НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй
АНАЛИЗ

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

2 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нүүрсний сонсголтой холбоотой Х.Нямбаатарын мэдээлэлд нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Х.Нямбаатар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч 2023 оны цагаан сарын дараа надад болон өөрт нь цуг байж байгаад Нүүрсний сонсголд Голомтыг та нар ярихгүй шүү гэж хатуу анхааруулсан” гэж илт худал гүтгэлэг ярьжээ.

Нэгт, Нүүрсний сонсгол 2023 оны 12-р сард хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд нүүрсний хулгайг хянан шалгах УИХ-ын Түр хороо 2023 оны 7-р сарын 7-ны өдөр УИХ-аас байгуулагдаж Х.Нямбаатар Түр хорооны даргаар томилогдож байсан бол тэр үед би уг Түр хорооны дарга битгий хэл гишүүнээр ч томилогдож байгаагүй. Хожим Х.Нямбаатар 2023 оны 10-р сард УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж Нийслэлийн Засаг даргаар томилогдсонтой холбоотойгоор намайг 2023 оны 10-р сарын 10-ны өдөр Түр хорооны даргаар УИХ-аас томилсон. 2023 оны цагаан сар буюу 1-3 дугаар сард би Хөгжлийн банкны хянан шалгах сонсголыг ахалж гурван сарын турш 3 үе шаттай сонсгол хийж байсан цаг үе бөгөөд юун тэр нүүрсний Түр хороо нь ч байгуулагдаагүй, Хөгжлийн банкны хянан шалгах сонсголууд ид явж байсан үе.

Хоёрт, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний сонсголтой холбоотой ямар нэг чиглэл албан ёсоор ч, албан бусаар ч өгч байгаагүй бөгөөд би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэнд ч Түр хорооноос хийгдэж буй хяналт шалгалт, нотлох баримтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй, тийм цаг зав ч байгаагүй, бид маргааш болох сонсголынхоо дүнг урьд өдрийнх нь шөнө бэлтгэдэг заримдаа өглөө нь сонсгол эхлэх гэж байхад үүрээр цагийн өмнө нэг юм дуусдаг тийм л цаг наргүй ажиллаж байсан юм. Түр хорооны хянан шалгагч, шинжээчид хянан шалгалтын нотлох баримтаа өөрсдөө хариуцан бэлтгэж, өөрсдөө Түр хорооны нээлттэй сонсголд танилцуулсан. Энд Голомтын Баясгалангийн байгуулсан нүүрсний оффтейк гэрээнүүд, шийдвэрүүд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд бүгд ШУУД эфирээр нотлох баримтаар бүтэн өдрийн турш яригдсан байдаг бөгөөд Баясгалан өөрөө оролцсон. Холбогдох линк нь байна. Үзээрэй. https://www.facebook.com/share/v/1DvAZ7B1C8/?mibextid=wwXIfr

Жич: Нүүрсний сонсголын дараа харин Х.Нямбаатар надад “Чи бол үнэхээр цөстэй, зоригтой юм байнаа. Би бол чадахгүй байсан юм байна.” гэж хэлж байсан нь үнэн. Миний хөгшин одоо бүргэд биш болжмор болж дууслаа. Жив жив гэж байхаар эх орондоо ирээ…” гэжээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

Зэсийн экспортын $300 саяын тасалдал: Ханшийн дарамт, төсвийн алдагдал

Зэсийн экспортын $300 саяын тасалдал: Ханшийн дарамт, төсвийн алдагдал