НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ
АНАЛИЗ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

1 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Оросын газрын тос боловсруулах хэмжээ өдөрт 3.8 сая баррель болж, 20 гаруй жилийн доод түвшинд хүрчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бензиний үйлдвэрлэл 20 орчим хувиар, дизель түлшний үйлдвэрлэл бараг 30%-иар буурсан байна.

Хамгийн сүүлд 10-р сарын 30–31-нд Самара мужийн Новокуйбышевск хот болон Башкортостаны нийслэл Уфа хотын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроны халдлага болж, гал гарсан байна.

Шри Ланкад шатахууны нийлүүлэлт тасалдаж, хувийн компаниуд үнээ нэмэв

Шри Ланкад шатахуун авах гэсэн жолооч нар түгээх станцуудын гадна урт дараалал үүсгэж, зарим станцад бензин, дизель түлш тасалдах болжээ. Үүний зэрэгцээ хувийн компаниуд бензиний үнийг нэмэгдүүлсэн нь иргэдэд хүндээр тусаж байна.

Тус улсын хувийн шатахуун нийлүүлэгч компаниуд үнийн өсөлтөөс шалтгаалан нийлүүлэлтээ танажээ. Тухайлбал, Lanka IOC компани 2-р сарын түвшинтэй харьцуулахад автомашины дизель түлшний нийлүүлэлтээ 45%-иар, Sinopec компани 66%-иар бууруулсан байна.

Мөн 10-р сарын 26-нд Lanka IOC болон Sinopec компаниуд 95 октантай бензиний литр тутмын үнийг 475 рупиэс 495 рупи болгон нэмэгдүүллээ. Харин төрийн өмчит корпорацийн ижил төрлийн бензиний үнэ 475 рупи хэвээр байна.

Филиппинд шатахууны үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд дарамт учруулж байна

Филиппинд энэ оны 2-р сараас хойш бензиний үнэ 68.3%-иар өсч, нийтийн тээврийн жолооч нар болон зорчигчдын хувьд санхүүгийн дарамт нэмэгдэж байна.

Аль-Жазира агентлагийн мэдээлснээр, Манила хотын нийтийн тээврийн зарим жолоочийн өдрийн орлого оны эхэнд 10 орчим ам.доллар байсан бол 9-р сарын сүүл гэхэд 5 ам.доллароос бага болж буурсан байна. Шатахууны үнийг бууруулах, тээврийн салбарт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг шаардсан жолооч нар ажил хаялт хүртэл зохион байгуулжээ.

Шатахууны зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор 9-р сарын 28-наас нийтийн тээврийн хэд хэдэн төрлийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүллээ.

Үнийн өсөлт хэрэглэгчдийн сонголтод ч нөлөөлж эхэлжээ. 2026 оны эхний найман сард Филиппинд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины бүртгэл өмнөх оны мөн үеэс 130%-иар өсч, 67 мянга давсан байна. Гэхдээ автомашинаа солих боломжгүй, нийтийн тээврээс хамааралтай иргэд болон шатахуунаар ажилладаг жолооч нарт үнийн өсөлтөөс үүдсэн дарамт хэвээр байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нүүрсний сонсголтой холбоотой Х.Нямбаатарын мэдээлэлд нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Х.Нямбаатар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч 2023 оны цагаан сарын дараа надад болон өөрт нь цуг байж байгаад Нүүрсний сонсголд Голомтыг та нар ярихгүй шүү гэж хатуу анхааруулсан” гэж илт худал гүтгэлэг ярьжээ.

Nov 1, 2026

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

Зэсийн экспортын $300 саяын тасалдал: Ханшийн дарамт, төсвийн алдагдал

Зэсийн экспортын $300 саяын тасалдал: Ханшийн дарамт, төсвийн алдагдал