эсрэг үйлдэл гаргасан хэн боловч хуулийн хүрээнд шалгуулах ёстой. Гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага тооцох ч ёстой. Ингэж байж л хувь хүний биш хуулийн засаглал тогтоно.
Гурав.
Монголд өрнөж буй Оюутолгойн эсрэг акцийн ар дахь гол улс төр юу вэ. Хамгийн чухал асуулт энэ. Нэгдүгээрт, Удоканы орд. Удоканы төсөл сүүлийн жилүүдэд олон улсын хориг арга хэмжээнээс шалтгаалан тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын хомсдолд орсон бол Оюутолгой төсөл гүний уурхайн үйлдвэрлэлээ амжилттай эхлүүлж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хоёулаа дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч болох БНХАУ-ын хилтэй ойрхон оршдог. Оюутолгой Гашуунсухайт боомтоор шууд хиллэдэг бол Удоканы орд Сибирийн төмөр замаар дамжин Хятадын зүүн хойд муж руу бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой.
Зэсийн нөөцөөрөө Оюутолгой дэлхийд 4-т, Удокан 5-д ордог. Иймээс Оюутолгойн гол өрөлдөгч бол “Эрдэнэт” үйлдвэр биш, Оросын Удокан юм.
Хоёрдугаарт, Оросын хөнгөн цагааны олборлогч Русал нь Рио Тинтогийн эсрэг 104.75 тэрбум рублийн нэхэмжлэл Калининград мужийн шүүхэд гаргасан. Оросууд маргааныхаа төлбөрт канадчуудаас Оюутолгой төсөл дэх хувийг нэхсэн тухай Москвагийн хэвлэлүүдээр өнгөрсөн өвөл цацагдсан билээ. Улмаар Калининград мужийн шүүхийн шийдвэр Рио Тинтогийн эсрэг талд гарсан. Русалын эзэн нь Путины гол хамсаатан Олег Дерипаска. Москвагийн олигархи Олег Дерипаска болон Улаанбаатарын олигархи Х.Баттулга нарын хувьд Орос-Монголын геополитикийн болон дэд бүтцийн томоохон ашиг сонирхол нэгтэй хүмүүс гэгддэг. Тэдний геополитикийн эрх ашиг энэ удаад Оюутолгойг онилжээ гэж уншигдаж харагдаж байна.
Тэгэхээр Монголыг хорлосоор ирсэн, хорлохоор шийдсэн улстөрчид, тэдний гар хөлүүдэд төр төмөр нүүрээ харуулах болсоон!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 17
2026 оны 6-р сарын 18
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11