НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Шакира 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт дээр орлон тоглогч ашигласан уу?
АНАЛИЗ

Шакира 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт дээр орлон тоглогч ашигласан уу?

2026 оны 6-р сарын 18
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

www.euronews.com

Цахим ертөнцийн хэрэглэгчид Шакираг энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр орлон тоглогчтой байсан хэмээн шуугисан байна. Энэхүү цуурхал хэр зэрэг үнэний ортойг тодруулахын тулд бид бичлэгийг дахин нягталж үзлээ.

6-р сарын 11-ний Пүрэв гаригт Мехико хотноо 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн сүр жавхлант ёслолын ажиллагаа эхэлсэн билээ. Тус тайзнаа Жэй Балвин (J Balvin), Мана (Maná), Лила Даунс (Lila Downs) болон мэдээж Шакира зэрэг одод гарч дуулсан бөгөөд Колумб гаралтай тус дуучин өдгөө өөрийн экс нөхөр Жерар Пикегээс ч олон удаа ДАШТ-ий “талбай” дээр гарсан амжилтыг үзүүлээд байна.

Гэвч цахим орчинд хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь оргилуун салют ч биш, дуу хөгжим ч байсангүй.

Шоу дууссанаас хэдхэн цагийн дараа тус тэмцээний албан ёсны сүлд дуу болох "Dai Dai"-г дуулсан хүн үнэндээ Колумбын нэрт дуучин биш байсан гэх яриа олон нийтийн сүлжээгээр эрчтэй тархаж эхлэв. Нэгэн хэрэглэгч бүр: -"Энэ бол Шакира биш ээ. ‘Dai Dai...’ гэж дуулахдаа тэр яаж хөдөлгөөнөө алдаж байгааг нь хараарай. Энэ бол орлон тоглогч байна. Шакира биднийг хуурчихлаа" хэмээн бичжээ.

Цуурхлыг дэвэргэж буй хүмүүсийн үзэж байгаагаар поп одын гадаад төрх ердийнхөөсөө өөр байсан гэнэ.

Шакира талбай дээр тод шар өнгийн цамц, цагаан шорт, өндөр ултай пүүз өмсөж, нүүрэндээ аварга том бараан нарны шил зүүн гүйж гарч ирсэн юм. Мөн олон дагагчид нь түүний үсний өнгө ердийнхөөсөө арай өөр туяатай харагдаж байсныг онцолжээ. Нүүрнийх нь тодорхой хэсэг том шилний цаагуур нуугдсан, мөн шүтэн бишрэгчдийнх нь дассан дүр төрхөөс бага зэрэг өөр байсан зэрэг нь Х (хуучнаар Твиттер), ТикТок болон бусад платформ дээр цуурхал хурдацтай газар авахад хүргэв. Хэдхэн цагийн дотор интернет ертөнц түүнийг үнэхээр Шакира байсан уу, эсвэл орлон тоглогч байв уу гэдэг дээр маргаж эхэлжээ.

Одоогоор дуучны баг хамт олон энэхүү цуурхалд ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байна. Гэсэн хэдий ч талбай дээр гарч ирсэн хүн үнэхээр Шакира өөрөө байсан гэдгийг батлах нэгэн шинж тэмдэг бий.

Нэрт дуучны олон жилийн турш авхуулсан гэрэл зургуудад нь тод харагддаг духан дээрх жижиг сорви байдаг. Жишээлбэл 2026 оны 5-р сард Нью-Йорк хотноо болсон нэгэн арга хэмжээний үеэр "Associated Press" агентлагийн авсан зургуудаас үүнийг тодорхой харж болно. Тэгвэл яг энэхүү өвөрмөц сорви нь ДАШТ-ий нээлтийн ёслолын гэрэл зургуудад ч мөн адил үлдсэн байв.

Мэдээж хэрэг, нөгөөх цуурхалд дурдагдаад буй орлон тоглогч нь сая үзэгчид болон өндөр нягтралтай олон арван камерыг мэхлэхийн тулд Шакирагийн хөдөлгөөн бүрийг хэдэн сарын турш судалж, бүжиг болон үсний засалтыг нь дуурайж, бүр нүүрэн дээрх өчүүхэн жижиг сорвийг нь хүртэл ижилхэн зурж бэлдсэн байх нь онолын хувьд боломжтой.

Эсвэл тэр хүн нь ердөө л Шакира өөрөө байсан байж таарна.

Бид лав хоёр дахь хувилбарыг нь үнэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч, түүний гуалиг ташаа хэзээ ч худал хэлдэггүй шүү дээ (Those hips don’t lie).

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улсаа тонодог мафичид С.Зоригийг тонож дуусгав!

Улсаа тонодог мафичид С.Зоригийг тонож дуусгав!

Монголын ард түмний хандиваар боссон С.Зоригийн хөшөөг Х.Баттулгын МоАХ фракц шөнө дөлөөр хулгайлан, “Ардчиллын ордон”-ы өмнө аваачиж байршуулжээ. С.Зоригийн хөшөө нь улс төрийн аль нэг нам фракцын өмч биш юм. Атал УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Л.Мөнхбаясгалан “Төр нь зайлуул гэсэн, нам нь авахгүй гэсэн. С.Зориг агсны хөшөөг МоАХ авалгүй яах вэ” гэсэн нь худал үг болохыг АН-ын дарга О.Цогтгэрэл няцаасан. Тодруулбал, АН-д энэ талаар ямар нэгэн мэдээлэл, албан тоот ирээгүйг тэрбээр онцлоод, “С.Зоригийн хөшөө бол хувь хүний дурсгал биш Монголын ард түмний үнэт зүйл, итгэл найдварын бэлгэдэл” гэдгийг тодотгосон. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Монголын ард түмний хандиваар эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийн төлөөх үйл хэргийг нь хүндэтгэн босгосон С.Зоригийн хөшөөг дур мэдэн аль нэг дарга шилжүүлж болохгүй. Түүний хөшөө байх ёстой газраа үлдэх ёстой. Яаралтай буцаан, анхны байршилд нь сэргээн байршуул” гэжээ.

Aug 1, 2026

АН-ын шаардлага нь ШОГ байлаа!

АН-ын шаардлага нь ШОГ байлаа!

Сөүлийн дуулиан: AI-н хоосон хөөс хагарч, бодит хөгжлийн алхам руу чиглэв!

Сөүлийн дуулиан: AI-н хоосон хөөс хагарч, бодит хөгжлийн алхам руу чиглэв!

“Петровис”-ийн монополчлол ба Монополын эсрэг газрыг амь оруулъя!

“Петровис”-ийн монополчлол ба Монополын эсрэг газрыг амь оруулъя!

Их уншсан

“Петровис”-ийн монополчлол ба Монополын эсрэг газрыг амь оруулъя!

2026 оны 7-р сарын 30

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

2026 оны 7-р сарын 31

Люмпенизмын хараал!

2026 оны 7-р сарын 28

Женконизмын өртөг ба төлөөс I: Хятад цэрэг, танк, мухар төмөр зам, үнийн өсөлт, шатахууны хомсдол!

2026 оны 8-р сарын 3

Mongolia secures 7th UNESCO World Heritage Site

2026 оны 7-р сарын 27

Ялгаа: Казакстан гадаадын хөрөнгөөр хөгжиж, монголчууд гадны хөрөнгө оруулагчаа хөөсөөр!

2026 оны 7-р сарын 27

Улсаа тонодог мафичид С.Зоригийг тонож дуусгав!

2026 оны 8-р сарын 1

Doom loop: Алт аминд орох цаг!

2026 оны 7-р сарын 29

Элон Маск ирээдүйн тухай юу ярив!

2026 оны 8-р сарын 2

Каспийн тэнгист Ираны хөлөг онгоц руу халдлага үйлдсэн гэж Иран нь Украиныг буруутгав

2026 оны 7-р сарын 26

Согтуугаар жолоо барих санаатайгаар бусдын амийг хөнөөхтэй адил!

2026 оны 7-р сарын 26

ОХУ: Телеграмыг терроризмын хэрэгт буруутгав

2026 оны 7-р сарын 29

Орбаны дараах амьдрал: Шинэ улс төрийн эрин ба Венгрийнхний амьд үлдэх тэмцэл

2026 оны 8-р сарын 2

ДАШТ-2026: Их мөнгөний эргэлт ба эдийн засгийн нөлөө

2026 оны 7-р сарын 28

Тайваньд үзүүлэх Хятадын далайн эргийн дарамт эрчимжив

2026 оны 7-р сарын 30