НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Зэсийн экспортын $300 саяын тасалдал: Ханшийн дарамт, төсвийн алдагдал
АНАЛИЗ

Зэсийн экспортын $300 саяын тасалдал: Ханшийн дарамт, төсвийн алдагдал

2 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Гашуунсухайт боомт дээр үүссэн тээвэр, логистикийн саатал ердөө 14 хоног үргэлжлэхэд л манай эдийн засагт $300 саяын экспортын орлого тасалдлаа. Хэдийгээр энэ нь Оюутолгой гэх ганц компанийн асуудал мэт харагдавч, үндсэндээ Монгол Улсын эдийн засагт том эрсдэл дагуулж болзошгүй байна.

ДОЛЛАРЫН ХОМСДОЛ БА ХАНШИЙН ДАРАМТ

Уул уурхайн салбар, тэр дундаа зэс болон нүүрсний экспорт нь манай гадаад валютын урсгалын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Тиймээс ам.долларын амсар багасах төдийд эдийн засаг дахь шок нэмэгдэнэ. Мэдээж, Монголбанк зах зээлийн шокийг зөөлрүүлэх зорилгоор гадаад валютын албан нөөцөөсөө интервенц хийх шаардлагатай тулгарах ч энэ нь урт хугацааны шийдэл болж чадахгүй.

Экспортын бодит орлого тасалдсан үед валютын нөөц хязгаарлагдмал хугацаанд л дэмжлэг үзүүлэх тул богино хугацаанд буурах эрсдэлтэй. Ийнхүү долларын хомсдол гүнзгийрэхэд арилжааны банкууд болон валлют арилжааны цэгүүд дээр ханш өсөх бодит дарамт үүсэх нь гарцаагүй юм.

Ханш суларсны шууд төлөөсийг иргэд төлдөг. Гадаадаас импортолж буй өргөн хэрэглээний бараа, шатахуун, эм тариа, үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ шууд өсөж, дотоодын инфляцыг хөөрөгдөнө. Үүний үр дүнд иргэдийн бодит орлого, худалдан авах чадвар буурах гол шалтгаан болж байна.

Үүнээс гадна, Засгийн газар болон томоохон аж ахуйн нэгжүүдийн гадаад өрийн үйлчилгээ, төлбөр тооцоонд шаардагдах ам.долларын нөөцийг бүрдүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй. Зах зээлд "ханш өснө" гэсэн психологи хүлээлт тогтвол ААН-үүд валютаа нөөцлөх, иргэд хадгаламжаа ам.доллар руу шилжүүлэх хандлага нэмэгдэж, хомсдолыг улам хурцатгана.

2027 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БА ГИНЖИН УРВАЛ

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ төлөвлөсөн 3.0 сая тонноос 1.9 сая тонн болон буурснаар 2027 оны төсөвт томоохон дарамт үүсэх нь тодорхой боллоо. Улсын төсвийн нийт орлогын багтаамжийг АМНО, ААН-ийн орлогын албан татвар зэрэг уул уурхайн салбарын бүрдүүлбэр нуруундаа үүрдэг. Зэсийн баяжмалын экспорт төлөвлөгөөнөөсөө 35-40 орчим хувиар бага түвшинд гацаж байгаа нь төсвийн орлогын урсгалыг шууд хумина.

Хятадын талын тодорхойгүй байдал удааширч, экспортын хязгаарлалт үргэлжилбэл төсвийн нийт орлого 8-12%-аар бодитоор тасалдах эрсдэлтэй. Хэрэв орлого ийнхүү тасарвал 2027 оны төсвийн нийт алдагдал суурь төлөвлөгөөнөөсөө 20-50% хүртэл нэмэгдэх аюултай байна.

Төсвийн алдагдал ийнхүү огцом тэлбэл Засгийн газар урсгал болон хөрөнгө оруулалтын зардлаа эрэмбэлж, төсөвт тодотгол хийхээс өөр аргагүйд хүрнэ. Төсвийн хөрөнгө оруулалт саарч, төрийн худалдан авалт хумигдсанаар барилга, үйлчилгээ, худалдааны салбарууд болон бусад ААН-үүдийн орлого буурна. Үүний араас НӨАТ болон бусад татварын орлого давхар тасалдах эрсдэл хаалга тогшиж байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ