НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Тэгвэл хуулиа өөрчил, Ч.Лодойсамбуу гишүүн ээ!
АНАЛИЗ

Тэгвэл хуулиа өөрчил, Ч.Лодойсамбуу гишүүн ээ!

2026 оны 6-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ярьж байна.

-Нийслэлд 80 компани байгуулсан байна. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь өөрсдийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад нь байдаг компанидаа төсөв баталж өгөөд суух нь зөв юм уу. Ийм байхад АТГ-ын хэрэг байна уу.

УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 29.1-д заасны дагуу зохион байгуулагдсан Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр тэрбээр ийн хэлэв. Нийгмийн шударга ёсны хүлээлт, нийгмийн шаардлага талаасаа түүний эл үгийг буруутгах аргагүй.

Харин УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө “Хуулийн хүрээнд ажиллана, амьдарна” хэмээн тангаргын үг уншдаг гэж үзвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хуульд байхгүй шаардлага тавьж буйгаа хараахан ойлгоогүй бололтой юм. Учир нь, Үндсэн хууль, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “Дан ганц нийслэл гэлтгүй аймаг, сум, дүүргийн нутгийн удирдлагын байгууллага өөрийн өмчтэй, аж ахуйн нэгжтэй байж болно гэж заасан бөгөөд уг өмч, аж ахуйн нэгжийг НИТХ болон аймгийн ИТХ, сум, дүүргийн ИТХ орон нутгийн иргэдийн өмнөөс өмчилж, удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана” хэмээн заасан.

Давхардсан ерөнхий утга учраас агуулгыг тодорхой хүргэх үүднээс дээр товчлон сийрүүлсэн бөгөөд Үндсэн хуулиар хамгаалагдсан НИТХ, НИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг УИХ, УИХ-ын гишүүд хоёр өдрийн турш зөрчиж, олон нийтийн эсэргүүцэлд цучил нэмсэн нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар хязгаарлагдахгүй. Бүгд 2000 оноос тасралтгүй буюу 16 жилийн турш хэрэгжиж ирсэн НИТХ-ын төлөөлөгч нарын нийслэлийн өмчийг удирдлага, хяналтаар хангах давхар албаны тухай анх удаа сонсоод зогсохгүй хуулиас давуу эрх хэмээн томьёолов. Мөн оноос нийслэлийн өмчит 117 аж ахуйн нэгж байгууллага шинээр байгуулсныг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд НИТХ 53-аар бууруулж, өдгөө 64 байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг дээрхийн адил гайхав.

Мэдээж гайхаж, эргэлзэж, шогширч болно. Гэхдээ УИХ, УИХ-ын гишүүд өөрийнхөө баталсан хуулийн эсрэг асуудал дэвшүүлж, хуулиар хүлээлгэсэн эрх үүргээ үгүйсгээд байж болох уу. Магадгүй энэ нь сонсголын үеэр олонтаа дурдагдсан нийслэлийн төсвийн орлого 3.8 их наядад хүрсэн тухай мэдээлэлтэй холбоотой байж болох ч мөнгө өслөө гээд хууль уг нь үгүйсгэгддэг байж боломгүй. Хуулиар “Ажилла” гэчихээд хууль зөрчөөд “Ажилласан байж таарахгүй” гэдэг чинь...

Г.ЖАРГАЛ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

AFP: Оросоос хамааралтай Монголын шатахууны хямрал

AFP: Оросоос хамааралтай Монголын шатахууны хямрал

Украины зүгээс Оросын газрын тосны байгууламжуудад өгсөн цохилтууд нь нийлүүлэлтэд саатал учруулснаас үүдэж Монгол Улс шатахууны хүнд хямралд өртөөд байна.

Sep 8, 2026

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

ҮХЦ төсөв батлах эрхгүй буюу төсвийг дэмжихгүй байх 42 кноп АН-д бий!

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!